МАХН 2008 онд үнэмлэхүй ялалт байгуулна гэдэгтээ эргэлзэн, Эрдэнэт үйлдвэр, ҮТЕГ-ын даргыг солихоор шийджээ

Наранхүү муу ажиллаж байгаа, нарийн яривал Дорлигжаваас муу менежер. Дорлигжав зэсийн үнэ 1500-1800 ам.доллар байсан хүнд хэцүү үед маш сайн удирдсан. Харин X.Наранхүү 5000-8000 байгаа сайхан үед удирдаж байгаа ч сайн ажиллаж чадахгүй байна. Өөр хүн байсан бол гялалзуулж байгаа гэсэн бор шувуу нисгэж Х.Наранхүүг унагахыг оролдох хүн олон болсон гэдэг.

Гэвч Монгол банкны О.Чулуунбат томчуудын тусламж авч чадаагүйгээс энэ асуудал замхарсан. Харин саяхнаас ахиад л Эрдэнэт үйлдвэрийн толгойг солих, тухай яриа гарч эхлэв.

Учир нь МАХН-ын удирдлагууд 2008 онд манайх үнэмлэхүй ялалт байгуулж чадахгүй байж магадгүй. АН-тай ойролцоо суудал парламентад авбал УБТЗ, ГОК, ҮТЕГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газрын дарга нарыг солих тухай яриа гарна. Эрдэнэт-ийн даргаар Наранхүү найман жил ажиллаа. Удаан

ажилласан, улиг болсон дарга нараа сольё гэж үзэж аваад хаячих магадлал ихтэй. Тэгэхээр шинэ хүн тавьчихаад ажлынх нь үр дүнг харъя гэж АН-ынхны амыг таглаад сууж байя гэж тохиролцсон гэнэ. Тиймээс эхний ээлжинд ГОК-ийн захирлыг өөрчлөх тухай яригдаж Эрдэнэт үйлдвэрийн даргаар Сангийн дэд сайд Ч.Ганзориг, Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат, Эрдэнэтийн үйлдвэр эрхэлсэн орлогч дарга Ганбаатар зэрэг хүмүүсиин нэр яригдаж байгаа сурагтай. Эрдэнэтийн үйлдвэр эрхэлсэн орлогч дарга Ганбаатар Увсын, бүр тодруулбал УИХ-ын дарга Ц.Нямдоржийн ойрын хүн гэлцэнэ. Хөтөл, Бор-Өндөрт ажиллаж явсан энэ хүнийг Эрдэнэт үйлдвэрийн дарга болохоор Ц.Нямдорж дарга зүтгүүлж байгаа аж. Энэ хүн нь хэл усаар тааруухан жинхэнэ аж ахуйн талын хүн, Эрдэнэт үйлдвэрийн даргаар тавибал жижигдэнэ гэж Эрдэнэтийн ажилчид ам муутай байна. Тэгээд ч Сангийн дэд сайд Ч.Ганзориг, Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат хоёр хэлтэй устай гадаадад суралцсан, санхүүгийн мэргэжилтэй, арай том тоо, бодлого бодож ирсэн бэлтгэгдсэн хүмүүс, харин Ганбаатар дэргэд нь зүгээр нэг гүйцэтгэгч, оюуны бяр чадал нь дутна гэж олон хүн үзэж байна.

О.Чулуунбатын тухайд сайн муу олон зүйлд нэр холбогдсон, эрүүгийн хэрэгт ч асуугдаж явсан, сэргэлэн нь дэндсэн солгой гарын нөхөр Эрдэнэт үйлдвэрийг маань ажиллуулж явж чадах ч, самраад хаячихаж ч мэдэх нөхөр гэж болгоомжлох хүн байна. Сангийн дэд сайд Ч.Ганзоригт Эрдэнэтчүүдийн ам муугүй байгаа. Гэвч насаараа төрийн ажил хийсэн, суүлийн арав шахам жил Үйлдвэр худалдааны сайд, Сангийн яамны дэд сайдаар ажилласан улс төрийн амбицтай хүн. Сайд хийж байгаад нэг үйлдвэрийн даргаар очлоо гэж гоморхож магадгүй хүн гэж үзэж байгаа аж.

Нэг яамны сайд байх Эрдэнэт үйлдвэрийн дарга байх гэдэг ялгаатай. Улс төрийн нэр хүндийн хувьд сайд нь хамаагүй өндөр ч, яг цагтаа тулахаар Эрдэнэт үйлдвэрийг 2-3 яамны сайдын суудалтай тэнцдэг гэдэг. Учир нь яамны сайд нараас хүн өдөр болгон юм гуйгаад орох нь ховор, харин Эрдэнэт үйлдвэрийн боссоос өдөр тутам бүх хүн юм гуйдаг, нийгэмд нөлөөтэй алба гэж шүлсээ залгих хүн олон байна.

Сэрүүлэг (19)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button