Yндсэн хуулийн Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах нь зүйтэй гэж үзэв

Товлосон хугацаанаасаа УИХ-ын дарга Ц.Нямдорж хүсэлт гаргасан учраас… гэсэн шалтгаанаар нэг удаа хойшлогдсон Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өчигдөр 09.30 цагт эхэллээ. Хуралдаан эхлэхэд эцэг хуулийг сахигч есөн гишүүн, гомдол гаргагч Б.Ламжав, Р.Бурмаа, мэдээлэл гаргагч.Б.Лхагважав, Б.Баярсайхан болон иргэний нийгмийн байгууллагынхан танхимд аль хэдийнэ суудлаа эзэлчихсэн байв. Харин УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Л.Пү-рэвдорж, УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Ж.Нарантуяа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийнхөө хамт цагаасаа ялимгүй хоцорч орж ирсэн юм. Хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалан явууллаа. Монгол төрийн түүхэнд анх удаа төрийн гурван өндөрлөгийн нэг нь албан тушаалаасаа огцрох эсэхээ Үндсэн хуулийн Цэцээр шийдвэрлүүлэх гэж байгаа нь энэ байв. Цэцийн их суудлын хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан тат-варын тухай хуульд засвар хийсэн нь УИХ-ын даргыг огцруулах үндэслэл болох уу гэдэг асуудлыг голлон хэлэлцсан. Хуралдааны явцыг тоймлон хүргэе.

УИХ-ын дарга Ц.Нямдорж -Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь нийт 18 зүйлтэй байсан. Эдгээр заалтын нэгийг салгаж, хоёр заалтыг нэгтгэсэн хэрэг. Үг, үсгийн байрлалыг өөрчлөх шаардлагg ч байсан юм. Тухайлбал, Бараа борлуулж гүй-цэтгэсэн ажил үйлчилгээний… гэсэн хэсэгт найруулгын өөрчлөлт хийсэн. Их зовлонтой, хуулинд албан тәтвар, татвар, татвар төлөгчид гэж янз бүрийн үг ярсан учраас мөн л засах шаардлагатай байлаа. Ашигласны, ашигласан, эдэлсний төлбөр зэрэг үг байсныг ашигласны төлбөр болгон өөрчилсөн юм.

УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарантуяа

-Хууль зүйн нэр томъёо 1990 оноос хойш хуульчдын ярианы гол сэдэв болсоор байна. Нэр томъёог цэгцлэх, хууль зүйн талаас нь тайлбарлах талаар ярьцгаадаг. Сонин хэвлэлийнхэн, бидний хэрэглэдэг үгс өөр өөр.

Энэ мэтээр өчигдөр оройн 17 цаг хүртэл үргэлжилсэн их суудлын хуралдаан ихэнхдээ хуулийн үг, үсэгтэй холбоотой тайлбар, маргаанаар үргэлжилсэн юм. Энэ үеэр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Сарантуяа хуралдаанд оролцогчдод нэгэн жишээ ярьж өгье гэлээ. Тэрээр УИХ-ыг төлөөлж буй итгэмжлэгдсэн төлөөлөгчид, бусад хүн цаг үргэлжид зөвхөн Үндсэн хууль зөрчсөн тухай авч хэлэлцэх ёстой гэж ярьж байна гээд өнөөх жишээгээ ярьсан. Цэцийн гишүүний хэлснээр, төрийн албан тушаалтан гэмт хэрэг үйлдэж, хүн доромжилсон, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийг зөрчсонд тооцдог. Г.Совд багш Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн тайлбар номдоо Ард түмэн Үндсэн хууль зөрчсөн гэдгийг авч хэлэлцэхдээ ёс суртахуунаар нь авч хэлэлцэнэ гэж дурджээ. Би судлаачийн хувьд, архив шүүж үзэхэд ард түмэн ёс суртахуунаар Үндсэн хууль зөрчсөн гэдгийг авч хэлэлцэх ёстой юм байна гэжойлгосон. Гэхдээ энэ үгийг Ц.Нямдорж даргад хамаатуулж хэлээгүй шүү. Албан тушаалаа ашиглаж, Үндсэн хууль зөрчсөн бодит жишээ бий болов уу. УИХ-әас ләвласан боловч хариу өгөөгүй.

