Yндэсний баяр наадамд 451.9 сая төгрөг төсөвлөжээ

Хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 86 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах зардлын тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын Тогтоол гаргахаар болов. Энэ жилийн баяр наадмын нийт зардал 451.9 сая төгрөгөөр тооцогдож буй бөгөөд зардлын 131.9 сая төгрөгийг наадмын орлогоос олох бөгөөд 220.0 сая төгрөг нь нийслэлийн төсөвт тусгагдсан байна.

Түүнчлэн Дүрэм батлах тухай Засгийн газрын 2003.07.04-ний өдрийн 164 дүгээр Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд Тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэв.

– Наадамд барилдаж буй бөхчүүд ам авахдаа цолны болон амжилтын эрэмбээр, оноолтоор барилдуулахад зөвхөн цолны эрэмбийг харгалздаг байхаар ялгавартай хуульчлан тогтоосныг нэг мөр болгон 1, 2, 4-ийн даваанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр оноож барилдуулах, түрүү, үзүүрээс бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдах

– 1024 бөх барилдсан тохиолдолд 5 давсан бөхчүүд сэргээшийн шинжилгээнд хамрагдахгүй байхаар дүрэмд заасан заалтыг өөрчилж, улсын баяр наадмын бөхийн барилдаанд 5 ба түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд хамрагддаг байх зэрэг өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны зам, гараа болон барианы талбайг шинэчлэн тоноглоход шаардагдах зардлын асуудлыг хэлэлцээд Засгийн газрын Тогтоол гаргахаар болов.

Цогцолборыг Хүй долоон худагт барих бөгөөд тойрог хэлбэртэй замын байгууламж нь наадамчид уралдааныг бүрэн үзэх боломжоор хангагдаж, уралдааны морьд дутуу эргэх, маргаан будлиан гарах, олон машин дагаж давхих явдлыг таслан зогсоож, цаг хэмнэх зэрэг олон давуу тал бий болох юм. Талбай нь 500 м өргөн, 900 м урттай, нас бүрийн уралдааныг явуулах тусгай төхөөрөмжтэй байх юм. Морьд 800 метрийн өргөнтэй эгнэн зогсож, гараанаас гарах бөгөөд уралдааны зам 3.5 км-ын уртад 700, 600, 500, 300 метрээр, цаашдаа бүх зам нарийсч 200 м өргөнтэй байхаар барих ажээ. Гараанаас гарсан морьд 3.5 км яваад үзэгчдийн урдуур өнгөрөх юм байна.

Дашрамд хэлэхэд энэ жилийн Үндэсний их баяр наадамд даага 11.7, шүдлэн 15.3, хязаалан 18.3, азарга, соёолон 24.7, их нас 27 км-т уралдана.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button