Ханх сумын иргэд Засгийн газрыг шүүхэд өгнө
Хөвсгөл нууранд живж, шатахууны саван дахь дизелийн түлш нь далайн мандал дээгүүр 50 метр талбайд бүрхүүл үүсгэн тархаж, агаарт ууршин нуурын ус болон орчны агаарыг бохирдуулсан. Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид хийгдсэн шинжилгээний дүнгээс харәхад Ханх-Хөвсгөл нууранд живсэн Дыбовский хөлөг онгоцны дэргэдээс 1 м-ийн зәйд, онгоцноос зүүн өмнөд чиглэлд 50, 100 м-ийн зай дахь цэгүүдээс усны дээж авсан шинжилгээний дүн нь байгаль орчны шинжилгээнд 1998 оноос эхлэн мөрдөж буй МЫ8-4586-98 стандартын зөвшөөрөгдөх агууламжийн үзүүлэлтээс давж бохирдсон болох нь тогтоогдсон.2 Мән Хөвсгөл нуурын усны шинжилгээний дүн нь Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/а/352 тоот хәмтарсан тушаалаар батлагдсан Тадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм-оор усан дахь нефть, нефтийн бүтээгдэхүүний агууламж нь 5-р зэрэг буюу их бохирдолттой хэмжээнд байгаа3 болно.
Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөнийн тэргүүн Б.Баярмаа Ханх сумын иргэдийн нөхцөл байдлын талаар ийнхүү ярьж байна.үideo1Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн Үндсэн хуулийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд әмьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх-ийнхээ дагуу 2006.11.23-аас эхлэн өнөөг хүртэл 6 сарын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монгол Улсын Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, нуурын усыг цэвэрлэж, нутгийн иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шаардлага тавьсаар байсан ч тодорхой арга хэмжээ аваагүйгзэс онгоц ослын байдалтай хэвээр нуурын усыг бохирдуулсаар байна.
Стратегийн өмгөөлөл хийх өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш МУ-ын Засгийн газрыг шүүхэд өгч байгаа талаар ийнхүү ярьж байна. үideo2Иймд Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн Монгол орны цэвэр усны нөөцийн 93,6 хувийг агуулдаг Хөвсгөл нуурын усыг цэвэрлэж, нөхөн сэргээх, байгаль орчин болон иргэдэд учирсан хохирлыг арилгаж, нехөн төлбөр төлүүлэх, төр, засгийн бодлого шийдвэрт нөлөөлөх зорилгоор Хууль ба хүний эрх ТББ-тай хамтран стратегийн өмгөөлөл явуулахаар шийдлээ. Стратегийн өмгөөллийн хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэд нийтийн эрх ашгаа нэхэмжлэн хамгаалах үүднээс Үндсэн хуулийн 38.2, 19.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухәй хуулийн 26.3, Усны тухай хуулийн 10.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татаж байна.
Т.Од /olloo mn/