Ард түмний элч-д Ардчилсан нам тэргүүлсээр байна

Ард түнний элч хэн бэ? интернэт санал асуулгыг явуулаад байгаа юм.

Уг санал асуулгаар улс төр дэх эрхэм түшээдийн талаарх мэдээллийг нэг дороос авах тэдний талаар судалгаа дүн шинжилгээг хийхэд ихээхэн тус дөхөмтэй, нэн ялангуяа иргэд сонгогчдын боловсролд маш хэрэгтэй үйл ажиллагаа болж байгаа тухай улс төрийн хүрээнийхэн болон ард иргэдээс талархал байнга ирж байгааг хэлэхэд таатай байна. Тиймээс санал асуулга эхлээд удаагүй боловч манай үйл ажиллагаанд оролцох иргэдийн хандлага маш өндөр байгаа юм.

Одоогоор манай санал асуулгад 17 намын нийт 223 нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бөгөөд давхардсан тоогоор нийтдээ 74706 хүн саналаа өгөөд байна.

Санал асуулгад гишүүдийн санал авч байгаа байдлаар намуудын рейтингийг давхар гаргаад яваа юм. Энэ удаа нийт 17 намууд оролцож байгаагаас Ардчилсан нам хамгийн өндөр санал авч тэргүүлсэн хэвээр байна. Харин МАХН түрүү долоо хоногт 19 хувьтай байсан бол энэ удаа 21 хувь болж бага зэрэг нэмэгдсэн байдал харагдаж байна. Бусад намуудын хувьд Иргэний Зориг нам, Иргэний хөдөлгөөн, Ногоон намууд маш бага онооны зөрүүтэйгээр айргийн тав дотроо зуузай холбон уралдаж байгаа нь юм.

Намуудын нэр дэвшигчдийн тоог авч үзвэл МАХН /85/, АН /65/, ИЗН /19/ хамгийн олон нэр дэвшигчтэй бол Ард түмний нам, Монголын Либерал нам, Монголын Либерал Ардчилсан намууд тус бүр нэг нэр дэвшигчтэй байна.

Бид санал асуулгын хамгийн өндөр оноотой яваа эхний 20 нэр дэвшигчдийг харуулж байгаа. Эндээс харахад энэ парламентын хуучин гишүүдийн санал тун өндөр явна. Зарим нэг акул-уудын санал авсан байдлаас харахад халуун суудлаа тийм ч амар тавиад өгчихгүй бололтой. Ямар ч байсан хүчтэй өрсөлдөгчид хэвээр байх нь. Гэвч санал асуулга дөнгөж эхэлж байна. Сонгууль болоход жилийн хугацаа байна. Яаран дүгнэлт хийхэд эрт ч байж болох юм.

Харин эндээс ажиглахад өнгөрсөн хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулж, төрийн ордонлуу улаан лооль шидэж, олон түмнийг авилгал хээл хахууль, нийгмийн бусармаг зүйлийн эсрэг уриалан дуудаж, сайн муугаараа хэлүүлж ирсэн Иргэний нийгмийнхэн буюу Ж.Батзандан, О.Магнай /Иргэний зориг нам/, Шударга Иргэдийн Фронтын Г.Арслан зэрэг олны танил болж чадсан тэмцэгчид парламентын гаднаас бус дотор нь орж тэмцэх ёстой гэж шийдсэн бололтой. Тиймээс ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх нь нэгэнт тодорхой харагдаж байна. Тэгээд ч тэдний рейтинг нэлээн өндөр байгаа бөгөөд судалгаанаас харахад парламентын танхимд ногоон гэрлээр заларч магадгүй бололтой.

Бид санал асуулга дээрээ бүх нэр дэвшигчдийн ерөнхий рейтингийг гаргахын зэрэгцээ илүү нарийн дүн шинжилгээ хийх, нэр дэвшигчид нам дотроо ямар саналтай явж байгааг харах боломжийг олгох байгаа юм. Тиймээс тухайн намын хамгийн өндөр санал авч байгаа эхний 20 гишүүдийг саналын дарааллаар харуулж байна.

Тухайлбал Ардчилсан намаас АН-ын дарга Ц.Элбэгдорж хамгийн өндөр саналтай байна. Ц.Элбэгдорж даргын хувьд УИХ-д түүний орон зай нь үгүйлэгдэж байгаа, тэгээд ч том намын даргын хувьд энэ удаагийн сонгуульд аль тойргоос гараад ирэх байх гэсэн олны таамаг нийгэмд байгаа. Yүнтэй дүйцэх мэт АН-ын дарга санал асуулгад зөвхөн нам дотроо төдийгүй нийт нэр дэвшигчдийн дундаас магнайдаа тоосгүй тэргүүлж байна. МАХН-ын хувьд мөн л намын дарга М.Энхболд хамгийн өндөр саналтай байгаа бөгөөд улс төрийн хамгийн томоохон намын дарга төдийгүй энэ засгийн газрын тэргүүнээр ажиллах үед монгол улсын эдийн засаг хамгийн эерэг үзүүлэлттэй гарч, олон нааштай зүйлүүдийг шийдвэрлэж чадсан засгийн газрын тэргүүн гэдэг утгаараа хамгийн өндөр саналыг хамж чадсан бизээ.

Санал асуулгаас харахад дээрх хоёр нам төдийгүй бусад намуудын намуудын дарга нар ч нам дотроо хамгийн өндөр үзүүлэлттэй харагдаж байна.

Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг нэлээн өндөр тогтоож өгсөн боловч энэ асуудал намууд дотор багагүй зөрчил маргаан дагуулсаар байгаа. Манай санал асуулгад эмэгтэй нэр дэвшигчид тун цөөхөн байгаа бөгөөд нийт 223 нэр дэвшигчийн ердөө 8.6 хувь нь л эмэгтэйчүүд байна.

Харин хамгийн олон эмэгтэй нэр дэвшигчтэй нам нь Иргэний зориг нам бөгөөд нэр дэвшигчдийн 35 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид эзэлж байгаа нь жендерийн асуудалд онцгой хүндэтгэлтэй ханддаг нам гэдгээ энэ удаад ч бас харуулаад байгаа.

Эмэгтэй нэр дэвшигчдээс хамгийн өндөр саналтай нь УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол байна. Удаад нь МАХН-аас нэр дэвшсэн ИЗН-ын дарга С.Оюун удаалж байгаа бөгөөд энэ хоёр эрхэм бүсгүйн хувьд нэлээн чангахан өрсөлдөгчид гэдгээ гараанаасаа эхлэн харуулсаар эхний 20 дотор нэлээн өндөр саналтайгаар манлайлж байгаа юм.

Ард түмний элч хэн бэ санал асуулга хоёр шаттайгаар бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нэр дэвшигчдийн бүртгэл явагдаж байна.

Та бүхэн http//e-surүey.olloo.mn/index.php хаягаар орж Ард түмний элч хэн бэ? санал асуулгад оролцож парламентэд жинхэнэ ард түмний төлөөлөл болж чадах хүнийг сонгоход одооноос идэвхитэй оролцож дуу хоолойгоо хүргэж болно. Та бүхэн манай санал асуулгатай холбоотой асуудлаар [email protected] майл хаягаар болон 96663518 утсаар холбогдож тодруулж болно.

Ингээд хамгийн өндөр санал авсан эхний 20 нэр дэвшигчийг болон намуудын рейтингийг харуулж байна.

Эндээс Та бүхэн нам дотроо нэр дэвшигчид ямар рейтингтэй явааг эхний 9 хүнээр харж болно.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button