Төрийн албаны шинэ хууль батлагдвал 1560 багийн, 121000 хорооны засаг дарга намын харьяаллаасаа гарна
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энбаярын санаачилсан Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг саяхан УИХ-д өргөн барьсан нь улс төрчдийн дунд нэлээд шуугиан тариад байна. Энэ хуулийн гол сенсааци болоод байгаа зуйл нь бүх шатны төрийн албан хаагчдыг намын харьяаллаас гаргах тухай үзэл санаа. Үүнийг МАХН-ын зарим лидер Манай намыг хүчгүйдүүлэх гэсэн бизнесийн бүлэглэлүүдийн захиалга гэж олонд зарлаад байгаа. Саяхан Их тэнгэрт болсон аймгийн засаг дарга нарын семинар дээр УИХ-ын дарга Ц.Нямдорж ч нэрэлхэлгүй хэлсэн байна лээ. Уг нь бүр 2004 оны дараа МАХН, Ардчилсан холбоо эвслийн хамтарч байгуулсан Их эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Төрийн жинхэнэ албан хаагчдыг намын харьяаллаас гаргаж, улс төрийн албан тушаалын хамрах хүрээг багасгана. Төрийн жинхэнэ албан хаагч аль нэг шатны сонгуульд нэр дэвшиж улс төрийн карьер хөөх юм бол төрийн албаны үүрэгт ажлаасаа чөлөөлөгддөг тогтолцоог бий болгоно гээд хар дээр цагаанаар биччихсэн байгаа. Гэвч үүнээс хойш намууд өдөр тутмын аәр саар ажил, засаглалд зайгаа эзлэх, бусдыгаа шахаж гаргахын төлөөх амь дүйсэн тэмцэлдээ сатаараад энэ зорилт Ц.Элбэгдоржтойгоо хамт мартагдах нь тэр. Тэгээд ч намуудын сонгуулийн дараа тавьдаг зорилт, сонгуулийн өмнө хийдэг ажил хоёр тэнгэр газар шиг хол зөрөөтэй байдаг хойно. Яахав хоёр том нам хамтарч засаг барьж байх үед ингэж амлах хэцүү биш, хэн хэнд нь хохиролгүй санагдаж байсан байх л даа. Харин их эвсэл задарч бүх шатанд МАХН дангаараа эрх барих болсноос хойш МАХН-ын бодлого өөрчлөгдсөн бололтой. УИХ-ын даргын хэлснээр МАХН-ын хашаанд орж нэг нэг яам толгойлсон төдий, далайсан газар нь далд орж далласан газар нь ил гарч яваа жижиг намуудын хэдэн сайдыг эрх барьж байна гэж хэлбэл угаасаа хэн ч итгэхгүй.
Төрийн захиргааны анхан шатны нэгжээсавахуулаад Засгийн газар, УИХ хүртэл засаглалын бүх шатанд эрх барьж байгаа МАХН ирэх сонгуулийг ч мөн урьдын төрийн машины хүчээр авиа гэж тооцож байсан нь лавтай. Энэ бол гэм биш зан болсон зүйл. Гэтэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр сүүлийн үед УИХ-ын нэгдсэн чуулганы нээлт болгон дээр үг хэлэхдээ Төрийн албаны хуулийг өөрчилье. Төрийн жинхэнэ албан хаагчдыг намын харьяаллаас ангид, тогтвортой байлгая гэдэг үгийг ёр шиг давтах болсон. Эцэст нь өөрөө хууль санаачилж ажлын хэсэг томилоод зургаан сарын дараа хуулийнхаа төслийг УИХ-ын даргад өргөн барьчихлаа.
Уг нь 2002 онд батлагдаж одоо мөрдөж байгаа хуульд төрийн албан хаагчдыг улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байдаг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрэмд Төрийн захиргааны албан хаагч аль нэг улс төрийн намд үйлчилж илт дэмжихгүй, илт шүүмжлэхгүй, ялгавартай хандахгүй, төвийг сахиж зөвхөн төрийн албан хаагчийн хувьд ажил үүргээ гүйцэтгэнэ гэж байдаг юм байна. Гэвч манайхан л болсон хойно яаж ийгээд нэг улс төрийн намын харьяалалд багтчихдаг, сонгууль болохоор ажлаа хаяад төсвийн мөнгөөр намын сурталчилгаа хийгээд явчихдаг, ажил албан тушаалд тавихдаа ч аль намын гишүүн бэ гэдгээр нь шийддэг шүү дээ, үнэндээ. Болохгүй л гэсэн болохоос болоод хуулиа зөрчөөд явчихвал ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Тиим учраас тэр хуулийг нь хэн ч дагаж мөрддөггүй билэг тэмдгийн төдий юм.
