Өлсгөлөн зарлаж асуудлыг шийднэ

III, IҮ хорооллын зам дагуу хувиараа бизнес эрхэлдэг иргэд хоёр сарын турш МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гээд хөлөө хүрэх газар, хэлээ хүрэх зах хүртэл заргалдаад байгаа. Энэ хугацаанд МАХН-ын үүдэнд суулт хийгээд ч үр дүнд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл дахин шаардах бичиг хүргүүлээд хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд суулт, өлсгөлөн зарлах болсоноо мэдэгдлээ.

Монголын хувиараа бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч О.Нацагдорж өлсгөлөн зарлах болсон үндэслэлээ ийнхүү тайлбарлаж байна.үideo1Энэ сарын 29-нд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаар шийдсэн хувиараа бизнес эрхлэгчид өдрийн 3-5 мянган төгрөгний ашигтайгаар ажилладаг байна. Харин энэ орлогын нь нийслэлийн Баянгол дүүргийн засаг дарга Ц.Цогтбаатар хаагаад байгаа аж. Нийслэлийн төв гудамжны өнгө үзэмжид муугаар нөлөөлж байгаан улмаас тэднийг ажиллуулахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч тус дүүргийн засаг дарга Ц.Цогтбаатар өөрийн хамаатан садан, ойр дотны хүмүүсээ лангуу байрлуулан Өргөө кино театрын үүд хавиар, Монголд үйлдвэрлэв гэсэн дэлгүүр нь бүгд БДГ-ийн засаг даргын хамаатан аж.

Хувиараа бизнес эрхлэгч М.Оюунчимэг нөхцөл байдлын талаар ийн ярьж байна.үideo2Нийслэлийн БГД-ийн Засаг дарга Ц.Цогтбааатар нь өөрийн хамаатнууд болох Нарантуяа, Төмөрцэцэг, Буянхишиг гэх гурван хүнд 500 мянган төгрөг, хувиараа бизнес эрхлэгдэг 64 хүнээс 16 хүнд 50 мянган төгрөг өгсөн байна. Энэ мөнгө өгөх болсон шалтгааныг бизнес эрхлэгчид гал унтраах арга гэж оношлож байгаа аж. Түрээслэгч 16 хүнд өгсөн 50 мянган төгрөгөө бүгдэд нь өгсөн мэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан нь худал гэнэ. Ямар ч байсан худалдаа хийх орчинг бүрдүүлж өгөхийг БГД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт гар дээрээс худалдаа хийдэг 64 гаруй иргэд хүсэж байгаа аж.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button