УИХ-ын гишүүн Л.Гүндалай Отгонболдыг томилохыг нь би шийдсэн, огцруулахыг нь ч би шийднэ ээ
гэрээ байгуулах санал тавихад АН,ИЗН хоёр татгалзан бусад намууд эвлэлдэн нэгдэж энэ удаагийн Засгийн газар бүрдэж байсан цаг саяхан.
Гэтэл анх бүрэлдэж байхаас нь л хэр урт настай талаар нь мөрийцөж, гар хэл барилцах нь холгүй яригдаж эхэлсэн уг танхимаас өдгөө зургаа дахь сайдыг сугалах асуудал сөхөгдөж байгаа нь энэ. УИХ-д нэг суудалтай АТН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалай нэлээдгүй хугацаанд мөрөөдөн байсан ЭМ-ийн сайдын суудалдаа хүрсэн ч Ерөнхий сайдынхаа дургүйг хүргэн мулт үсэрсэн. Бараг Монгол төрийн түүхэңц анх удаагаа Ерөнхий сайд нь танхимаасаа өөрийн хүсэлтээр сайдаа сугалсан нь энэ.
Гэвч өөрийг нь унагасан Засгийн газартаа ЭМ-ийн сайд асан ихэд гомдолтой байсаар АТН-ын гэсэн тодотголтой дэд сайд А.Отгонболдоо өөрөө сугалан өшөөгөө хатуухан авахаар нэгэнт сэтгэл шулууджээ. Тэрээр өмнө нь өөртэйгээ адилхан УИХ-д ганцхан суудалтай БНН-ын даргыг сугалан бас нэгэн ганхалтыг Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт үзүүлж байсан билээ. Харин АТН-ын даргын энэ удаагийн Засгийн газарт барьж байгаа сюрприз хэр амжилттай хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байна. ЭМ-ийн дэд сайд Отгонболд бидэнтэй ярилцах нэлээд дургүй байсан ч цөөн хором уулзахад тэрээр Би хэзээ ч ямар нэгэн намд харъяалагдаж байгаагүй гэсэн нь сонирхол татаж байсан. Тэгвэл АТН-ын дарга Л.Гундалай МАХН манай намын төлөөллийг Засгийн газартаа байлгаад байгаа нь харин ч сонирхол та тчихлаа гэж байсан. Ингээд бид дээрх хоёрын байр суурийг сонирхож ярилцлаа.
-Та МАХН-тай хийсэн гэрээ цуцлагдсан тул ЭМ-ийн дэд сайд Отгонболд огцрох естой гээд мэдэгдэл гаргасан. Гэтэл Отгонболд сайд Би хэзээ ч АТН-д элсэж байгаагүй гэж байна?
-Ямар ч байсан Отгон-болдын мәнай намд элсье гэж хүсэлт гаргасан өргөдөл нь оригналь эхээрээ надад байгаа. Би өөрөө АТН-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулж өгч байсан хүн. Тэгэхээр манай намын гишүүн мөн байгаа биз дээ.
-Дэд сайд болохоосоо өмнө гишүүнээр элссэн үү?
-ЭМ-ийн дэд сайд болсныхоо дараа манай намд элссэн.
-Та яагаад МАХН-тай байгуулсан гэрээ чинь цуцлагдаад ингэж их хугацаа өнгөрсний дараа гэнэт намынхаа дэд сайдыг татах асуудлыг тавьж байгаа юм бэ?
