БОЯ-ны сайд И.Эрдэнэбаатар Задын чулуу барьж, тэнгэр лусаа аргадлаа

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 44 дүгээр тогтоолын дагуу олон жил гантай байгаа говь, тал хээрийн бүсийн зарим аймагт үүлэнд зориудаар нөлөөлөх замаар хур тунадас оруулах арга хэмжээ авахаар заасны дагуу Хурын шим төвийн Бороо-1 экспедици Говь-Алтай аймгийн хойд тал, Завхан аймгийн баруун хэсэг, Ховд аймгийн зүүн хойд хэсэгт, Бороо-2 экспедизи Баянхонгор аймаг, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, Бороо-3 экспедизи Сэлэнгэ аймгийн нутагт, Бороо-4 экспедизи Дорноговь аймаг, Сүхбаатар аймгийн баруун талаар тус тус ажиллаж байна.

Засгийн Газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр болон 2007 онд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 105.8 сая төгрөгийг Засгийн Газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байгаа.

Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар газар тариалан эрхэлж байгаа нутгууд болон, түймрийн голомттой байгаа нутгуудад зориудаар хур тунадас оруулах ажлыг өөрийн биеэр 2007 оны 05 сарын 22-23 –нд шилжих шөнө Дархан уул аймгийн Орхон сумын Тахилтийн толгодод удирдан зохион байгууллаа. Ийнхүү зориудаар хур тунадас оруулсаны хүчинд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны түймэр, Сэлэнгийн Ерөөгийн түймэр үндсэндээ унтраад байгаа ажээ.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button