Сэтгүүлч Уянга гологдов
Анх Уянга телевизээр АН-ын цагаар захиалгат нэвтрүүлэг бэлдэж олны танил болсон. Дараа нь АН амласан нэг өрөө хоёр өрөө биш шүү байраа өгөхгүй байна гэсэн нулимстай ярилцлага хэвлэлд өгч байлаа. Түүнээс хойш л шоо нь цайна гээч болж иргэний хөдөлгөөнүүдтэй нийлж гудамжинд манаргах болсон. Саяхан айлчин Алтантүрүү сэтгүүлч Уянгаагийнд хонолоо. УГЖ Сараа, МУСТА Баясгалангаас илүү тансаг амьдрах Уянгааг харсан ард иргэд АТГ-ын утсыг улайстал залгаж Монголын хамгийн сүүлчийн шударга хүн авилгалд автчихаж, тэр орон гэрийг нь хараач, эхний ээлжинд энэ Уянгааг шалгаад өгөөч гэж хэдэн комиссаруудынх нь чихнээс хонх уяад салахаа байжээ. Тиймээс ч АТГ рекламнаасаа Уянгаагийн дүр, өгүүлбэрийг танаж хаясан сурагтай. Сүүлийн үед Уянга хагартлаа баяжиж гэрт нь орсон ядруухан хүн цус харвачихмаар амьдрал нь дээшилсэн болохоор олон нийт гэрлийн хурдаар амьдрал нь сайжирсан Уянгааг авилгалын загалмайлсан эхээр тодруулъя гэж шуугилдах болжээ.
Сэрүүлэг