Ц.Шаравдорж шинэхэн баз О.Чулуунбатын хатгаасаар казинотой холбогджээ
Харин зөв юм хийж олны анхаарлыг татах болсон энэ эрхэм саяхан Казиногийн тухай хууль өргөн бариад сөрөг цохилт амссан. Түүнийг авилгал авсан хэмээн УИХ-ын гишүүн Л.Гүндалай улаан цайм мэдэгдэж байгаа нь эрхбиш нэгийг бодогдуулах биз ээ. Манай сонинд Ц.Шаравдорж гишүүнийг Морин нуур төсөлтэй хэрхэн холбогдсоныг нэгэн эх сурвалж мэдээлсэн юм. Уг Морин нуур төслийнхөнд зөвлөгөө өгч нягт хамтран ажилладаг хүн нь Монголбанкны экс ерөнхийлөгч О.Чулуунбат гэнэ. Тэрбээр албан тушаалаа орхихоос өмнө Монголбанкинд нябогоор ажиллаж байсан нэгэн эмэгтэйг (О.Чулуунбатын хүн гэгддэг) Морин нуур төсөлд ажилд оруулсан байна. Ер нь О.Чулуунбатыг Морин нуур төслийнхөнтэй байнга уулзалдаж ойр дотно явдгийг цөөнгүй хүн мэднэ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржийн шинэхэн эхнэр нь О.Чулуунбатарын эхнэртэй эгч дүүсийн холбоотой аж. Ийм ч учраас О.Чулуунбат базыгаа лоббидож Казиногийн тухай хуулийн төсөл өргөн бариулсан гэж эх сурвалж тодотгож байгаа юм. Баз баздаа хайртай, батгана баасандаа хайртай гэгчийн үлгэрээр эрхэм гишүүн Ц.Шаравдорж Морин нуурт үйлчлээд баларсан түүх ийм учиртай ажээ.
Маш нууц