Т.Ариунаа нэрийг нь хугалж буй нөхрөөсөө салахаар боллоо
Цэн трейд зэрэг хэд хэдэн компаниас тэрбумаар тоологдох луйвар хийж, түүнийгээ далдлахын тулд цагдаагийнханд хээл хахууль өгсөн гэж С.Буяндорж ёстой л цайна гэдэг нь болсон бололтой. Спиртийн үйлдвэрээ Далай аварга А.Сүхбатад зарсан гээд хамаг байдгаа ногоон болгон халаасалсан энэ эр болон эхнэр, хүүхдүүд нь Сингапурт аж төрөх болсон нь урдаас нарийн төлөвлөсөн ажил байсныг цаг хугацаа харуулж байна. Өнөөгийн Монголд Сингапур тийм ч их хол биш болсон. Бараг л Хөвсгөлийн тайгад очоод хэвтчихээс хамаагүй амархан мэдээлэл сонсох боломжтой. Тэгвэл бидэнд С.Буяндорж болон түүний эхнэр Т.Ариунаа хоёрын тухай нэгэн мэдээлэл ирлээ. Нөхрийнх нь талаар таагүй мэдээлэл цацагдах бүрт дуучин Т.Ариунаа Манай Буяка тийм хүн биш. Юу ч болсон үхэн үхтлээ хамт гэдэг байжээ. Гэвч сүүлийн үед дурлалт хосуудын харьцаанд цав сууж салах сарних дээрээ тулаад байгаа аж. Т.Ариунаа нөхрөөсөө болоод Монголд ирэх нүүргүй болж байгаагаа ухварлан ойлгоод нөхөртэйгөө тар түр хийх болжээ. Үнэхээр ч Т.Ариунаа Монголд л дуулж хэдэн цаас олохгүй бол хэн ч биш гэдэг нь ойлгомжтой. Тийм ч учраас эхнэр, нөхөр хоёр эвдрэлцэн салахаар болсон гэнэ. Ер нь олны нүүрэн дээр л янаг харагддаг байснаас бус тэр хоёрт нэлээд эртнээс таагүй харьцаа үүсээд байсан ажээ. С.Буяндорж Сингапурт компани байгуулах гэсэн нь бүтэлгүйтэж, шөнийн бор хоногтоо л гэртээ ордог гэнэ. Харин Т.Ариунаа мөдхөн Монголдоо ирэх талаар ам цухуйлгах болжээ.
Маш нууц