Yндсэн хуулийн цэцээс УИХ- дарга Ц.Нямдоржийг огцруулах үндэслэлтэй гэлээ

Тэрээр үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүдийн бзрэн эрхэнд удаа дараа халдсан болон УИХ-ын даргын эрхийг хэтрүүлэн хэрэглэж үг үсэг, утга агуулгын засвар хийсэн нь түүнийг огцруулах хангалттай шалтгаан хэмээн үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан үзлээ.

Yндсэн хуулийн их суудлын хуралдааны шийдвэрийг 20 цагт сонсгох байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас 22 цаг хүртэл хойшилсон. Харин хуралдааны танхимд УИХ-ын дарга Ц.Нямдорж үзэгдэх нь битгий хэл хэл сураг нь ч гарсангүй. Yндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Ц.Сарантуяа танилцууласан.

Yндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авна уу

үideo1

Цэц дүгнэлтэндээ УИХ-ын дарга Ц.Нямдорж нь үндсэн хууль зөрчиж, УИХ-д танилцуулсанаас хойш, зарим нэгэн хуулинд засвар хйисэн нь түүнийг огцруулах үндэслэл бий эсэх тал дээр үндсэн хуулийн цэц үндэслэл гаргалаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар, Авлигын хууль, Аж ахуй нэгжийн орлогоын албан татвар гэх мэт хуулиудыг УИХ-д танилцууласанаас хойш үг үсэг, утга агуулга, зарчим, бүтцэд редакци хийсэн нь түүнийг огцруулах үндэслэл мөн гэлээ.

Мөн УИХ-ын гишүүдийн эрхэд удаа дараа халдсан гэсэн үндэслэлийг ч орууласан байсан.

Өмнөх хуралдаанаараа ч Yндсэн хуулийн цэцээс Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуульд засвар хийхдээ эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, дэс дараалал, бүтцийн чанартай засвар өөрчлөлтийг хийснээр УИХ-ын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, хорьдугаар зүйлийн …хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална, хорин тавдугаар зүйлийн нэг дэх хэсгийн хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах нь УИХ-ын онцгой бүхэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэсэн байгаа. Тэгэхээр түүний хууль зөрчсөн үйлдэл нь ийнхүү хоёр дахь удаагаа нотлогдлоо. Харин тэрээр уг дүгнэлтийг аль хэдийн мэдсэн байсан уу?, ямартай ч ирж, цэцийн дүгнэлтийг сонссонгүй.

Иргэдийн боловсрол төвийн тэргүүн Б.Бурмаагийн ярианд анхааралаа хандуулна уу

үideo3

Харин УИХ-ын дарга Ц.Нямдоржийг зарим нэгэн хуулиудад засвар хийсэн хэрэгт холбогдуулан Авлигын эсрэг хуулийг батлагдснаас нь хойш зассан гэсэн гомдлыг иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг дур мэдэн засварласан гэсэн өргөдлийг иргэн Ж.Бямбаа, С.Авирмэд, П.Болд, Ч.Хурц, Л.Цог нар Үндсэн хуулийн Цэцэд гаргасан нь ийнхүү шийдвэрлэгдлээ. УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Yндсэн хуулийн цэц огцруулах үндэслэлтэй гэж үзсэн нь Монгол улсад өнөөдөр шударга үнэн, шүүх засаглал байгааг нотолсон үйл явдал боллоо хэмээн гомдол гаргачид үзэж байгаа.

Ямартай ч 3 сар орчим дуулиан шуугиан болж байгаа тус хэрэг ингээд намижхгүй. Харин ч УИХ-аар нууц санал асуулга явуулах ёстой байгаа. Нууц санал асуулга нь УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах эсэхийг шийдэх эцсийн шийдвэрийг гаргах ажээ.

Иргэдийн альяанс төвийн тэргүүн Б.Занаа ийн ярьж байна

үideo2

Ийнхүү хамгийн шударга хүн гэгддэг УИХ-ын дарга огцрох шийдвэр сонслоо. Харин Yндсэн хуулийн цэцээс УИХ-ыг заасан хоногийг дагуу нууц санал асуулга явуул гэсэн шийд сонсгосонгүй. Ямартай ч тэнд хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөчид УИХ одоо түүнийг огцруулах асуудлыг яаралтай нууц санал асуулгаараа шийдэх л үлдлээ. Тэд шийдвэр гаргах биш, харин үндсэн хуулийн цэцээс шийдвэрийг хүндэтгэх ёстой хэмээж байсан. Ямартай ч өглөөний 9 цагт эхэлсэн Yндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 22 цагт шийдвэрээ сонсгож, хуралдаан хаассаныг мэдэгдлээ.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button