АН-ын тендерүүдийн булхайг илчлэхээр Авилгатай тэмцэх газарт ханджээ
Энэ үеэрээ тэд Б.Эрдэнэбат урьд нь эрчим хүчний шугам татаж үзээгүй компаниудад, мөн өөрийн компанид хууль бусаар тендерийн эрх өгсөн гэж буруутгаж байсан. Тэгвэл АН-ынхан дараагийн нүүдлээ бодож олжээ. Тэр нь зөвхөн эрчим хүчний салбарын бус энэ онд хийх 370 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, тэдгээрийг гүйцэтгэхээр зарласан тендерийн шалгаруулалт, хөрөнгийн зарцуулалтыг Авилгатай тэмцэх байгууллагаар шалгуулах юм. Тэд өчигдөр энэ хүсэлтээ холбогдох баримтын хамт Авилгатай тэмцэх газрын даргад хүргүүлсэн байна. АН-ынхны өгсөн баримтаар бол хууль бус, булхайтай тендерүүдэд 40 орчим төрийн өндөр албан тушаалтан орооцолдоод байгаа аж.