Иргэн Пүрэвийн Батсайхан Америк диваажин биш, би 17 жил амьдарчихаад долоон шуудай заргын бичигтэй л эргэж ирлээ

-Би арван жил онц сурч төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд цахилгаан станцын машинистын хоёр жилийн курст хойно сураад, III цахилгаан станцад машинистаар ажилласан. ҮI зэрэгтэй ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд ороод биеийн маань 30 хувь нь түлэгдсэн. Хоёр хөл, нүүр гар хөл гүн түлэгдсэн. Монголд удаан эмчлүүлсэн ч, нэмэр болохгүй сорви нь ургаад зузаарч тавхайраад, хуруунууд татаад тэнийхээ больсон. Тэр үед надад Цахилгаан станц ч, ТЭХЯ ч тусалдаг, хөөцөлдсөөр байгаад таван удаа Москва явж, таван удаа мэс засалд ороод эргээд хуруунууд ажиллаж эхэлсэн. Би багаасаа зурдаг байсан болохоор Дүрслэх урлагийн дунд төгссөн. Дараа нь УБДС-ийн зураг хөдөлмөрийн ангид сурч байгаад Монголын тахир дутуу иргэдийн нийгэмлэгээс Нью-Йоркт болдог Dick Тгаит гээд тахир дутуу саятан эзэнтэй Achellis Track Club гэдэг клубын шугамаар болдог Энхтайвны марафон гүйлтэд оролцсон. Тэгэхдээ АНУ-д зургийн сургуульд сурахаар болсон Ерөнхийлөгчийн айлчлалаас оргон үлдсэн Амаржаргалын дараа Америкт хөл тавьсан хоёр дахь монгол иргэн нь би юм билээ.

-Америкт хэр амьдарч байсан бэ?

-1990 онд Нью-Йорк уран зургийн дээд сургуульд сурахаар Art student Lejue гэдэг сургуульд анх явсан. Эхний жилээ сураад дараагийн жилээ үргэлжлүүлэн сурах болсон чинь БНМАУ нэрээ өөрчлөөд байхгүй болоод Монгол улс болсон. Миний паспорт БНМАУ-ын иргэн гэж байдаг. Тэгэхэд манай элчингийнхэн энэ асуудлыг шийдэж чадаагүй. 1992 онд ээж зардлаа гаргаад Америкт очиж надтай уулзахад манай Нью-Йоркт байгаа төлөөлөгчийн газрынхан Та яах гэж ирсэн юм. Танай хүүхдийг хаана явж байгааг бид мэдэхгүй. Бидэнтэй холбоо байдаггүй гэсэн хариу өгч байсан. Тэгээд сургуульдаа үргэлжлүүлж сурах гэтэл манайхны зүгээс отказууд ирээд хэцүү байсан. Би зургаа зураад зараад чадлаараа амьдрахыг оролдсон. Тэр үеийн хамгийн доод буюу оюутны визтэй очсон, 1992 оны 4 сарын 26-нд миний виз дууссан. Паспорт БНМАУ-ынх болохоор визээ сунгаж чаддаггүй, зургаа зурсан зараад, амьдраад л явж байсан. Монгол зураач зураг зурж байж гээд тэрхэндээ алдаршаад Нью-Йоркийн сонин сэтгүүл дээр зураг хөрөгтэйгөө гардаг. Тэр битгий хэл АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтонд хүртэл зурсан зургаа явуулаад гарын үсэгтэй талархлын бичиг хүртэл надад буцаж ирж байсан.

-Гэтэл яагаад та шоронд орох болсон юм бэ?

-1997 оны 4 сард Нью-Йоркийн нууцын цагдаа намайг барьж хорьсон, Холбооны мөрдөх товчоо намайг гүжирдээд ялих шалихгүй шалтгаанаар баривчилж, Нью-Йоркийн Варк гээд гудамжинд хорьж, Йорк, Варкс, Пайк York Berks Pike гээд гурван газар дамжуулж хорьсон. Монголынхоор бол захиргааны маягийн ганц нэг зөрчил байсан. Эрүү үүсгэх, шоронд орох том хэрэг надад байгаагүй. Гэтэл би Америкт шоронд суусан. 1999 онд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын /CAT/ Conuention Agairst Torture UN Article-3 гурван тоотоор 1999 оны 10 сарын 4-нд сулласан. С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт Бат, Оюун гэдэг хүн болгоныг хоморголон шалгаж, намайг Батсайхан нэртэй болохоор шалгаж, дүү нар. Бат гэдэг нэртэй болохоор бидний амьдарч байсан III хороолол дахь байранд манай тагнуулынхан очиж энд олон Баттай нэртэй хүн байгаа гэсэн. Тэд хаачсан гэж асууж явсан гэсэн. Хоёр жил таван cap хоригдоод суллагдаад Пенсальвани мужийн Пеледельпи хотод Ногоон гудамж гэдэг газар амьдарч эхэлсэн, зураг зурах урлантай ч болсон. Бараг дөрвөн жил хэртэй зөвхөн зураг зурж, уран бүтээлчийн

