Төрийн төлөө зүтгэсэн гэх ширэн нүүртнүүдийн орлогын мэдүүлэгтэй танилцмаар байна

-Арай Хүүхдүүдийнхээ буянаар гишүүд боллоо. Тэднийхээ буянаар төрийн төлөө хоёргүй сэтгэлээр чуулганы танхимл сууж байна даа гэж хэлэхгүй байгаа-

Халаас нимгэн, сэтгэл сайтай гэх тэртээ цагийн төрийн албан хаагчийн тухай тодорхойлолт худлаа гэдгийг хүн бүхэн мэдэх болсон энэ цаг үед улстөрчид авлигын эсрэг үг дуугарч, алдаа онооноосоо суралцах хэрэгтэй хэмээн сэтгэл шулуудаж байгаа гэдэг. Өөрсдийнх нь хэлдгээр бол шүү дээ. Улс орны төлөө зүтгэсээр байгаад гэдэг тэдний гоё сайхан үгс Үнэн гэдэг бол бодит байдал биш юм гэдгийг баталж буй. Тэр ч бүү хәл нөгөө чих худал, нүд үнэн гэдгийг ч бодит байдлаас тасарсан үг хэллэг болохыг илэрхийлж буй. Ийнхүү монгол хэлний хэлц үгийн үнэ хүндииг унагаж, өер өөрийн эрх ашгийг илүүд үзсэн тэдний явуургүй үйлдэл Монголд авлига авч баяжиж болдог гэдгийг илэрхийлж байгаа.

Гэхдээ энд бизнесийн салбараас улс төрд орсон зарим нэгнийг өөрөө өөрийнхөө төлөө хөдөлмөрлөснийх нь төлөө гэмгүй мэтээр цайруулахад буруудах юм байхгүй. Учир нь тэд авлига өгсөн болохоос бус авлига аваагүй нь ойлгомжтой.

Гэтэл улсын ажлаас өөрийг хийж үзээгүй, төсвийн албан хаагчийн цалингаар тэрбум тэрбумын хөрөнгө цуглуулж, улстөрчийн карьерийг та бидний татварын мөнгөөр худалдан авч буй худалч улстөрчийг зөнд нь орхих хэрэг байна уу. Болооч үгүй, хурдан морь, хуучны эдлэлийн төлөө олон арван сая төгрөгийг цацдаг гэж байгаа. Дээр нь, өөрийн удирдаж байсан салбарыг гәртаа атгаж, улс орны ашигтай объект чиглэл бүрийг эзэмшилдээ багтаан эрх мэдлийнхээ амтанд бялуурч буй. Харин тэдний ичихгүйгээр хэлдэг үг нь Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэх өгүүлбэр. Жирийн иргэний хэр таарсан амьдралынх нь үнэ цэнийг гутаан доромжилсон энэ үг өнөөдөр мода болсон.

Уг нь бол Авлигатай тэмцэх газраас ирэх сарын 15-ны дотор Монгол Улсын төрийн албанд ажиллаж буй 36 мянган хүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ тусгай маягт дээр бөглөж, тушаахыг үүрэг болгосон. УИХ-аәр баталсан Авилгатай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллагын эхний ээлжинд хийсэн муу биш оролдлого нь. Үүнийгхөхиулэн дэмжих мэт Ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдугээр сарын дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх чимээ дуулдаж байсан ч тэрээр азнаж буй сурагтай. Өнөөдрийн байдлаар хэдийд өгөх нь тодорхой бус байгаа бөгөөд Улаанбаатар хотын төрийн томоохон албан тушаалтнууд энэ зарлалд их л хүнд сурталтай хандаж байгаа гэнэ. Харин хөдөө орон нутгийн албан хаагчид Хэрэв зурга-дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхгүй бол шууд ажлаас нь хална гэсэн хатуу заалтаас айж бэргэсэн үү, аль эсвэл хувааж идсэн нь хотынхноос арай бага байв уу идэвхтэйгээр өгч. Иймд тэднийг хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар, үнэн зөвөөр бөглөхгүй бол хатуу

хариуцлага тооцно гэсэн заалтыг даваж гарч чадах эсэхийг л харах хэрэгтэй бололтой.

Тэгвэл төрийн төлөө үнэнчээр зүтгэсэн гэх Р.Раш, Ч.Улаан, Р.Буд, Т.Бадамжунай, Ц.Цэнгэл тэргүүтнүүд орлогын мэдүүлгээ хэдийд ил тодоор зарлах юм бол. Арай Хүүхдуүдийнхээ буянаар гишүүд боллоо. Тэднийхээ буянаар төрийн төлөө хоёргүй сэтгэлээр чуулганы танхимд сууж байна даа гэж хэлэхгүй байгаа. Магадгүй төрийн түшээд маань хөрөнгө орлогын мэдүүлгээ ил тодоор хэлэхгүй, худал тоо бөглөх юм уу, аль эсвэл орлогоо хэлэхгүй хойш чангааж байгаад бүгд албан тушаалаа хүлээлгэн өгөх бий дээ.

Хуулийг үнэхээр эрх тэгш хэрэгжүүлдэг бол Монгол төр удирдах хүнгүй болж, шийдвэр гаргадаг албан тушаалтнууд нь хариуцлага хүлээхийг үгүйсгэх аргагүй юм.

Бие биенийхээ халааснаас гарч чадахаа байсан тэдний бодит дүр төрхийг харж чадахгүй жирийн Монгол иргэд хуулийн хэрэгжилтийг хүлээж байна. Авлигатай тэмцэх газрын оршин тогтнох цорын ганц баталгаа болсон зургадугаар сэрын 15-ны өдөр төр нь сайн ч, муу ч гэсэн тамга атгах түшээдтэйгээ үлдвэл уг нь сайн юмсан, Дээр нь, ирээдүй үе ядаж Чих худлаа, нүд үнэн шүү дээ хэмээн ичихгүйгээр хэлдэг тийм цаг үед төр барилцаж, итгэл хүлээлцвэл зугээр байхгүй юу.

(Ардын эрх 103/635)

Г.ОТГОНЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button