УИХ-ын гишүүн Р.Буд хятадуудыг олноор оруулж буйг албан ёсоор дэмжив
Түүний үг бол хэн нэгэн Дорж, Дулмаагийн амнаас гарсан хий биш төрийн хүний албан ёсны байр суурь. Р.Будын хувьд хятадуудад хайртай байх нь аргагүй. Тэрбээр Авто замын газрын даргаар ажиллаж байхдаа зам тавих ихэнх тендерийг хятадуудад өгч хагартлаа баяжсан гэж яригддаг. Тиймээс олигтойхон авилгал өгөхөө мэддэггүй гөлгөр монголчуудын дэргэд хятад ажилчид бурхан шиг л санагддаг байх. Р.Буд гишүүн Монголчууд юу ч чадахгүй. Хятадуудаас тусламж гуйх хэрэгтэй гэж хэлсэн нь тохиолдлын хэрэг биш ажээ. Тэрбээр Хятадууд л Монголыг хөгжүүлнэ. Монголын зуун гэж байхгүй. Харин Хятадын зуун гэж байгаа хэмээн ам нь халсан үедээ ойр дотныхоо хүмүүс болон намынхандаа ам алддаг гэнэ. Үнэхээр ч Хятадын зуун болж байгаа нь Монголын төрийн түшээгийн эрээ цээргүй үгнээс улам тодорхой болж байна. Тиймээс хятадуудад зодуулаад явж байхаас өөр арга алга даа.
Маш нууц