Байгаль хамгаалах аяны хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа

Энэ өдрийг угтан Байгаль орчны яам НҮБ-н Хөгжлийн хөтөлбөртэй хамтран биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсан нэг сарын хугацаатай аяныг Аврал эрсэн байгалиа хамгаалцгаая! уриан дор 5 дугаар 1-нээс 6 дугаар 5-ны хооронд өрнүүлж байна.

Сарын аяны хүрээнд гаргаж буй энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь гэрэл зургаар дамжуулан Монгол орныхоо байгаль, ялангуяа зэрлэг ан амьтныг оюутан залуучууд болон олон нийтэд танилцуулахад оршино. Сарын аянд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Тул хамгаалах сан зэрэг ТББ-ууд дэмжлэг үзүүлж, оролцож байна. Сарын аяны хугацаанд биологийн төрөл зүйлийг хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд танилцуулах, байгаль, ан амьтан хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахыг хүүхэд залуучууд, орон нутгийн нөхөрлөл, иргэдэд уриалан тэдгээрийн идэвх санаачлагыг өрнүүлэх зорилго тавьж байна.

Биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг чиглүүлэх зорилгоор бөхөн, хойлог, тарвага, тул, хулан зэрэг таван амьтныг онцгойлон сурталчилахаар сонгож авсан болно. Сонголт хийдсэн эдгээр амьтдын цөөрч буй тоо толгой, устах аюулд нэрвэгдсэн байдал, тухайн амьтнаас гаралтай түүхий эдийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээ зэргийг харгалзан үзсэн юм.

Зэрлэг ан амьтан, ургамлыг хойч ирээдүйд зөвхөн гэрэл зургийн хальсан дээр авч үлдэхгүйн тулд өнөөдөр тэднийг хайрлан хамгаалж, мөнгөний төлөө улайран агнах явдлыг зогсоох шаардлагатай байна.

Хийморио сэргээх нэрийдлээр мөн эдийн засгийн ашиг хонжооны төлөө хууль бус агнуур нь зэрлэг ан амьтан хорогдохын нэг учир шалтгаан мөн. Байгалийн үнэт баялаг болох зэрлэг ан амьтныг урт удаан хугацаанд хамгаалах ажилд хувь хүн бүрийг үүрэг оролцоо чухал байна. Байгаль орчноо хамгаалах түүхэн уламжлалыг зах зээлийн өнөөгийн харилцаа, шинэчлэлийн үзэл санаатай сайтар уялдуулж, ан амьтныг авлах, ан гөрөөнд мордохдоо хоослон үгүйрүүлэх, сувдаглан шунахайрах, олз ашиг эрэлхийлэх бус харин хангай дэлхийн хишгийг зөв хүртэж амьдрал ахуйгаа байгалийнхаа баялгаар тэтгэх үзэл санаа олон үеийн туршид уламжлагдах ёстой.

Үзэсгэлэнг МУИС-ын Эрдэм-Экологи клубын тэргүүн Д.Түвшинжаргал нээж үг хэлэв. Мөн Байгаль орчны сайд И. Эрдэнэбаатар болон НҮБ-ын суурин зохицуулагч ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Пратиба Мета нар залуучуудад хандаж үг хэлцгээв. Эрдэм-Экологи клуб гэрэл зургийн Гамма агентлагитай хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа ба нийтдээ байгаль, биологийн олон янз байдлын талаарх 36 бүтээлүүд тавигдсан байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button