УИХ-ын дарга Ц.Нямдорж -Үндсэн хуулийн 15.2-т Үндсэн хуулиас бусад хууль зөрчсөн тухай маргаан Үндсэн хуулийн Цэцэд хамаарахгүй гэж тодорхой заасан байгаа шүү дээ.

Цэцийн гишүүн Ц.Сарантуяа -Та шууд жишээ хэлэххүй юу?

УИХ-ын дарга Ц.Нямдорж

-Би яаж мэдэх вэ. Би тэгж бодож байна, Даш тэгж бодож байна гэвэл асуудал шийдэгдэхгүй. Ц.Нямдорж гэдэг хүн хувьдаа татвар төлдөг аж ахуйн нэгжтэй. Түүнийгээ татвараас хөнгөлөхийн тулд хууль зассан гэвэл би Үндсэн хууль зөрчсөнөө хүлээнэ. Аль 1992 оны Үндсэн хуулийг эргэж харах хэрэгтэй. Тэр болгоныг хууль зөрчсөн гээд дүгнэвэл бүтэхгүй хэрэг. Тэгвэл албан тушаалтны үйлдсэн гэх ямар л бол ямар хэргийг Цэцээр хэлэлцэж болно оо доо.

Спикер ингэж хэлэхэд Ц.Сарантуяа гишүүн Үндсэн хууль бол албан тушаалтны гарыг чөдөрлөдөг гэдгээрээ бусад хуультай давхар үйлчилнэ гэх үгээр хариу барив. Ц.Нямдорж дарга ч өөдөөс нь Тэгвэл Үндсэн хуулийн Цэцээр нэг ороод Эрүүгийн хэргийн шүүхээр нэг орох нь л дээ гэлээ. Ц.Сарантуяа гишүүн түүний үгийг тасалж Үндсэн хуулийн шүүхээр шууд орохгүй гэснээр эл маргаан өндөрлөсөн юм.

Би үүнээс өөр эх үүсвэр байхгүй гэж үздэг хүн шүү. Цэцийң, гишүүний УИХ-ын байнгын хороод болон чуулганы хуралдааны тэмдэглэл бол албан ёсны но-толгоо болж чаддаггүй. Тэгвэл хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, гишүүдийн хэлсэн үгс албан ёсны нотолгоо болж чадах уу гэсэн асуултад спикер ийн хариуллаа. УИХ-ын даргын ярьж буйгаар, Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот дүгнэлт нь байнгын хороогоор ороод шийдэлд хүрч чадаагүй зүйлтэй холбоотой. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн, Ч.Раднаа, С.Оюун, Л.Гантөмөр нар ажиллаж аж. Түүнийг тайлбар хэлсний дараа Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж 02 тоот дүгнэлтийн талаар эцсийн дүгнэлт гаргах гэж их суудлын хуралдаан зарласаар атал УИХ дахь намуудын зөвлөл, бүлгийн дарга нараас тайлбар ирээгүй. УИХ-ын гишүүн Ч.Улаан л өөрийнхөө 250 сая төгрөгийн тухай бичиг ирүүлсэн. Бусад нь одоо болтол таг чиг. Их суудлын хуралдаан хойшлоод байгаагийн учир ийм. Угаасаа 250 сая төгрөгийг тойрог бүрт хуваарилахыг УИХ-ын гишүүдийн санаалаар ёсолсон нь эндээс харагдаад байгаа юм гээд хуралдаан мэтгэлцээний шатанд орсныг мэдэгдэв.

