МАХН-ын булхай дэлгэгдэх нь

мөнгөн өрсөлдөөний дүнд илэрсэн авлига, хээл хахуулийн булхай дэлгэгдэж мэдэх нь. Гэхдээ бүр дотроос нь дэлгэх бололтой. Өчигдөр МАХН-ын доторх Шинэ эргэлт хөдөлгөөн-ий гишүүд нь тэсч тэвчихээ больсноо зарлан, удирдлагын хуучирсан арга, бугшсан идээ бээрийг шахахаар хөдөлж буйгаа хэллээ.

Тэд МАХН-ын нэр хүнд урьд байгаагүйгээр унасан нь олон нийтийн дунд явуулсан судалгаагаар харагдлаа. Энэ нь намын хуучин, шинэ удирдлагын явуулж буй алдаатай бодлого, шийдвэрийн үр дагавар. Тиймдээ ч хууль зөрчсөн сайдынхаа луйврыг ичих ч үгүй хамгаалж үлдэн, хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын мөнгийг өөрсдөө хувааж идсэн болохоороо хууль санаачилж жүжиг тавьжбайна.

Ийнхүү шударга бус бүхний хамсаатан болсон удирдлагаас болж Улсын Их Хурлын гишүүдийн дунд эвдрэл үүсчээ. Ингэснээр бүлэглэл бий болж намын нэр хүнд унан, хагарал бий болов. Энэ бүхнийг зохион байгуулж буй удирдлагууд сая Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн даргыг унагах гэсэн.

Тэр хүмүүс улс, ард түмний төлөөх зорилгыг умартан ямар ч үнээр хамаагүй эрх ямба албан тушаалтайгаа зууралдан үлдэх гэж эүтгэж байна. Энэ нь тэдний ирэх сонгуульд дахин сонгогдож өндөр албан тушаал эрх сүрээр далайлган хууль, ард түмэн, намын өмнө, хүлээх хариуцлагаас бултах гэсэн өчүүхэн санаархал гэж буруутгасан.

Мөн намын удирдлага сонгууль дөхөхөөр Эе эвээ хичээе гэж хоосон уриалах болсон. Гэтэл тэдний мугуйд бодлого, хууль бус ажилтай жирийн гишүүд дэмжигчид хүчээр ч гэсэн эвлэрэх боломж алга. Ер нь ч намын нэр хүндийг шороотой хутгаж буй хүмүүсээс ангижрахгүйгээр шинэчлэлт хийгдэхгүй гэсэн үг. Мэдээж шинэчлэлт хийхгүй сонгуульд орох нь гар хөлөө хүлүүлчихээд гал руу харайж орохтой адил. Гэтэл манай намын зүгээс яг ийм алхам хийхээр зэхэж байна. Тиймдээ ч 2006 онд хэлэлцүүлэг нэртэй ч луйвраар дүүрсэн ажил зохиож 300 хүний нэрс гаргасан. Тэгээд үүнийгээ сонгуулийн бэлтгэл хангагдсан гэж хэлж буйг ойлгоогүй. Тэрчлэн саяхан намын удирдах зөвлөлөөс УИХ-д нэр дэвших хүмүүст 20 сая төгрөг намд өргөж, бие даан нэр дэвшихгүй гэдгээ амалж гарын үсэг зур гэж тулгасан шийдвэр гаргажээ. Энэ нь намын төлөө ажил амьдралаа зориулсан жирийн гишүүнийг дорд үзэж золиослосон явдал. Нөгөө талаас мөнгөний сонгууль явуулж, орон нутагтаа хүндтэй хүнийг намын нэрээр далайлган нэр дэвшүүлэхгүй гэсэн дарангуйлал юм.

Тиймээс хэвлэлээр хэлэлцүүлэг зохионо. Мөн спирт, тендер, газрын наймаа, лиценз, авлига, хүн оргуулсан, төсвийн болон намын хөрөнгө шамшигдуулсан 100 хүний хэргийг баримттайгаар олон нийтэд дэлгэж тавина. Энэ хүмүүс завшсан мөнгөөрөө ах дүү, хамаатан садан, үр хүүхдээ төрийн албад оруулан, гадаад дотоодод сургасан буй. Дээрээс нь хүн зодсон болон хууль бус үйлдэлд холбогдсон хүмүүс нэмэгдэнэ. Тиймээс Шинэ эргэлт хөдөлгөөн шударга бус бүхний эсрэг бусад хөделгөөн хүчинтэй хамтран тэмцэнэ гэсэн юм.

Нийгмийн толь (119/211)

А.Ирмүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button