Тахиа шувууны махнаас болгоомжлоход илүүдэхгүй нь

Урд хөршөөсөө тахиа гахайны махыг өдөр өнжихгүй шахам зөөдөг манайхны хувьд энэ нь тийм ч таатай бус мэдээ юм. Манайхны бодит аюул нь нүүрлээгүй л бол зүгээр биз хэмээдэг хэнэггүй зангаас болж урьд хөршөөс өвчилсөн тахиа шувууны мах орж ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Хэрэв байдал ийм дээрээ тулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сум байтугай Монгол Улсад нүүрлээд буй гамшгийн хэмжээнд яригдах мөнгөн ус, цианит натритай давхацсан бас нэг асуудал гарч ирэх нь.

Шувууны томуугийн вирус нь анх 2003 онд Зүүн Азийн бүс нутагт дэгдсэн бөгөөд тун удалгүй нүүдлийн шувуугаар дамжин Европ, Ойрхи Дорнодын орнуудад тархсан аж. Ийн энэ вирусын аюулын талаар дэлхий нийт мэддэг болжээ. ДЭМБ-ын гаргасан судалгаанаас үзэхэд Вьетнам, Сингапур, Тайланд, Индонез, Ирак, Турк, Хятад зэрэг 36 оронд шувууны томуугийн вирусээр 186 хүн өвчилснөөс 105 нь нас барсан аж. Энэ бол сүүлийн гурван жилд өвчилсөн, бас нас барсан хүмүүсийн тоо шүү. Манай улсад ийм тохиолдол хараахан бүртгэгдээгүй. Гэхдээ энэ аюул бидэнд тун ойрхон байгааг хоёр жилийн өмнөх явдал харуулсан. 2005 онд Хөвсгөл аймгийн Эрхэл нуурын орчимд 700 гаруй шувуу нэг дор үхсэн юм. Энэ мөрөөр тусгай ажлын хэсэг очин ажиллаад уг вирус нүүдлийн шувуугаар дамжин ирснийг тогтоосон. Бид урд хөршид үүсээд буй онц аюултай нөхцөл байдлаас санаа авч өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг хийх ёстой. Замын-Yүдтэй хил залгаа байх Эрээн хот руу нэг өдөрт манай 2000-3000 иргэн зорчдог. Тэдний хэчнээн нь ч ийм аюултай хүнсний бүтээгдэхүүн зөөж, зөөвөрлөж байгаа юм билээ. Тэгэхээр энэ асуудалд бид цаг алдахгүй анхаарлаа хандуулахгүй бол болохгүй нь бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button