амьдралаар амьдарсан. Диан Ли Diane Leүy гэдэг профессортой уулзаж, тэр эмэгтэй миний менежер маягаар ажиллаж америкуудад миний зургийг танилцуулдагбайсан. Зураг маань ч сайн зарагддаг. Өөрийгөө эмчлээд боломжийн амьдарч байтал Ким Сон Су Kim Joong Soong гээд солонгос цагаач авгайгаа алснаас болоод америкчууд азиудтай харьцах харьцаагаа чангалсан. Нэгээс дээш жил эрүүгийн ял эдэлсэн бүх цагаачдыг зүгээр байхад нь хорьж эхэлсэн. Би хоригдож байсан ч эрүүгийн хэргээр хоригдоогүй. Гэтэл баривчлах бичиг баримтгүй цагдаа миний урланд зэвсэгтэй орж ирээд намайг хорьсон. Уг нь хорихдоо 72 цагийн дотор тухайн орны өөрийн ЭСЯ-нд мэдэгддэг. Гэтэл америкчууд Венийн конвенцийг ҮCCR Үenian Conүention Counselor Relation зөрчөөд огт мэдэгдээгүй. Монголоос Сэсээр гуай ерөнхий консулаар очтол Монгол улсын иргэн гэж манай элчингийнхэн намайг зөвшөөрдөггүй ч байсан. Эрдэнэчулуун, Чойнхор, консулын алба намайг Монголын иргэн гэж зөвшөөрдөггүй байлаа. Тэгж хорьсноос хойш 2007 оны 2 сарын 26 хүртэл найман шорон дамжуулж тасралтгүй хорьсон. Тэр үед биеийн эрүүл мэнд эрс муудсан, чихрийн шижинтэй болсон. 4, 6-нд индиници гэдэг хэмжээтэй байх ёстой байхад минийх 20 гараад явсан. Тийм байхад л шоронд хориод байсан. Эмчилж байсан ч, эмчилгээг маш буруу хийж байсан. Өдөрт 40 хэдээр тарих ёстой байхад намайг заримдаа 140 хүртэл тарьсан баримт бий. Миний эрүүл мэнд муудсан, эхний хоёр жил шоронд нам жим суусан. Сүүлд интернетийг нь ашиглаад Америкийн хууль тогтоомжийг судлаад, надтай холбоотой байж болох бүх хуулийг судалсан. Иргэний, эрх зүй, цагаачдын тухай хууль гээд холбогдох бүх хуулийг судалж, эрхээ хамгаалахаар оролдож эхэлсэн. 2005 оны 5 сард Воркс канти гээд шоронг шүүхэд өгсөн. Нийтдээ 33 шүүхэд хандсан, 17 нээлттэй байгаа. Нэгд монголчууд намайг хүн шиг хүлээж аваагүй, америкууд тэрэн дээр нь тоглосон.

-Хэзээ, яаж Монголдоо ирсэн юм бэ?

-Намайг Америкаас хөөх журмаар хууль бусаар интерполоор хүргэж ирсэн. Би гэмт хэрэгтэн биш. Америкийн ЭСЯ-нд Ганболд ширээн дээгүүрээ шахам юм аваад намайг явуулчих шиг болсон. Намайг Цагаачлалын албаны хил хоорондын байцаагч нэг цагаан арьстан, мексик хүн хүргэж ирсэн. Нэг нь магадгүй Америкийн Маршалын албаны хүн байх, цүнх дүүрэн буутай байсан. Маршаллын алба гэдэг тангараг өргөсөн, төрийн хэмжээгүй эрхтэй, ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч юм даа. Америкийн албаны хүмүүсийг Монголын хилээр оруулдаггүй юм билээ. Тэр Жон Рин John Rife гэдэг цагаан арьстан одоо эргэж буцаж ир гээд байнга утасддаг. Америкчууд намайг хуучин ЗХУ-ын сургасан оюун санааны хүч чадалтай, нууцад бэлтгэгдсэн Монголын тусгай тагнуул гэж харддаг. Би Орост сурч байсан, орос хэл гайгүй болохоор тэр биз.

