Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах эсэхийг хэлэлцэж байна
Тэдний өргөдлийн дагуу маргааныг Үндсэн хуулийн Цэц Нямдорж даргыг буруутай хэмээн эхний удаад шийдвэрлэсэн байгаа.
УИХ-ын дарга Ц.Нямдорж Цэцэд бичгээр уламжлахдаа, хуульд засвар хийхдээ УИХ-аас зөвшөөрөл авсан хэмээн хуралдааны тэмдэглэл ирүүлж тодорхой үндэслэлүүдийг гаргаж өгнө гэсэн байгаа. Гэтэл одоог хүртэл энэ талаараа тодорхой баримтууд гарч ирээгүй байгаа. Үүнээс гадна тэрээр зарим зүйл, заалтыг өөрөө засаагүй байгаа хэмээн мэлзэж эхэлсэн. Хэн зассан нь мэдэгдэхгүй, зүйл заалтууд ч засасан гэгдээд байгаа хуулиудад байгаа бололтой.
Харин өнөөдөр Yндсэн хуулийн цэц иргэн Ламжав нартай холбогдох хэргийг дахин авч хэлэлцэж, УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудал дээр нээлттэй хуралдлаа.
УИХ-ын дарга Ц.Нямдоржийн Орлогын мэдүүлэгийн асуудал ч Yндсэн хуулийн цэц дээр асуудал болоод байгаа ажээ.
Энэ талаарх үндсэн хуулийн цэцийн дарга Бямбадоржийн асуултанд УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хариулсаныг хүлээн авна уу
үideo1
Тэрбээр Цэцэд Чуулганы хуралдааны дэгийн дагуу хуульд редакци хийдэг, хэрвээ ямар нэгэн алдаатай хууль гараад ирчихсэн байлаа ч гэсэн энэ бол үндсэн хууль зөрчсөн л хэрэг болх шүү дээ хэмээсэн.
Цэцийн хурал асуулт хариулт авах зэргээр бүтэн өдөр хуралдаан маргааныг хянан хэлэлцэж УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах шаардлага байгаа эсэх тал дээр шийдвэр гаргана.
Yндсэн хуулийн цэцээс Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуульд засвар хийхдээ эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсаны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, дэс дараалал, бүтцийн чанартай засвар өөрчлөлтийг хийснээр УИХ-ын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, хорьдугаар зүйлийн …хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална, хорин тавдугаар зүйлийн нэг дэх хэсгийн хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах нь УИХ-ын онцгой бүхэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэсэн байгаа.
Yндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Саранцэцэгийн асуултанд УИХ-ын дарга хариулж байна
үideo2
Тэгвэл энэ удаад ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч үндсэн хуулийн цэцийн гишүүд УИХ-ын дарга Нямдоржоос баримт материал дээр үндэслэн асуулт асууж байгаа. Харин Нямдорж даргын хувьд нэлээн сандарч байгаа бололтой байсан. Учир нь тэрээр өөрөө ч хассан, нэмсэн заалт, үг үсгээ ч тодорхой сайн мэдэхгүй байгаа харагдсан. Тэрээр Yндсэн хуулийн цэцийн гишүүн Очирбатын асуултанд миний засаагүй зүйл заалтууд энэ хуулинд бас байна. Хаана хэзээ ингэж засагдсаныг би сайн мэдэхгүй байна… Би энэ заалтыг засаагүй юм байна…Зарим нэгэн заалтыг би засаагүй, өөр хүмүүс зассан байх гэх мэтчилэн ярьж байсан.
Yндсэн хуулийн цэцийн гишүүн Очирбатын асуултанд УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хариу өгснийг эндээс хүлээн авна уу
үideo3
Мөн Yндсэн хуулийн цэцийн дарга Бямбадоржийн та хэн зассаныг мэдэхгүй байна гэхийн оронд энэ бүхнийг хянах үүргийг та хүлээх хууль зүйн субьект байхгүй юу гэсэн асуултанд тэрээр би мэдээж аливаа хуулт гарын үсэг зурж, баталгаажих процесстоо очтол УИХ-ын даргын үүргээр засалт хийх ёстой. Би үүргээ л биелүүлэсэн байгаа. Харин би дээр хэлсэн шүү дээ. Хийгээгүй ч байсан хууль зөрсөн хэрэг болох байсан юм бишүү гэж. Тэгээд ч энэ бол ганц УИХ-ын даргатай холбоотой хэрэг биш энэ хуулийг батлахад оролцосон 76 гишүүнтэй холбоотой хэрэг хэмээн хариуласан
Yндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Саранцэцэгийн асуултанд УИХ-ын дарга хариулж байна
үideo4
Ямартай ч өнөөдөр үндсэн хууль зөрчиж, зарим нэгэн хуулийн зүйл заалтуудад засвар хийсэн хэрэгтээ УИХ-ын дарга Ц.Нямдорж суудлаасаа огцрох эсэх асуудал шийдэгдэх нь ээ.
/Olloo.mn/
Б.Ану