Нэг хятад иргэнийг нэмж саатуулав
Yүнээс болж хоёр үхэр үхсэний дээр хүмүүс хордлогын байдалд ороод буй. Тиймээс хууль бусаар алт боловсруулж байсан хоёр хятад иргэнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байсан бол саяхан тэдэн дээр дахин нэг хятад иргэнийг нэмж саатуулжээ. Тэднийг Дархан-Уул аймгийн мөрдөн байцаах газарт саатуулж байна. Мөн тэдэнд алт угааж байсан байрыг зуучилж өгсөн, Цагаан бүрд компанийн ажилтан н.Тунгалаг гэгч эмэгтэйг хүүхэдтэй нь хамт сэжигтнээр татан, мэдүүлэг авч байгаа аж. Цаашид уг хэрэгт Хонгор сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагчид холбоотой эсэхийг шалгаж тогтоох юм байна.