Н.БАЯРСАЙХАН Мөнх-Эрдэнэд л горьдлого тавьж сууна даа

-Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхлэхэд хоёрхон долоо хоног үлдлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?

-1987 онд Кувейтэд болсон Азийн аваргад түрүүлээд шагналын тавцан дээр зогсч байхдаа Монголд хэзээ нэгэн цагт Азийн аваргын тэмцээн болох болов уу гэж бодож байв. Гэтэл одоо зохион байгуулах хороонд нь ажиллаад явж байна. Ингээд бодохоор сайхан л юм. Гэхдээ миний үеийнхнийг одоогийн боксчидтой харьцуулахад бие бялдар, техник, бэлтгэл, туршлага гээд бүх талаараа илүү байж. Бидний үеийнхэн Азийн боксчидоо намнадаг байлаа шүү дээ.

-Таны үед Казах, Киргиз зэрэг орныхон Ази тивд багтдаггүй байсан байх аа?

-Тийм. ЗХУ задарснаар Азийн боксын ертөнцөд том хувьсгал авчирсан нь үнэн. Ингээд яривал Азийн бокс хөгжсөн. Гэсэн хэдий ч Монголын боксчид 1989 оны дэлхийн аваргад багаараа 10 дугаар байрт орж байв. Харин одоо манай боксчид дэлхийд байтугай Азидаа эхний аравт орж чадахгүй. Эндээс миний үеийнхэн чанга байсныг харж болно.

-Та одоогийн боксчдыг муудсан гэж хэлэх гээд байна аа даа?

-Муудсан нь үнэн. Гэхдээ энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж буй. Бидний үед хангамж сайн байсан юм. Өөр өнцгөөс нь бас харахад бид үнэн сэтгэлээсээ бэлтгэлээ хийж улс орноо гэсэн үүднээс тэмцээнд ордог байв. Одоо Азийн аваргад орохоор бэлтгэгдэж буй тамирчдын бэлтгэлийг харахаар санаанд хүрэхгүй зүйл зөндөө байна лээ. Би ид үедээ жилийн 365 хоногийн 10-30 хоногийг нь гэртээ өнгөрөөдөг байв. Бусад хоногийг нь гадаад, дотоодын хамтарсан бэлтгэл, тэмцээн цугларалт гээд явдаг байлаа. Одоо бол манайхан 365 хоногийн 100 хоногийг нь тэмцээн, хамтарсан бэлтгэл, цугларалтад зарцуулбал их юм. Yүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл, тамирчдын хангамжийг л сайжруулаад өгөөч. Улс орны эдийн засаг өсөөд хангамж энэ тэр нь сайжраад ирвэл Монголоос олимп, дэлхийн аваргууд ямар ч спортоос төрөх болно.

-Нэг үеэ бодвол сүүлийн жилүүдэд төр засгаас спортыг харж үзэх болсон биз дээ?

-Тэр нь тийм. Гэхдээ тамирчид, дасгалжуулагчид гэхээсээ илүү албаны хүмүүс нь олширчээ. Дохагийн Азийн наадамд л гэхэд маш олон албаны хүн явсан. Тамирчдаасаа олон гэж хэлж болно. Ингэхийн оронд бэлтгэл хангагч зэрэг хүнээ аваад явсан нь дээр биз дээ. Улсаас өгч байгаа мөнгийг үр ашигтай зүйлд үрмээр байна л даа.

-Таны бодлоор манай тамирчид төрийн дууллаа Монгол бөхийн өргөөнд эгшиглүүлж чадах болов уу?

-Ээ мэдэхгүй. Азийн аварга төрнө гэдэг юу л бол. Гэхдээ тамирчид өөрсдөө сэтгэл зүйн болоод биеийн бэлтгэлээ зөв хийж чадвал нэг аварга төрж магад. Энэ нь тамирчны биеийн байдал, сугалаа гээд олон хүчин зүйлээс шалтгаална. Бокс бол луйвар их ордог спорт. Монголд болж байгаа ч гадаадын шүүгчид л шүүнэ. Шүүгчид мөнгөтэй оронд л хор найруулахаас биш манайхныг тоохгүй шүү дээ. Тиймээс тамирчид өөрсдөө л хичээх хэрэгтэй.

-Тэр аварга болох байх гээд нэрлэчих боксчин байна уу, танд?

