Сүүлийн 2 жилд дөрвөөс дээш удаа Солонгос улсад саадгүй явсан иргэд визгүй зорчдог

-Танд энэ өдрийн амар амгаланг айптгая. Юуны өмнө, танай Консулын гззар хичнээн хуний бүрэлдэхүүнтэй ажилладаг, ажлын ачаалал хэр байгаа талаараа танилцуулаач.

-УБ хот дахь БНСУ-ын ЭСЯ-ны Консулын тазарт миний бие болоод Солонгост суралцаж төгссөн буюу Солонгос хэл эзэмшиж төгссөн гурван монгол ажилтан ажилладаг. Манай Консулын газар нь Даваа гариг бур визний материалаа хүлээн аваад, Баасан гаригт визний хариугаа олгодог. Долоо хоногт 700, сардаа 3000 орчим хуний визний материал авч шалгаж байгаа тул ажлын ачаалал маш ихтэй байдаг.

-Яг одоогийн байдлаар хичнээн Монгол иргэд БНСУ-д зорчоод байгаа талаарх мэдээллээсээ хуваалцаач.

-БНСУ-ын Хуульзүйн Яамны статистик мэдээгээр, 2007 оны нэгдүгээр сарын 31-ны байдлаар Солонгос улсад оршин суугаа нийт Монгол иргадийн тоо 28721 хүрснээс 41 хувь нь буюу 10770 хүн нь хууль бусаар оршин сууж байна. Ерөнхийдөө Солонгос улс руу зорчиж байгаа Монгол иргэдийн ихэнх нь хууль бусаар оршин сууж, хууль бус оршин суугчдын тоо улам нэмэгдэж байна. Ялангуяа тэр дундаа Богино хугацааны виз авсан хүмүүсийн 50% нь хууль бусаар үлдэж байна. Энд бизнес зорилгоор зорчиж байгаа иргэдийн 83 хувь нь хууль бусаар үлдэж байна гэсэн тооцоо бий.

-Манай иргэд ихэвчлэн ямар зорилгоор зорчдог вэ? Ер нь хичнээн визний төрөл байдаг вэ?

-Манай БНСУ-ын Цагаачлалын албаны хуульд зааснаар, нийт 32 төрлийн визний төрөл байдаг. Гэхдээ үүнээс Монголчуудын хамгийн их хүсэлт тавьдаг визний төрөл бол богино хугацааны ерөнхий виз болох СЗ виз юм. Үүний дараа бизнес зорилгоор зорчих богино хугацааны С2 гэсэн виз орно. Хууль ёсны гэрээгзэр ажилпахаар явж байгаа хүмүүст Е9 гэсэн виз тавигддаг. Мөн 50 сая вонноос дээш хөрөнгө оруулалт хийсэн иргэдийн хувьд D8 виз бий. Тэдний гэр бүлийн гишүүдэд зориулсан буюу гэр бүлээрээ амьдрахад нь зориулж гэрийнхэңц нь FЗ виз байдаг. Солонгос хэлний курст суралцаж байгаа иргэдэд D4 виз, харин Солон-госын их дзэд сургуульд суралцаж, бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж байгаа тохиолдолд D2 виз олгодог. D2 визийг өнөөдрийн байдлаар 840 иргэнд олгесон байна.

-Хэдийгээр зохих ёсоор визээ авсан ч хил дээрээс буцах тохиолдол гардаг. Энэ нь ямар учиртай вэ?

-Долоо хоногт 700 орчим иргэний визний өргөдпийг хүлээн авдаг учраас би бүх иргэдтэй визний ярилцлага хийдэггүй, маш цөөхөн хүмүүсийг ярилцлаганд дууддаг. Тиим болохоор ихэнх тохиолдолд бичиг баримтыг үндэслэн виз олгодог.

Гэтэл виз хүссэн өргөдөл дээр бичсэн зорилготойгоо өөрийнх нь зорилго нь таарахгүй тохиолдол гарч, ихэвчлэн Инчоны онгоцны буудлаас буцаагддаг. Би өөрөө ч гэсэн Инчоны онгоцны буудал дээр ажиллаж байсан. Хүн болгоныг заавал дахин шалгадаггуй, олон зорчсон иргэдийг зүгээр хүндрэлгүйгээр хил нэвтрүүлдэг. Зөвхөн шаардлагатай ямар нэгэн байдлаар сэжиг төрүүлсэн этгээдийг second inspection буюу дахин шалгалтаңц оруулдаг. Эдгээр иргэд нь үңцсэндээ өөрсдөө зорчиж байгаа зорилгоо мэддэггүй, зөв мэдүүлж чадцаггүй, тэгэхээр бид өөрсдөө урьсан хүнтэй нь холбогдож шалгахад зөрчил илэрс-нээр тиим хүмүүс хил дээрээс буцаагддаг.