-Өмгөөлөгчөөсөө та 731 сая доллар нэхэмжилж байгаа гэсэн. Яагаад өмгөөлөгчөө шүүхэд өгөх болсон юм бэ?

-Миний өмгөөлөгч миний эсрэг ажилласан. Би еврей нартай харьцаа муутай, тэд ч намайг үздэггүй. Шүүгчдийн ихэнх нь еврей. Олон үндэстний эрхийг хамгаалах төвөөс Жон Хохенстеин Joseph Hohenstein гэдэг Германы еврей өмгөөлөгч өгсөн. Жон Хохенстехинд Joseph Hohenstein өгсөн, бусдад дэлгээгүй баримт нөгөө талд оччихсон байдаг байсан. Өмгөөлөгч нь Америкийг хамгаалаад нөгөө талд ажиллаад байсан юм билээ. Тэгээд би шүүхэд өгсөн. Одоо ч миний өмгөөлөгч хэвээрээ байгаа.

-Одоо америкчууд таныг буцааж аваачна гээд байгаа гэсэн. Ямар үндэслэл байгаа юм бэ?

-Сая Америкийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Монголдоо ирсэн. Гэтэл дээд шатны шүүх нь тэр шийдвэрийг хүчингүй болгож, Батсайханыг буцааж авчир, шүүх хурлын танхимд суулгаж байж хэргийг нь хэлэлцэх өстой гээд байгаа. Би Америкийн шүүхэд өргөдөл гаргахдаа Энд эмчилгээний зардал их, нийгэмшиж чадахгүй байнаа гээд бичсэн. Анх би монгол мөнгөний тоо ч мэддэггүй байсан. Тэгэхэд америкчууд Тэгвэл хүрээд ир бид аваръя, эмчилгээний чинь зардлыг даая гэдэг. Намайг буцаад очиход амьд байлгах баталгаа юу бол. Хэрвээ очлоо гэхэд Монголдоо юу ч идчихсэн Юм билээ. Энд ирээд л үхчихсэн гэвэл яахав. Утасдаад авч явна гээд миний сэтгэл зүйгээр тоглоод байгаа. Америкт хоригдож байхад ч сэтгэл зүйгээр дарамталдаг байсан. Одоо утсаар Солонгосын элчин дээр очиж визээ ав, Солонгосоор дамжуулж чамайг буцаана гээд дарамтлаад байдаг. Намайг Америкт очтол хоёр шүүх хурлыг түдгэлзүүлсэн юм билээ.

-Америк эрх чөлөөний орон гэдэг. Та 17 жил амьдрахдаа юу хуримтлуулсан бэ?

-Би маш муу биетэй болсон. Долоон шуудай заргын бичигтэй л ирсэн. Энэ хүний зөвшөөрөлгүйгээр үзэхгүй гэсэн дардастай интерполын хоёр хүн хүргэж ирсэн. Манай ЭЦГ-ынхан хүлээж аваад Та Монголд мар ч гэмт хэрэг хийгээгүй, ямар ч асуудал байхгүй гээд ах дүү нарт маань хүлээлгээд өгсөн. Анх баривчилсан баривчилгаа хууль бус, миний эрүүл мэнд маш муу, сая арай гэж иргэний харъяаллаа сэргээлгэх гээд байж байна. Тав хоногт тарих тариа Монголд 30 хэдэн мянга байдаг. Эрүүл мэндийг хохироосон, шалтгаангүйгээр хэт удаан хорьсон. Гэрийнхэнтэйгээ, монголтойгоо сүүлийн 42 cap ямар ч холбоо барьж чадаагүй. Америкт эрх чөлөөт орон гэдэг. Энэ худлаа амьдрахад хэцүү. Харууд бол тэмцсээр байгаад эрх чөлөөгөө олоод авчихсан. Харин азиудад их дээрэлхүү ханддаг. Япон, солонгосууд бол мөнгөтэй болохоороо Америкт амьдарч болоод байдаг. Харин ядуухан монголчууд бидний хувьд хэцүү. Ер нь Америкийн ардчилал Хятадын коммунизмаас дээрдэх юмгүй юм байна.

Ярилцсанд баярлалаа.

Ч.Өлзий

Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button