-У.Мөнх-Эрдэнэд горьдлого тавьж сууна. Ер нь 60 кг гэдэг чинь олон Азийн аваргатай жин. Yйтүмэн, Алтанхуяг, Батбилэг гээд л 60 кг-д Монголоос Ази тивийн аварга олон төрж байв. Ер нь тэгээд 57-66 кг гэдэг монголчуудын дундаж жин байгаа юм. Ганц бокс гэлтгүй бөхөд хүртэл тэр. Хамгийн сүүлд гэхэд л Х.Цагаанбаатар 60 кг-д олимпоос медаль хүртээ биз дээ.

-Олимп гэснээс 2008 оны Бээжингийн олимпоос боксчид медаль авч чадах болов уу?

-Юун олимп. Олимпоос наана эрх авах тэмцээн гэдэг хатуу юм байна. Эхлээд эрхийнхээ талаар бодох хэрэгтэй. Харин эрхээ авчихвал олимпийн талаар дуугарч болно. Энэ Азийн аваргаас олимпийн эрх өгөхгүй. 2008 оноос л эрх өгөх байх. Эрхийн төлөө тулаан ч хүнд шүү.

-Та ид үедээ бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бэ?

-Бүдүүлэгээр хэлэхэд сунаж унатлаа бэлтгэл хийдэг байлаа. Өдөрт 14 км гүйхэд жирийн бэлтгэл гэж үзнэ. 63 кг-тай бэлтгэлд орлоо гэхэд 61 кг-тай гарч ирэх ёстой. Уул хадаар гүйнэ, гар дээрээ хэдэн зуу суниана, штанг өргөнө. Бид ингэж л бэлтгэл хийдэг байлаа. Гэтэл одоогийн хүүхдүүд нэг л сул болсон байна лээ. Ачаалал даах чадвар гэж алга. Бид гурван минутаар тоглодог байсан. Харин одоо хоёр минутаар тоглож байгаа. Өөр дээрээ жишээ аваад ярихад би тоглолтын эхнээс дуустал нь довтолж хөл дээрээ ажилладаг байсан. Өнгөрсөн жил Дохад тоглосон боксчдыг харж байхад хоёрдугаар үеэсээ л хялайчих юм билээ. Энэ нь ачаалал дааж чадахгүй байгаагийн илрэл. Миний төрсөн дүү Мөнхсайхан Кубад боксын дасгалжуулагчийн сургууль төгсөөд ирсэн. Түүний ярьснаар бол бүх бэлтгэл нормтой байдаг гэсэн. Кубын аварга хүн ийм бэлтгэл хийнэ. Залуучуудын шигшээгийнхэн төдөн удаа гар дээрээ суниаж, төдөн кг-ийн штанг өргөх ёстой гээд л. Бүх спортод энэ нь адил.

Yүнийг нь манай дүү нэвтрүүлэхийг оролдсон байгаа юм. Гэхдээ бүр ачааллыг нь бууруулж шүү. Одоогийн шигшээ багийн тамирчдыг Кубын залуучуудын шигшээд ороход авдаг нормыг хийлгэх гэхээр нөгөө хэд нь хялайж уначих гээд байсан гэсэн. Ийм байхад яаж сайн тамирчин төрөх вэ.

-Сүүлийн үед манайхан шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэлийн талаар ярих болсон. Таны үед ийм юм байсан уу?

-Yүнийг би ёстой ойлгохгүй байгаа юм. Шинжлэх ухаан гэж ярьж байхаар хувь хүн л өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Миний үед ч цусны даралт, цусан дахь саахарын хэмжээ, зүрхний цохилт зэргийг хэмждэг л байсан. Би үүнийг тоодог ч үгүй байлаа. Хүн өөрийгөө шинжихээс өөр сайн шинжлэх ухаан байхгүй. Баянаа аварга ярьсан байдаг даа. Бэлтгэл ханаад ирэхээр байшин барилга хүртэл жижигхэн харагдаад байдаг гэж. Энэ чинь бяр сууж байгаагийн илрэл. Бэлтгэл ханаад ирэхээр өөрийнхөө хэр хүчтэй цохиж байгааг мэдрээд сайхан шүү. Хэнийг ч нам цохичихмоор санагдана. Нэг л сайхан, өөртөө итгэлтэй болдог юм.

-Ямар ч тамирчныг амжилт гаргахад бэлтгэл хангагч чухал үүрэгтэй биз?

