Бөхчүүд цол горьдож бүтэн жил хүлээх хэрэггүй
Хэрвээ энэ хуулийн төсөл УИХ-аар батлагдвал бөхчүүд бүтэн жил цол горьдож, наадам хүлээх хэрэггүй болох нь ээ. Учир нь, хуулийн төсөлд зөвхөн улсын баяр наадмаар бус дөрвөн уулын тайлгаар ч улсын цол олгохоор тусгасан юм. Тайлга наадмыг жилд дөрвөн удаа хийж 256 бөх барилдана. Гэхдээ энэ наадмаар гарьдаас доош цолыг олгохоор хуулийн төсөлд тусгаад буй юм.