СТА жүжигчин И.Одончимэг Нэгэнт унтарчихсан хайр эргэн сэргэж, хөрчихсөн сэтгэлийг буцаана гэж байдаггүй юм билээ

-Надад өнгөрсөн амьдрал маань харамсалтай биш. Одоохондоо гэрлэх бодол алга. Намайг шохоорхсон хүмүүс байж магадгүй л юм. Би өөрийгөө одоо ч дурлаагүй гэж боддог. Нэг л хүнд дурлах тавилантай амьтан юм байлгүй дээ.

-Танд дурлаж хайраа илчилдэг эрчууд бишгүй л байдаг шүү дээ? Та яагаад хэн нэгнийг нь сонгож болохгүй гэж?

-Надад хайр сэтгэлээ илчилдэг, илчилж байгаа намайг хайрладаг эрчүүд бий л дээ, байлгүй яахав. Миний амьдрал дуусаагүй байна шүү дээ. Ээж маань надад Энэ олон сайхан бүсгүйчүүд дундаас чамайг сонгон хайрлаж байгаа хүнийг миний охин дандаа хайрлаж байгаарай гэдэг. Энэ бол маш гоё үг. Тийм ч учраас намайг хайрладаг эрчүүдтэй би хэзээ ч муухай харьцдаггүй. Эр эмийн хайраар биш ч гэсэн намайг хайрладаг эрчүүдийг би хачин их хайрладаг. Тэгээд би та нартаа бүгдэд нь хайртай шүү гэж хэлдэг. Одооны охидод эр хүний хэтэвч, цаад амьдрал нь гол зүйл болж. Залуу насанд гадаад үзэмжид шууд татагдах тохиолдол байхыг үгүйсгэхгүй л дээ. Харин миний хувьд амьдрал зөвхөн хайр дээр л тогтоно. Өөрийгөө хайрладаг хүнийг зөв таньж амьдарснаар эмэгтэй хүнд аз жаргал ирдэг гэж боддог юм. Зүгээр нэг шохоорхоод, дурлах гээд эргүүлж буй хүнд хамаг юмаа зориулж тэр нь амьдралынх нь хагацашгүй хэсэг болж хувирдаг нь эмэгтэйчүүдийг гаргадаг том алдаа. Эмэгтэй хүн өөрийгөө хайрладаг хүнийг заавал хайрлах хэрэгтэй. Аз жаргалтай байгаагаа мэдрэх нь амьдралын гоё сайхан нь. Үүнийг л мэдрэх гэж хүмүүс амьдарч, мөрөөдөж дурлаж, хайрладаг. О Нилийн Тамын дурлал жүжигт хүн амьдрахын тулд чулуу болох хэрэгтэй юм байна гэж үг байдаг. Зарим үед ч энэ үг бодогддог шүү. Хатуухан зүрхтэй байх миний хувьд их хэцүү. Гэхдээ өрөвдөхөд хүртэл хэмжээ хэрэгтэйг ойлгосон.

-Яг өдий насанд амьдралаас юу хүсдэг юм бол? Та ер нь ганцаардах юм уу?

-Эрчтэй, хүчтэй дээрээ амжиж хэдэн сайхан бүтээл хийх юмсан гэж хусч байна. Энэ чинь л миний амьдрал болчихож. Завгүй байдаг болохоор тэр бүр ганцаардаад байдаггүй дээ.

-Таны тухай үе үе элдэв шуугиан дэгддэг. Жүжигчин Ононтой холбодог ч юм уу. Энэ бүхэнд яаж ханддаг вэ?

– Их хэцүү л дээ. Зарим нь намайг мэддэг болохоор хүмүүс сонирхоно, нөгөө нь сониноо гүйлгэх гэж, нэг хэсэг нь хүний захиалгаар бичдэг юм болов уу. Эсвэл энэ эмэгтэй дандаа олны дунд байгаасай гэж боддог ч юмуу. Гэхдээ би хэвлэлийнхийг зөвөөр ойлгохыг хичээдэг. Хамгийн гол нь ёс зүйтэй байгаасай. Эмэгтэй тэр тусмаа ээж хүн чинь эмзэглэхгүй яахав бүp зөндөө гомддог. Гэсэн ч надад тохиолдох л ёстой асуудал гээд аль болох хүлээцтэй тэвчээртай ханддаг даа. Намайг битгий хэл алдартай авъяастай сайхан хүмүүсийг бичдэг шүү дээ. Би гэртээ ганцаараа байхдаа л эрх чөлөөг мэдэрдэг. Бусад үед дандаа л олны нүдэнд ил байх юм. Миний гэр намайг бусдаас тусгаарлаж, хүслээрээ байх нөхцлийг бүрдүүлдэг. Миний ажил чинь тэр чигээрээ чимээ шуугиан. Тийм болохоор би гэртээ шүршүүрт юу ч бодохгүй ус мэдэрч зогсох дуртай. Ус их гоё. Би голын эрэгт удаан суух хачин дуртай.

-Хайр дурлалын тухай л түлхүү ярилцмаар байна. Танд дахин гэрлэх бодол бий юу?

-Би өөрөө нэг их дурладаггүй болохоор дурлалын тухай юу ярихав. Олон дурладаг хүмүүсийг харахад сайхан л санагддаг. Хайр гэдэг хүн хүнээ таньж мэдсэний үндсэн дээр гарч буй мэдрэмж юмуу. Харин танихгүйгээр дурлаж, хайрлавал бас алддаг. Үнэхээр энэ хүн бол гээд таньсан цагт хайр дурлал жинхэнэ утгаараа цэцэглэнэ гэж боддог. хүнийг хайрлаж байж таних арга бас бий. Хайрлах тусам буруугаар эргэж улам давраад, хүндлэхээ болиод, өөр юм сонирхоод байх хүн бий. Гэтэл хайрлах тусам өөрийг эргүүлээд улам бүр хайрлах хүн ч бий. Ер нь би хүнийг хайрлаад, эрхлүүлээд үзэхэд гэмгүй гэж боддог. Хайрыг байнга тордож, цэцэг шиг услаж байх ёстой юм. Энэ чинь тийм хэцүү биш ш тээ. Даанч хүмүүс амьдралын олон асуудал дунд хутгалдахаараа өнөөх сайхан хайраа умартчихдаг.

-Хайраа хаяад явсан үе танд бий? Та одоо харамсдаг уу?

-Хэцүү дээ. Нэгэнт унтарчихсан хайр эргээд сэргэнэ гэдэгт хэзээ ч үнэмшдэггүй. Хөрчихсөн сэтгэлийг буцаана гэдэг аймаар хэцүү. Би өөрөө үнэмшдэггүй болохоор ийм тохиолдолд хаях л ёстой гэж боддог. Жаахан цог гялтайж үлдсэн бол учиртай шүү. Үнс нурам болчихсон харьцааг сэргээнэ гэдэг цагийн гарз. Тэрний оронд өөр арга бодсон нь дээр.

-Ярилцсад баярлалаа.

Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button