-АН Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унасны дараа бүх дэд сайдуудаа татаж байсныг та бүхэн санаж
байгаа байх. Миний хувьд хувьсгалт нам нэгэнт манайхтай хийсэн гэрээгээ цуцалсан болохоор АТН-аас тавигдсан дэд сайдыг өөрсдөө огцруулах байлгүй гэж бодож, хүлээсэн. Ингээд хүлээгээд байтал огцруулахгүй байгаа учраас бид өөрсдөө энэ шийдвэрээ гаргаж байна. Бид одоо сөрөг хүчин. Тиим учраас манай намын нэр дээр гарсан дэд сайд тэр Засгийн газарт байгаад байх нь бусад намынханд болоод олон нийтэд сонин харагдаад байгаа байхгүй юу. Эд Засгийн газраас бүрэн гарсан юм уу, үгүй юм уу. Эсвэл хоорондоо ямар тохиролцоо хийчихсэн юм гээд л гайхаад байна. Бидэнд Засгийн газартай хийсэн ямар нэгэн тохиролцоо байхгүй. Тэртэй, тэргүй гэрээгээ хувьсгалт нам цуцалсан юм чинь дэд сайдынхаа суудлыг авах ёстой биз дээ. Харин энэ суудлаа авахгүй байхаар нь би бас их гайхаад байхкзм. Манай намын нэр дээр дэд сайд байх нь бидэнд хэрэггүй. Нэгэнт сөрөг хүчин болсон болохоор тэрүүгээрээ л баймаар байна. Бид шийдвэрээ гаргаад Засгийн газарт хандсан. Засгийн газар одоо хариугаа өгөх ёстой. Эсвэл Танай хүн манай намтай хамт тарч ажилладаг, бид байлгаж байя гэнэ биз. Үгүй бол энэ хүнийг огцруулах л ёстой. Тэгээд л болоо шүү дээ.
-Таны энэ үйлдлийг Ерөнхий сайдад тунирхсан тунирхлынхаа хариуг авлаа гэж тайлбарлах хэсэг байна. Үнэхээр та Ерөнхий сайд болоод энэ Засгийн газарт гомдолтой явдаг юм биш биз?
-Юуных нь тунирхал байх вэ. Би энэ Засгийн газарт ерөөсөө гомдолтой байдаггүй. Би угаасаа огцрохгүй сайдаараа үлдье гэж бодсон бол чадах л байсан. Түүн шиг амархан юм байхгүй шүү дээ. Харин би Намайг огцруулбал огцруулаг гэж бодоод л ажлаа хийгээд явж байсан юм шүү.
-Бүхэл бүтэн дэд сайдаа эргүүлэн татах асуудал тавихдаа өөртэй нь яагаад ярьж зөвшилцөөгүй юм бэ. Танай намын удирдах дээд байгууллага энэ асуудлаар хуралдсан уу?
-Манай намд яг энэ асуудлыг ингэж хэлэлцэнэ. гэсэн дүрэм байхгүй. Хоёрдугаарт Отгонболдыг сайд болгох асуудлыг намын даргын хувьд би шийдсэн. Одоо огцрох асуудлыг нь би шийднэ ээ. Тэр хүнээс асуух шаардлага байхгүй.
-Танд Отгонболд сайдыг МАХН-д үйлчилж байна, намаа солих нь гэсэн хардлага байгаад байх шиг?
-Тийм хардлага байхгүй ээ. Яаж ажиллаж байгааг нь би яаж мэдэх вэ дээ. Ямар хүний дотор ороод үзчихсэн биш. Хамгийн гол нь хувьсгалт нам түунийг огцруулахгүй байгаадл би гайхаад байна. Би бүр одоогоос хоёр сарын өмнө нэг ярилцлагадаа Отгонболд сайдыг огцруулах, эсэх нь хувьсгалт намын асуудал гэж хэлж байсан шүү дээ. Ийм л байна.
ЭМ-ийн дэд сайд А.Отгонболд БИ АРД ТYМНИЙ НАМЫН ГИШYYН БИШ, ЯМАР НАМ СОНГОХОО БИ ӨӨРӨӨ ШИЙДНЭ
-Танай намын дарга Л.Гүндалай Эрүүл мэндийн дэд сайдын суудлаас чинь таныг эргүүлэн татах тухай мэдэгдлээ Ерөнхий сайдад хүргүүлчихлээ. Энэ тухай тантай өмнө нь ярилцсан зүйл байна уу?
-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Судлая, үзье, харъя. Түүнээс биш би юугаа ч мэдэхгүй байж юу ярих вэ.
-Та ер нь АТН-ын гишүүн мөн биз дээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт энэ намыг төлөөлж орсон шүү дээ?
-Үгүй ээ. Би энэ намын гишүүн биш. Заавал би энэ Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт нам дагаж орох ёстой биш биз дээ. Ямар ч намын статусгүй. Би ямарч намын гишүүн биш байхдаа Эрүүл мэндийн дэд сайдаар ирсэн.
-Та тэгвэл одоо, сайд болчихоод ямар намд харъяалалтай болоод байгаа юм?
-Ямар намын харъяалалд орохоо би шийдээгүй, байгаа. Энэ асуудлыг бол би л шийднэ шүү дээ.
