Байнгын хорооны дарга БНСУ-ын Элчин сайдтай уулзав

Уулзалтын үеэр Монгол улсаас Солонгос улсад үйлдвэрийн дадлагажигч ажилчин гаргах асуудал, 2007.05.17-05.19-ний хооронд болсон солонгос хэлний шалгалтын бүртгэлийн ажиллагааны үед хоёр улсын зохион байгуулагч талаас бий болсон эрх, үүргийн тэгш бус байдлыг зохицуулах талаар зөвлөлдөв.

Энэ удаагийн бүртгэлийн үйл ажиллагаанд хоёр талын зохион байгуулагч байгууллагуудын туршлага дутсан, иргэдийг мэдээллээр дутмаг хангасан, бүртгэх явц нь нэг дор олон хоногоор сунжирч иргэдэд хүндрэл учруулсан зэрэг асуудал гарсныг, цаашид хэрхэн засаж, залруулах, бүртгэлийг чирэгдэлгүй, хувь хүмүүст дарамтгүй явуулах асуудлыг нарийвчлан авч үзэн, Засгийн газрын түвшинд санамж ойлголцлын бичгийг боловсронгуй болгох тухай ярилцлаа.

Мөн бүртгэлийн хураамжийн хэмжээ, түүнд Монгол Улсын Татварын хууль үйлчлэх эсэх, хэлний сургалт зохион байгуулсны дараахь зохих түвшний мэдлэгтэй хүмүүсээс шалгалт авах, ажиллагсдыг гэр бүлээр нь сонгон ажиллуулах зэрэг асуудлыг Байнгын хорооны дарга онцлон хөндсөн юм. Мөн хоёр талын гэрээ хэлэлцээрээ эргэн харж, талууд харилцан тэнцүү эрх, үүрэгтэй байх, шинээр байгуулагдсан Гадаадад ажиллах хүч илгээх төв-ийн эрх үүргийг цаашид тодорхой болгох талаар санал солилцлоо.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button