-Мэдээж, миний үед бэлтгэл хангагч олон байлаа. Би жин өгсөөд Энхбаттай зодолдчихно. Арга ядлаа гэхэд 51 кг-д ороод Нарантуяатай ч гар зөрүүлнэ. Сүүлдээ С.Ганбаатар гээд хүчтэй өрсөлдөгчтэй болсон. Намайг бэртэлтэй байхад Ганбаа тэмцээнд явна. Тэр ямар ч тэмцээнд очсон миний дайны тоглодог байв. Тэгэхэд одоо нэг жинд нэг л тамирчин цойлоод гараад ирж. Өнөөдөр 57 кг-д Э.Бадар-Ууганыг дийлэх боксчин алга. Мөнх-Эрдэнэ улсад өчнөөн түрүүллээ. Жин бүрт ганц тамирчин байна гэдэг тийм ч сайн биш. Нэг жинд гурваас дөрвөн тамирчин өрсөлдөж байвал тэр хэрээр зодолдох чадвар нь өснө.

Намайг дасгалжуулж байсан Ганбаа багш биднийг хооронд байнга өрсөлдөөн гаргадаг байв. Дээрээс нь штанг их өргүүлнэ. Гар хөлөө бадайртал штанг өргөнө. Тэр хэрээр бяр сууна. Адаглаад л гудамжинд өөрөөсөө бадриун хүнтэй барилцаад авахад дийлдэнэ гэж байхгүй. Тэгэхэд одоогийн боксчид штанг өргөж байгаа нь харагдахгүй юм. Гар, шууны булчин чангатай байхад цохилт хүртэл жинтэй тусна.

-Та жилд хэдэн тэмцээнд ордог байсан бэ?

-10 гаруй байх аа. Герман, Чех, Румыны гээд л оны эхнээс хэснэ. Эргэж ирээд Улаанбаатарын цом-доо үзнэ. Буцаад Азийн орноор явна. Хэсэг амарч байгаад Улан-Yдэ, Эрхүү, Красноярск, Кубын олон улсын тэмцээн гээд явж өгнө. Дундуур нь хамтарсан бэлтгэл хийнэ.

-1990-ээд оноос уналтад орсон Монголын бокс эргээд сэргэж байна гэж хүмүүс ярих болсон?

-Энэ холбооны ажилтай хамаатай зүйл. Одоогийн ерөнхийлөгч Цогбадрах бокст их анхаарч эхэлсэн. Yүний хүчинд сэргэж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Наранцацралтыг ерөнхийлөгч байх үед боксчид сайн байсан. Жилд 14 тэмцээн болдог байсан гээд л бод. Зарим нэг шүүгчид Баярсайхаан, наад тэмцээнүүдээ зохиохоо болиоч, ажлын газар чөлөө өгөхөө байлаа гээд ирж л байв. Тэр үед тамирчдын ур чадвар арай өөр болж байсныг хүмүүс мэдэх байх.

-Таны үед нам цохиж байж л ялалт авдаг байсан биз?

-Тэгэлгүй яахав. Бидэнд ямар шүүгчдийн гарыг цайлгах мөнгө, бэлэг байх биш. Оноогоор ялна гэдэг хэцүү. Би 1987 оны Азийн аваргад алтан медалийн төлөө дэвжээний эзэн орны боксчинтой таарсан. Араб, Африкийн эрлийз өндөр нөхөр байж билээ. Эхний үед би бага зэрэг илүүрхэж тоглосон. Гэсэн хэдий ч хожигдсон. Тэгэхээр нь хоёрдугаар үед эрүүн дундуур нь ганц хүчтэй цохисон. Нураад л унасан. Босч ирээгүй. Бүр дамнуурга дээр дэвжээнээс гарсан юмдаг. Хэрэв би тэр жил түүнийг нам цохиогүй бол Азийн аварга болж чадахгүй байсан нь тодорхой. Бас болоогүй ээ, хэсгийнхээ гурван тоглолтыг хүнд цохилтоор ялсан. Тэгээгүй бол найраанд ороод аль хэдийнэ ялагдах байсан биз.

-Юун найраа?

-Бокс гэлтгүй бүх спортод найраа байдаг юм. Гэхдээ өөрөө бууж өгөх биш. Жишээлбэл, аваргын төлөө нэг баян орны бөх шалгарч гэж бодъё. Харин түүнтэй тоглох эрхийн төлөө би нэг муухан тамирчинтай таарлаа. Тэр баян орны тамирчин надад дийлдэхээ мэдэж байгаа учраас сул өрсөлдөгчөө гаргаж ирэхийг бодно биз дээ. Ингээд л намайг ялагдуулахын төлөө шүүгчдийг хахуульдаж эхэлнэ.

Хэрэв би сулхан өрсөлдөгчөө нам цохиж чадахгүй бол найраанд ороод ялагдана гэсэн үг. Ингээд сайн тамирчин нь ялагдаж сулхан амьтан нь мөнгөн медаль хүртэх хэрэг. Yүнийг аз гэдэг юм. Спортын аз дайрлаа ч гэж ярих нь бий.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button