-Тэгвэл Та Солонгос улсад зорчих хүсэлтэй манай иргэд зөвлөгөө өгөөч. Гэр бүлийхнийгээ урих болон бизнес эрхлэх, суралцахаар явж байгаа хүмүүс чухам юун дээр анхаарч материалаа бүрдүүлэх ёстой вэ?

-БНСУ-ын ЭСЯ-ны Виз хариуцсан консулын хувьд, монгол иргэдэд БНСУ руу зорчих визний асуудлуудаар дараахь зөвлөгөөг өгье гэж бодож байна.

Юуны өмнө төрөл садангийндаа очихоор виз мэдүүлэх явдал их байдаг. Үүнд Солонгос хүнтэй гэр бүл болсон буюу Солонгос улсад удаан хугацаагаар амьдарч байгаа иргэд өөрсдийнхөө гэр бүл, төрөл төрөгсдийгөө урьсан байдаг. Энэ тохиолдолд Та бүхэн сайн мэдэж байгаа урилга хэрэгтэй, урилга маань нотариатаар баталгаажсан байх ёстой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, бүрдүүлэх материалын талаар бид ЭСЯ-ныхаа гадаа Зарлалын самбар дээр байрлуулсан байгаа. Тэр дундаа бэггггэх ёстой хамгийн чухал зүйл, тсщруулж зөвлөгөө өгөх гол зүйл бол Солонгос хүнтэй гэр бүл болоод Солонгост оршин суугаа байгаа иргэний хувьд, Солонгост амьдарч байгаа гадаад иргэний үнэмлэх, ургийн бичиг, өөрөө хэлбэл, Солонгост ямар хүнтэй гэр бүл болсон, Ямар хүнтэй хамааралтай , мөн Монголд байгаа ямар хүнийг урих гэж байгаа юм бэ? өөртэй нь ямар хамааралтай гэх мэт гэр бүлийн харилцаа холбоог илтгэх баримт бичгийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Харин гэр бүл болсноос бусад тохиолдол буюу Солонгос улсад суралцаж байгаа, эсвэл ямар нэгэн байгууллагын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байгаа тохиолдолд өөрсдийнхөө гадаадын иргэний үнэмлэхийн хуулбар, сурч байгаа сургуулийн тодорхойлолт буюу ажлын газрын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлж өгөх хэрэгтэй байдаг.

Ер нь зөвлөж хэлэхэд, өөрийн хамгийн чухал гэсэн бичиг баримтуудаа монгол хэлзэр бус бопж өгвөл солонгос хэлээр юм уу Англи хэлээр орчуулж өгөх хэрэгтэй. Тэгэхгуй бол би монгол хэл мэдэхгүй шүү дээ. Зарим тохиолдолд Солонгос хэлний орчуулгатай хэрнзэ тэр нь их ойлгомжгүй, өөрөөр хэлбэл, орчуулга нь их буруу болсон тохиолдол их байдаг тул мэиргэгжлийн товчооңц хандах тал дээр анхаарна биз дзэ..

Харин хөдөлмөр эрхлэхээр Е9 гэсэн виз авсан хүмүүс , тодруулж хэлэх юм бол үйлдвэрийн дадлагажигчаар юм уу, хөдөлмөрийн гэрээгээр явсан хүмүүс гэр бүлээ урихыг маш их хязгаарласан байдаг. Тиим болохоор ийм иргэдийн визнийн хүсэлтийг татгалздаг байгаа. Тиймээс үүнийгонцгой анхаарна уу.

Дараагийнх нь бизнес зорилгоор зорчиж байгаа хүмүүс, ялангуяа автомашин, сэлбэг хэрэгсэл, хувцас, гар утас авах гээд бизнес эрхлэгчид ямар нэгэн бараа материал авахаар явдаг. Ийм хүмүүс заавал урилгатай байх хэрэгтэй. Энэ урилгын эзэд нь ихэнх тохиолдолд Солонгос иргэд байдаг. Тиймээс тухайн солонгос иргэний ажиллаж байгаа компаниий бичиг баримт, тус компанидаа ямар ажил эрхэлдэг болох талаарх холбогдох бичиг баримтыг заавал хамт өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэх мэт албан бичгийг бүрдүүлж материалаа хангалттай бүрдүүлж өгөх юм бол виз өгөхөд маш хөнгөн байдаг.

