Цалингийн сарын системийг халж, цагийн системд шилжүүлэх хэрэгтэй
Гэтэл бид юуны учир ийн ядуу байгаа юм болоо? Гэтэл үүн дээр Иргэний зориг нам хариулт өгч байна.
Социалст дэглэмд нэлээн удаан дарлууласан хэдхэн Хятад, Орос, Монгол гэх мэтийн хэдэн орноос бусад нь дэлхийн жишгээр цалингийн цагийн системд аль хэдийн шилжжээ. Тухайлбал, Америк, Япон гэх мэтчилэн өндөр хөгжилтэй оронд цагийг системиг ашигласнаар хүн өдөрт хэдэн цга хөдөлмөрлөсөн хөлсөө ава ба өөр газар давхар ажил хийх боломж бүрддэг байна. Гэтэл бид ажлын 8 цагийн барахын тулд хийх зүйлгүй ч байсан даргынхаа нүдэнд харагдаж л байвал болоо. Энэ бүл бодит байдал. Өнөөдөр монголын хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ 69.000 төгрөг. Гэтэл 69 мянган төгрөгөөр сар амьдарч чадах хүн олдох л болов уу даа?
Та бүхэн харсан. Монголын хамаг сайхан 15.000 залуу эх орноо орхин гадаадад гарахыг хүссэн алалцаж байгааг. Бүгд харсан. Биднийг эх оронд минь дарлаж байгааг. Гэтэл энэ бүгд цалин хөлстэй л холбоотой. Ажлын байр байгаад байдаг ч хүнд хэлэхээс санаа зовмоор цалинг ажил хийсэн нэртэйгээр нэг өдрийн цаана гарах гэж зовохгүйгээр олох арга тэнд л байгаа мэт тэдэнд харагдсан биз. Үнэн зүйлийг яалтай ч билээ.
Энэ талаарх ИЗН-ын хэрэг эрхлэх газрын дарга О.Магнай ийн ярьж байна
үideo1
Жоохон тоо бодьё.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 69.000 төгрөг байхад, сард бид 22 хоног ажилладаг ба үүнээс 176 цаг л ажлын цаг байдаг байна. Харин нэг өдрийн хөдөлмөрийн хөлс 3136 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл нэг өдрийнх 313 төгрөг болно. Ингээд бодохоор 2823 төгрөг болж таарна.
Харин бид нэг өдөрт автобус унаа гээд хамгийн багаар бодоход 800 төгрөг зарцуулж, өдрийн хоолондоо 2500 төгрөг хэрэглэдэг. Гэтэл бид нэг өдөрт 477 төгрөгийн алдагдалтай ажилладаг байна. Харин энэ тоо нэг сард 10494 төгрөг болно.
Харин одоо жоохон ахиад 120.000 төгрөгийн цалинтай хүн дээр тооцоо хийе. Нэг цагийн хөдөлмөрийн хөлс 6814 төгрөг ба нэг өдрийнх 5454 төгрөг. Нийгмийн даатгалын шимтгэл гэж нэг өдөрт 545 төгрөг болох ба Хүн амын орлогын албан татварт бид өдөрт 173 төгрөг өгөөд туучихана. Ингээд нэг өдрийн цэьвэр орлого 4736 төгрөг боллоо. Унаа хоолныхоо мөнгийг хасаад нэг өдөрт ажилчин 1436 төгрөгний цэвэр орлго олдог байна. Харин энэ нэг сар ажиллаад 31592 төгрөг авдаг болж таарлаа. Үнэхээр гомдмоор байгаа биз. Бид өөрсдөөсөө гарч байгаа мөнгийг огт анзаардаггүйт хэрнээ цалиндаа сэтгэл ханаад л явдаг. Мэдээж хэцүү байгаа мэдэж байгаа ч энэнээс өөр яваад дур цалинтай газар олдохгүйн үнэнтэй дуугүйхэн эвлэрдэг нь бидний үнэн. Гэтэл энд хоол хүнс, орон байр, цахилгаан, дулаан, хувцас хунар, холбооны мөнгө гээд толгой эргэм олон төлбөр тооцоо дунд та хэрхэн аж төрж байна вэ?
ИЗН-аас тооцоолсон байдлаар нэг цагийн хөлсийг 1 доллараас тооцвол, хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ 176 доллар буюу 205.040 төгрөг болно. Эндээс ажлын 22 хоног, 176 цаг байгаа ба нэг цагийн хөлс 1 доллар буюу 1165 төгрөг ба нэг өдрийн хөдөлмөрийн хөлс 9320 төгрөг. Нийгмийн даатгал, Хүн амын орлогын албан татварт 1453 төгрөг өгөөд өдрийн хөлс 7867 төгрөг.
Эндээс хоол унааны мөнгийг хасаад бид сард цэвэр орлого гэж гар дээрээ 4567 төгрөг ба буюу сард 100.474 төгрөг авах гэнэ.
Мэдээж арай л гэгээлэг тоо байгаа биз.
Харин ажлын хөлсийг цагаар тооцдог болсноор хоёр талын ажлын бүтээмж нэмэгдэж, хэн хэнд ашигтай байж болох байгаа. ИЗНамаас цагийн системд шилжих тэл дээр шат дараалсан арга хэмжээг авахаас гадна, хуулийн төсөл боловсруулах гэх мэтээр тууштай ажиллана гэсэн.
/Olloo.mn/
Б.Ану