Цаг төрийн шүүхийн пянг даах болов уу?
Түүний нэгэн жишээ төр улсын удирдлага намын бодлогыг хэдэнтээ хурц шүүмжилж байсан амьд гэрч Лоохууз төрийн дарга сайдын сэнтийгээс хамаг хөрөнгөө хураалган бөглүү хөдөө сум руу цөлөгдөж мал маллаж амьдралд босож тэмцэж байсан. Эхнэр олон хүүхдээ тэжээхийн тулд хувийн аж ахуй хөгжүүлж, орлого ашигаа нэмэгдүүлж эхлэхэд нь хөдөлмөрийн бус орлого гэгч зүйл ангиар дахин хөрөнгийг нь хурааж шорон гээч руу илгээж байсан. Ганц олдох амьдралдаа эх орныхоо төлөө хөдөлсөн хийсэн хэлснийхээ төлөө тэр төрийн цээрлэлийг ханатлаа хүртэж байжээ.
Өнөөгийн эрх баригч эрхтэн дархтнууд өвөг дээдсийн минь цусаа урсган тэмцэж хамгаалж, ирээдүй хойч үедээ хадгалж ирсэн газар шороо эрдэнэс баялгыг харийн хүмүүст найр тавин тарааж зарж дуусгаж, төрийг самууруулж, түмнээ ядууруулж байгаа их нүглийнхээ цаг төрийн шүүхийн пянг даах боловуу. 2004 оны сонгуулиас хойш улс төрийн амьдрал дахь бузар булай, булхай хэзээ хэзээнээс илүүтэйгээр илчлэгдэн, нам эвсэл хөдөлгүүнүүдийн үйл ажиллагаа идэвхжиж ирсэн нь яах аргагүй ардчилсан нам уг сонгуульд эвсэл болон нэгдэж овоо олон суудал зулгааж ирсэн намын дарга байсан урвагч М.Энхсайхны гавьяа гэлтэй. Урьдах сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж 4 жил ажиллахдаа төрийн жижиг дунд дээд шатны бухий л аппаратуудад дархлаагаа тогтоосон МАХН сөрөг хүчнийг санаан зоргоор нь хөдөлгөхгүй бул чулуу болж байгааг өдөр тутмын амьдралаас харж байна. Аз болж дэлхийн зах зээл дээр алт зэсийн үнэ урьд өмнө үзэгдэж байгаагүйгээр өсөж, улсын төсөвт учраа олохгүй их мөнгө хуримтлагдаж 96 оны Энхсайхны засгын газрын үе шиг цалин тэтгэмжээ яaж тавинаа гэж бажгадаж байхааргүй бүүр ч нийгмийн халамж руугаа чиглэсэн арга хэмжээнүүдээ нэмээд нэмээд бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож созиализм руугаа дахин орохоо шахлаа. Энэ МАХН, өнөөгийн төрийн сайных биш шүү.
30 гаран сая малтай, газар доороо дүүрэн эрдэнэстэй 3 сая ч хүрэхгуй ард түмэн яaгаад ядарч туйлдаад сэхэхгүй байгааг зах зээл байхгүй, хүн ам цөөтэй гээд л баахан тайлбар тавьдаг. Цөөхөн хүнийг тордох чинь цөөн хүүхэдтэй айл шиг харин ч бүр амархан бишүү. Ядуу ядуу яанаа гээд байгаа ард тумэн нь кармаасаа 60 тэрбум төгрөг гаргаад ХЗХ гэж шидтэй мөнгөний авдарт аваачаад хийчих юм. Түүнийг нь намын хандив саасан төр, зээлдэгч нэрээр хуваагаад идчихсэн лайтай зайтай хүмүүсийн жишээ 32 bedroom house-тай, эхнэрээ хайгаад өрөөгөөрөө хэсээд явж буй дүр зураг харагдах юм. Хэлтэй нь хэлсээр, хөлтэй нь жагссаар туйлдсан нь өлссөөр байвч үр дүн гарахгүй байгаа нь хууль гууль болж, шүүх цагдаа, хэвлэл мэдээллийнхэн худалдагдан шударга бус өрсөлдөөн, хариуцлага тооцох мeханизмийг сулруулсаар байгаа нь хэнд ч тодорхой.
Батзандан, Магнай гэх мэт хүмүүсийн тэмцэл үнэ цэнэгүйдэж цаашид гарах шинэ шударга чадварлаг generation-ы дуу хоолойг хүчгүйдүүлэх аюyлтай болоод байгааг хэлмээр байна. Элдэв иргэдийн тэмцлийг дэмждэг хэдий ч зoв зохион байгуулалттай, илүү тактиктай, чадварлаг ажиллаасай гэж хүсэх юм. Улс төрчдөөс хүндэлж үнэлдэг хүмүүс надад байнаа. Баабар гуай, Жаргалсайхан сайд бас бус хүмүүс бий. Бүүр дэндүу худлаа гарууд бас их байнаа. Гүндалай, Батаа гэх мэт улсуудыг сонгоод байдаг ард түмнийг яaлтай билээ.
Үнэхээр алт зэсийн үнэ навсайтлаа унахаас өмнө Жаргалсайхан сайдын хэлсэнчлэн орд газруудаа барьцаалаад зээлээ аваад жаахан улс орноо хөгжүүлээчээ. Идэж ууж цадсан бол ард түмэндээ үйлчлэх цаг болсын бишүү.
/Өөрийнхөө ертөнцөд/