Сонгууль болгоны дараа хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн гомдол Төрийн албаны зөвлөл дээр овоорч, цаадуул гомдлыг шалгаж үзээд Энэ хүн хууль бусаар ажлаас халагдсан байна гэдэг дүгнэлт гаргасан ч байгууллага дээрээ очоод дарагдчихдаг. Уул шугамандаа Төрийн албаны зөвлөл гэдэг чинь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг, боловсон хүчнийхээ бодлотыг барьж байдаг төрийн захиргааны төв байгууллага юм гэнэ лээ.
Гэтэл тэндээс нь гарсан шийдвэрийг хэрэгжүүлж хэрэгсдэг ч хүн байхгүй. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан шинэ хуулиар төрийн албан хаагчийг ажлаас халсан, сольсон тушаалыг Төрийн албаны зөвлөл шууд хүчингүй болгох эрхтэй болох гэнэ. Одоо манайд 120 гаруй мянган хүн төрийн албанд ажиллаж байгаагаас 36 мянга нь төрийн жинхэнэ албан хаагчид. Ялангуяа төрийн захиргааны удирдах албан тушаалууд цаг ямагт улс төрийн намуудын сонирхлыи төвд байж, тэнд өөрийнхөө намын хүнийг тавихын тулд цусгүй дайтдаг. Шинэ хууль батлагдвал төрийн албан тушаалын ангилал төрлөөс эхлээд олон зүйлд өөрчлөлт орох нь. Тухайлбал эмнэлгийн дарга, сургуулийн захирал гэх мэт төрийн үйлчилгээний албаны ерөнхий менежер болоод дарга нарыг нь төрийн эахиргааны алба руу оруулж.
Үүнийгээ төсөв ерөнхийлөн захирагч, ерөнхий менежерүүд төрийн өмнө хүлээдэг гэдгээр тайлбарлаж байгаа. Гадаадад суух элчин сайдуудыг хүртэл төрийн тусгай алба руу оруулж, яам сайдаас доошхи бүх албан тушаалыг Төрийн албаны зөвлөлөөс томилдог байхаар хийсэн. Энэ хоёр заалтыг нь Засгийн газар дэмжээгүй сурагтай. Зөвхөн сонгуулиар гарч ирдэг албан тушаалууд л улс төрийн албан тушаалд тооцогдох тул 1560 багийн, 121000 хорооны засаг дарга нар бүгд намын харяьаллаас гарах гэнэ. Гэхдээ нийтдээ хэдэн мянган төрийн албан хаагч гудамжинд гарах, эсвэл намаасаа гарахыг урьдчилан тооцох боломжгүй юм. Яагаад гэвэл төрийн албанд анх авахдаа намын харьяаллаар ялгаварлахгүй гэдэг үүднээсээ анкетан дээр нь намын гишүүнчлэлийг нь оруулаагүй учир 120 мянган хүний хэд нь намын гишүүн бэ гэдэг албан ёсны тоо байхгүй. Гэхдээ 2000 оны сонгуулийн дараа 15000 хүн ардчилсан хүчнийх, эсвэл МАХН-ынх буе гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан гэсэн тооцоо байдаг.
Төрийн албаны хуульд орох энэ өөрчлөлтүүдийг дагаад Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, сонгуультай холбоотой бүх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль гэх мэт арваад хуульд дагаж өөрчлөлт орох гэнэ. Өнөөдөр манайд намын ажил, төрийн ажил хоёрыг зэрэг хийж байгаа хүн хэдэн мянгаараа бий. Энэ хууль хүчин төгөлдер болвол тэр хүмүүс нэг бол намынхаа ажлыг, үгүй бол төрийнхөө ажлыг сонгох хэрэгтэй болох нь. Төрийн албанд орсон хүн долоо хоногийн дотор намаасаа түдгэлзэх, харин аль нэг шатны сонгуульд нэр дэвших гэж байгаа бол нэр дэвшихээсээ өмнө төрийн албанаас халагдах ёстой гэх мэт тодорхой заалтууд бий. Тиймээс энэ төсөл улс төрийн намуудын дэмжлэгийг авахад тун хүнд. Дэмжлээ гэхэд намууд өөрсдөө бараг ги-шүүнчлэлгүй болох төлөвтэй юм. Сонгуульд нэр дэвшигчдийн тоо ч эре цөөрөх нь тодорхой. Тэрталаас нь харвал улс төрийн намууд үнэхээр хүчгүйдэх нь тодорхой. Манай улстөрчид гаднаа болохоор үргэлж л төрийн эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүр тавих тухай сургадаг ч хуулийг яг ийм байдлаар нь хүлээн зөвшөөрнө гэж найдахад бэрх. Тийм ч учраас Ерөнхийлөгч хэрэг болгож хуулийн ажлын хэсэгт МАХН-аас А.Цанжид гишүүн, Ардчилсан намаас С.Баярцогт гишүүнийг төлөөлөл болгон оруулсан байж таарна.
(Ардын эрх 102/634)
Ц.БУЛГАНЗАЯА