Мөн бизнес зорилгоор явж байгаа иргэд банкны буюу хөрөнгийн баталгааг нотлох бичиг баримтыг заавал өгөх хэрэгтэй. Ер нь л хамгийн чухалчилж үзэж байгаа бичиг баримтыг заавал орхигдуулалгуй бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Зарим хүмүүсийн хувьд зөвхөң визний өргөдлөө бөглөөд, паспорттайгаа өгөх явдал байдаг. Ийм хүмүүст хэлэхэд виз өгөхөд хүндрэлтэй юм. Ямар зорилгоор зорчих гэж байгаа, тэр зорилготойгоо заавал нийцүүлэн материалаа бүрдүүлж өгөхийг хүсэж байна.

Солонгос Монгол хоёр улсын хооронд байгуулсан гэрзэ хэлэлцээрийн дагуу визгүй зорчих иргэдийн тухайд, албан буюу дипломат паспорттай иргэд визгүй зорчдог. Энгийн паспорттай иргэдийн хувьд сүүлийн хоёр жилд дөрвөн удаа буюу эсвэл нийт 10-аас дээш зорчсон иргэд визгүй зорчиж болдог. Энд хоёр жил гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Үүнд, жишээлбэл, өнөөдөр 2007 оны тавдугаар сарын 24-ны өдөр гэхэд, би 2005 оны тавдугаар сарын 24-ны өдрөөс хойш нийт дөрвөн удаа Солонгос улс руу саадгуй зорчсон бил үү гэдгийг тод санаж, үүнд нэг өдөр ч гэсэн дутуу байж болохгүйг анхаараарай. Энэ тохиолдолд Та визгүйгээр Солонгос улсад 30 хүртэл хоногийн хугацаатай зорчих боломжтой. Харин зарим нэг тохиолдолд нийт дөрвөн удаа зорчсон хэдий ч 30 хоногоос дээш хугацаанд зорчих хүсэлтэй бол бичиг материалаа бүрдүүлээд визний хүсэптээ мздүүлбэл 90 хоногийн хугацаатай виз олгож болно.

Сурах зорилгоор явж байгаа иргэдийн хувьд хоёр том визний төрөгщ хувааж болох юм. Нэгдүгээрт нь бол, хэлний бэлтгэл буюу Солонгос хэл суралцах зорилгоор явж байгаа. Хоёр дахь нь их дзэд сургууль, аспирантурт сурч бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах зорилгоор явах гэж байгаа хүмүүсийг хэлж байна. Тэгэхээр манай Хуульзүйн яамны статистик мэдээгээр сүүлийн үед хэлний бэлтгэлд явж Ьайсаа хүмүүс байнга нэмэгдэж байгаа. Энэ нь Солонгосын ЗГ- аас Солонгосын их дзэд сургуулиудын гадаад харилцааг идэвхжүүлэх үүднзэс энэ бодлогыг дэмжиж байгаатай холбоотой юм. Гэхдээ 2007 оны нэгдүгээр сарын байдлаар 346 хүн хэлний бэлтгэлд сурахаар визний өргөдөл мэдүүлеэн хэдий ч 156 хүн нь өөр зорилгоор зорчсон нь тодорхой болж хууль бусаар оршин суух болсон нь 60%-ийг эзэлж байна.

Саяхан Солонгосын боловс-ролын үзэсгэлэн яармаг болсон. Туе үеэр энд байгаа Солонгосын ЭСЯ-наас үзэегапэнд оролцеон хүмүүстэй уулзаж ярилцеан Тэдгээр хүмүүстэй ярилцаж байхад, Солонгост сурал-цах хүмүүсийн визний асуудлыг аль болох хөнгөвчилж өгөх талаар хүсэлт тавьж байсан. Урьд нь их дээд сургуулиуд өөрсдөө Цагаачлалын албанд хандаж, гадаад оюутныхаа виз олгох зөвшөөрлийн бичгийг нь аваад, сургуулиас нь визний хүсэптийг нь тавьдаг байсан. Харин одоо оюутан өрөө шууд визний материал өгөхөөр хөнгөвчилж өгсөн байгаа.

