Ерөнхийлөгчийн санаачилсан Цогц бодлого,зарлигуудын төсөлд санал өгөв

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж байгааг төсөл санаачлагчид уламжлахаар Засгийн газрын хуралдаанаар тогтов.

Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайд М.Энхболд даргалж, нэг жил орчим хугацаагаар ажиллан, боловсруулж хэлэлцээд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн билээ.

– Их эзэн Чингис хааныг дээдлэн хүндэтгэх, зарлигласан онол сургаалиас нь суралцах, түүний дурсгалын болон ёслол хүндэтгэлийн цогцолборт төрийн хүндэтгэл үзүүлж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Зарлигийн төсөлд Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн өдөр, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Цагаан сарын Шинийн 1-ний өдөр цогцолборт хүндэтгэл үзүүлж байх, төрийн хүндэтгэл үзүүлэх журмыг боловсруулан мөрдөж ажиллах зэрэг заалтууд багтсан байна.

– Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжиж, саналаа Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Зарлигийн төсөлд БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны түүхэн шийдвэрийн дагуу Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан ард түмний санал асуулгыг явуулсан өдрийг тохиолдуулан Засгийн газар, орон нутгийн удирдлага, тэдгээрийн харьяаны бүх шатны байгууллага, албан тушаалтнууд бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөгөөг сонсож тусгах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 20-нд орон даяар Нээлттэй хаалганы өдөр-ийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button