-Л.Гүндалай болохоор таныг МАХН-д үйлчиллээ гэж буруутгаад байгаа юм шиг байна лээ?
-Би эрүүл мэндийн салбартаа л үйлчилж яваа хүн. МАХН-д үйлчилсэн гэж тэр хүн бодож байгаа юм байна. Би яг ямар юм болоод байгааг хөдөө томилолтоор яваад сайн мэдэхгүй байгаа учраас эхлээд сонингууд уншъя. Тэгж байгаад нэгдсэн ойлголтонд хүрнэ байх.
-Энэ Засгийн газарт ажиллахад танд ямар нэгэн хүндрэл гарч байсан уу. Намуудын зүгээс ч юм уу?
-Ямар ч бэрхшээл байхгүй. Би хийдэг ажлаа хийгээд л, үүрэг даалгавраа биелүүлээд л явж л байна. Хонгор суманд ажиллаад сая ирлээ.
-Л.Гүндалай гишүүн таны сайдын суудлыг эргүүлэн татах асуудлаар таньтай өмнө нь уулзаж ярилцаагүй гэж үү?
-Үгүй ээ. Бид хоёр ерөөсөө уулзаагүй гурван cap болж байна. Л.Гүндалай гишүүн УИХ-ын чуулганы завсарлагаанаар амарсан. Би байнга хөдөө томилолтоор явж байна. Сүүлийн хоёр сарын бараг 20 хоногт нь хөдөө явж байна шүү дээ. Зун цагаа ашиглаж бид чинь бас хөдөө явж, ажил байдалтайгаа танилцаж, шалгадаг. Ингээд хийх ёстой ажлаа л мөрөөрөө хийгээд явж байна. Би ЭМ-ийн дэд сайд болохдоо ямарч намын харъяалалгүй байсан гэдгийг дахиад хэлчихье.
-Таныг татах болсон гол шалтгаанаа хоёр намын хоорондох гэрээтэй холбоод байгаа?
-Тэр улс төр чинь надад огтхон ч хамаагүй. Би бол улстөрч биш. Улс төр нь яанав, ийнэв тэрийгээ тэр Гүндалай өөрөө л шийднэ биэ. Энд ямарч намын харъяалалгүй ирсэн, цаашдаа ямар намын харъяалалд орох оо би өөрөө л шийднэ. Хэн ч миний шийдвэрт нөлөөлж чадахгүй. Би одоо Гүндалай гишүүнтэй уулзая, ярилцая. Яагаад ийм юм болсны учрыг яг үнэнээ хэлэхэд ойлгоогүй байна. Өглөө дөрвөн цагт хотод ирээд, унтаж байгаад ажилдаа дөнгөж ирчихээд байна. Би учир начрыг нь ч сайн ойлгоогүй л байна. Би хөдөө 2000 гаран хүн хордчих гээд, сумынхаа хэмжээнд гамшигийн үйл ажиллагаа болоод, бид очиж эрүүл мэндийн чиглэлээр нь зохицуулаад л явж байна шүү дээ. Засгийн газраас надад ямар даалгавар өгнө, түүнийг л биелүүлээд явж байна.
-Цианит тархсан Хонгор суманд одоо байдал ямар байна?
-Би Онцгой байдлын сайд С.Отгонбаяртай тав хоног ажиллаад ирлээ. Ерөнхий сайд бидиийг ирэхээс нэг хоногийн өмнө ажлынхаа далимаар ирж байдалтай танилцсан. Одоо Хонгор суманд бүх зүйл хэвийн байдалд байгаа.
-100 гаран хүн цианитад хордсон тухай мэдээлээд байсан. Тэд яаж байна?
-1400-гаад хүнд үзлэг хийснээс зарим нэг хүнд халдварын шинж илэрсэн. Түүнээс яг хордлогын шинж тэмдэг илэрсэн 30-аад хүн байгаа. Тэднээс долоог нь Дархан-Уул аймгийн төвийн эмнэлэгт эмчилсэн. Одоо тэд эдгэрсэн, эмнэлгээс гарчихсан.
-Хэрвээ таныг Засгийн газраас эргуүлэн татахаэр болвол та яаж хүлээж авах вэ?
-Мэдэхгүй.
(Өглөөний сонин 102/167)
М.МӨНХЧИМЭГ