Бусад гадаад орнуудын хувьд, сургуульд сурах зорилгоор явсан иргэдийн 10 хувиас хэтрэхгүй хувь нь хууль бусаар амьдарч байна л даа. Гэтэл Монголын хувьд 66% байгаа нь маш өндэр үзүүлэлт юм. Тэгэхээр Би визний ярилцлагыг дөрөв дэхь өдөр хийхдээ, тодруулах шаардлагатай гэж үзсэн хүмүүсээ ярилцлаганд дууддаг.

Сүүлийн үед Монголын сурлага сайтай, сайн боловеон хүчнүүд Солонгосын магистр, докторын зэрэг хамгаалахаар явах нь их болсон. Тэгэхлээр миний хувьд, зохих шугамаараа явж байгаа ийм сайн боловеон хүчний хувьд визийг нь олгохын төлөө идэвхтэй ажиллана. Харин зорилгоосоо гадуур хэлний бэлтгэлд явна гэх ч юм уу, сургуульд сурна гэж хуурамч материал бүрдүүлээд зорилгоосоо ухарч ажил эрхлэхээр явах хүмүүсийг дунд нь зогсоох үүрэгтэй. Сургалтын визийг авахын тулд сургалтын төлбөрийг заавал хийх ёстой юу хэмээн асуусан байна. Үүнд заавал сургалтын төлбөрөө хийсэн байх шаардпагатай. Ялангуяа сурна гэж виз авчихаад сургуульдаа ч очихгүй дундаас нь зугтаж байгаа хүмүүс их байгаа учраас заавал сургалтын төлбөр хийхийг шаардаж байгаа.

Үүний дараа гэр бүлийн виз байгаа. Сүүлийн үед Солонгос иргэнтэй гэр бүл болох нь нэмэгдэж байгаа. 2007 оны хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар үзэхэд , Солонгос иргэдтэй гэр бүл болсон 1661 иргэн одоогоор Солонгост амьдарч байна. Эдгээрээс 180 иргэн нь хууль бусаар амьдарч байна. Магадгүй эдгээр хумүүс нь гэр бүл болохдоо хоёр биендээ сэтгал нь нийцээгүй учраас анх явсан зорилгоо өөрчилсөн байж болох юм. Мөн хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн нандин чанарыг хүндэтгэх үүднээс гэр бүлийн визэн дээр маш их анхаарал тавьдаг.

Жишээлбэл, Гэр бүл бологсдын эрэгтэй нь ихэвчлэн солонгос иргэн байдаг. Тус солонгос иргэний ямар ажил эрхэлдэг нь тодорхой бус юм уу, эсвэл эдийн заегийн санхүүгийн чадавх нь доогуур байх юм уу, эсвэл насны зөрүү их байх, мөн солонгос иргэд нь хоёр дахь, гурав дахь удаагаа гэрлэх гэж байгаа тохиолдолд бид нар энэ гэр бүлийг багтай гэр бүл байж чадах эсэхийг улам тодруулахаар Солонгосын цагаачлалын албанд судалгаа хийхийг хүсдэг. Ингээд төвөөс судалгаа хийж, хариу ирүүүлдэг.

Төгсгөлд нь хэлэхэд, манай Солонгос Монгол хоёр улсын хамтын ажиллагаа, харилцааг идэвхтэй байлгахын төлөө би Элчин Сайдын удирдлаган дор ажиллаж байна. Тэгэхээр Юуны өмнө, хууль ёсны дагуу зорчиж байгаа иргэдийг бид идэвхтэй дэмжинэ. Харин нөгөөтэйгүүр ямар нэгэн аргаар очоод ажиллачих юм сан гээд хууль бусаар амьдрах зорилготой хуурамч бичиг баримт бурдүүлж өгч байгаа хүмүүсийг аль болох таслан зогсооно. Хуурамч эсэхийг тодруулж бичиг баримтыг шапгах нь маш их хүндрэлтэй байдаг. Гэхдээ өнөөдрийн миний ингэж хичээж, хийж байгаа зүйл маань 20, 30 жилийн дараа Солонгос Монгол хоёр улсын харилцаанд бага ч гэсэн тус болно байх аа гэж үзэж байна.

-Танд баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн хормыг Танд үлдээж байна. Та телевиз үзэгчид болон Зууны мэдээ сонингийн уншигчдад хандан уг хэлнэ үү.

-Би хувьдаа, Монгол улс бол байгалийн баялаг нөөцөөрөө дэлхийд эхний 10-д ордог хөгжлийн ирээдүйтэй орон гэж бодож явдаг. Тэгэхээр Чингис хааны үр хойч болсон Монголчууд маань энэ баялаг орныг хүчирхэг орон болгон хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Бэлтгэсэн С.ГАНЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button