МУСТА Баясгалан найз залуугаараа их аваргын дүү Жамсранжавыг сонгожээ

Гэвч Орост од болсон эстрадын дуучин Амархүүтэй МУГЖ Т.Ариунаа, Камертон-ы Болд хоёр хамтарч дуулъя гэж гуйгаад байхад ач холбогдол өгөлгүй Би Монголоос Жавхлан ахтай хамтарч дуулахыг хүсдэг гэж мэдэгдсэн. Рок попынхон дотор нөлөө бүхий ая зохиогч Б.Ангирмаа Би нийтийн дуучдаас ганцхан Баясгалангийн дууг сонсдог, хоолойны тембер нь их гоё гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ямартаа ч Жавхлан, Баясгалан нэрээрээ хослон гарч ирсэн хоёр хөөрхөн хүүхдийг хамтран амьдраасай гэж урлагт элэгтэй ард түмэн хүсэж суудаг байсан. Харамсалтай нь Жавхлан, Баясгалан хоёр ханилан суух нь битгий хэл хамтран дуулахаа болиод хэдэн жилийн нүүр үзлээ. Энэ хооронд Жавхлан ч тэр, Баясгалан ч тэр хэн хэн нь гэр бүлтэй болсонгүй. Харин сүүлийн үед Баясгалан Асашёорюү Дагвадоржийн дүү дуучин Жамсранжавтай амрагийн холбоотой болсон тухай яриа тархах болов. Энэ тухайгаа залуу хосууд ихэд нууцалж байсан ч, дуучин Жамсранжав буюу Жамуха Баясгалангийн гэрээр ойр ойрхон орж гарч явах болсон нь олны хараанаас мултарсангүй.

Жамсранжав гэдэг паспортны нэртэй ч Жамуха нэрээрээ олонд танигдсан энэ эалуу Үр минь хэмээх ганцхан дуутай ч сайн дуучин гэж олон нийт үнэлдэг. Юутай ч энэ хоёрыг хайрын холбоотой болсныг сонссон хүмүүс Жинхэнэ нүдээ олчихож. Одоо хослоод дуулаад эхэлбэл ч хэнд ч дийлдэхгүй тасарсан уран бүтээл гарна гэлцэж байна. Мөн Баясгалан улсын начин, уртын дуучин Тувшинжаргалын охин, Жамуха нь их аварга Дагвадорж, улсын аварга Сумъяабазар нарын үеэл дүү гэдгийг Монголчууд мэднэ.

Хэрвээ Жамуха, Баясгалан хоёр гэрлээд дундаас нь хүүхэд гарвал наадамд арван даваатай найранд 100 дуутай мундаг хүүхэд гарна гэж атаархаж байна.

Сэрүүлэг (19)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button