Геологийн төв салбараас алдагдсан 36 сая төгрөгийн үнэтэй цагаан алтан тавагны хэрэг цагдаагийнхныг нойргүй хонуулж байна
З6сая төгрөгийн үнэтэй эдгээр цагаан алтан тавагны хэрэгтэн баригдах нь бүү хэл сураг ч гарахгүй байгаа нь цагдаагийнхныг нойргүй хонуулж байна. Алтан тавагнууд алдагдсаныг анх тасгийн эрхлэгч нь мэдэж удирдлагууддаа мэдэгдэж, цагдаа дуудсанаар СХД-ийн цагдаагийнхан алтан тавагны эрэлд жил хатаж байна. Тос дотроосоо өтдөг гэдэг болохоор тус лабораторид цул цагаан алтан тавагнууд хадгалагдаж, шинжилгээ судалгааны журмаар ашиглагдаж байдгийг зөвхөн ажилчид, албан хаагчид мэддэг болохоор Геологийн төв салбарынхан хулгайчийг дотроо хайж нэг нэгнийхээ алхах гишгэх бүрийг тагнаж чагнах шинэ ажилтай болоод байгаа аж. Удирдлагуудын зүгээс дахин хулгайд өртөж, хадгалагдаж байгаа нөөц алтан тавагнууд алдагдахаас болгоомжилж бүх давхруудаа, хаалгуудаа кодлож харуул хамгаалалтаа чангатгаж орсон гарсан хэнийг ч болов араа шүдийг нь шалгах нь халаг болж өөрсдөө ч орж гарахад хүндрэлтэй байцгаана. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг л тамтай хойно зүв зүгээр ажлаа хийж яваад 36 сая төгрөгийн өрөнд унасан Геологийн төв салбарынхан бэлэн байдалд ажил албаа гүйцэтгэж байна. Уг нь цагаан алтан тавагнууд хадгалагдаж байдаг лабораторийн өрөөнд тусгай дохиолол байрлуулсан ч хулгайч чухам дохиоллын хаагуур лабораторид нэвтэрчихэв гэдэг асуулт цагдаагийнхныг, геологийн салбарынхны гайхшийг барж байна. Үүнээс үүдэж лабораторид нэвтэрсэн алтан тавагны хулгайчийг дотроосоо хайж эхэлсэн бололтой. З6 сая төгрөгийн үнэтэй алтан тавагны хулгайч илэртэл Геологийн төв салбарын ажилтан албан хаагчид бүгд нэр цэвэршихгүй нь бололтой.
Сэрүүлэг