Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна.
Тэгвэл энэ удаад тэд нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудаа санал солилцож, хэлэлцлээ. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд холбоо байгуулагдсаны 15 жилийн ой болж байна. Монголын бизнесмэн эмэгтэйчүүд ойн баяраараа Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо нэрийн дор чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалт энэ сарын 23-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.
Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо чуулга уулзалтад олон олон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөдөө орон нутгаас хүрэлдцэн ирж тулгамдаад байгаа асуудлууддаа хамтдаа хэлэлцэж, өөрт хуримтлууласан туршлагаасаа хуваалцах гэсэн. Мөн тус үйл ажиллагааны хүрээнд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа Тогтвортой хөгжиллд эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр илтгэл тавьж, Жижиг дунд үйлдвэрийн хөгжид сэдвээр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн доктор Ц.Долгорсүрэн нар илтгэл тавих аж. Мөн илтгэлийн дараагаар асуулт хариулт болж дээрх сэдвийн дагуу сонирхосон асуултандаа хариулт авах боломжтой.
Энэ талаарх Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа ийн ярьж байна
үideo1
Тус үйл ажиллагааны дараа ДБЭТ-тийн уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт болох ажээ.
Монгол улсад хувийн хэвшил сэргэн төвөлшиж, түүнд эмэгтэйчүүд байр сууриа эзэлж, түүний төлөөллийн байгууллага байгуулагдсан байна. Монголын анхны эмэгтэйчүүдийн байгууллага болох Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо 15 жилийн түүхэн замналдаа олон сайхан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан ба үүнийхээ үр дүнд Монгол орны өнцөг булан бүрт гишүүдтэй болж байгаа ажээ
/Olloo.mn/
Б.Ану