Тодорхой хариулт, тодорхой асуулт. Хөвмөөргүй байна гэсэн үгээр хуралдааны нэгэн үе шатыг эхлүүлсэн Цэцийн дарга өргөдөл, мэдээлэл гаргагч талд асуулт тавих эрх олголоо. Мэдээлэл гэдэг энэ үг Үндсэн хуульд өргөдөл гаргагч гэсэн үгтэй хамт байдаг юм байна. Өргөдөл гаргагч иргэн Б.Лхагважав Ц.Нямдорж даргаас Хуулийг УИХ-ын даргад танилцуулснаас хойш гурав хоногийн дараа гарын үсэг зурж ёсчилно. Та энэ хугацаанд багтаж ёсчилсон уу гэж асуув. УИХ-ын дарга хариуд нь УИХ-аар өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд баталсан хуулийн төслүүдэд нийт 51 засвар хийсэн. Энэ бол УИХ-ын гишүүдийн хамтын шийдвэр. Би төр, ард түмнээсээ юу ч нуугаагүй. Хэрэв гишүүд надад гурав хоногтоо багтаж гарын үсгээ зур гэсэн бол би юу гэж зөрөх вэ. Хугацаандаа амжихгүй байсан тул таван хуулийг ёсчлоод үлдсэн тавыг нь эргэж нягтлахаар авч үлдсэн юм гэж хариуллаа. Иргэн Б.Лхагважав Ямар ч эх сурвалж алга. Таны ярьснаар зөвшөөрөл авч редакц хийснийг олж харахгүй л юм байна гэж хариу мэдэгдлээ. УИХ-ын дарга Ц.Нямдорж Танд би маш тодорхой хэллээ. Хэлэлцсэн арван хуулийн тавыг нь амжиж ёсчилсон, улдсэнийг нь амжихгүй, үг, үсгийг еөрчлөх шаардлагатай байсан гэж. Би зөвшөөрөл авсан. Өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нөөс долдугаар сэрын 20 хүр-тэл Өршөөлийн хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг хэлэлцэж, ёсчилсон. Өршөөлийн хуулиар 5000 хоригдолд өршөел үзүүлэх шаардлага УИХ-д байсан юм гэв. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж талуудын маргааныг тасалж Редакци баталсан хойно засвар хийх ёсгүй. Төрийн байгууллага хатуу зарчмаар ажиллах ёстой гэж хэллээ.

Иргэн Б.Лхагважавын хувьд спикерийн тайлбараас нэг зүйл анзаарсан бололтой Аж ахуйн нэгж жилийн эцсийн тайлангаа гаргаж өгөөгүй бол түүнд 0,5 хувийн алданги тооцдог. Тэд завгүй байсан гэж тайлбарлаад ч хүчирдэггүй, торгуулаад л өнгөрнө. Тэгэхэд та нар яагаад дэгээ барьдаггүй юм бэ. Иргэнд огноо зөрчсөний хариуцлага хүлээлгэчихээд өндәр албан тушаалтанд хүлээлгэдэггүй хэрэг үү гэж асуусан юм. Ц.Нямдорж дарга түүний асуултыг ойлгохгүй байна гээд УИХ-аас баталсан хуулиуд хүнд л хал багатай байгаасай гэж үздэгээ уламжилсан.

Нэгэнт их суудлын хуралдаанаар талууд маргаанаа өөрсдийн талд шийдвэрлүүлэх эрмэлзэлтэй байгаа нь хэн хэн нь урьдын байр сууриа хэвээр хадгалцгааж байснаас тодорхой харагдаж байлаа. Цэцийн дарга Ж.Бямбадоржийн маргааныг тасалж хэлсэн үгс ч асуудлыг голч ухаанаар шийдье, хэдий найз нь ч гэсэн Ц.Нямдорж даргын талд орох бус хуулиа баримталъя гэсэн зарчимтай байгаа нь хуралдааны явцад мөн л тодорхой байсан. Тэрээр Иргэн Р.Бурмаа Ц.Нямдорж даргын хараагүй, мэдэхгүй, хассан заалт болгон спикертэй холбоотой гэж хоёр, гурван удаа хэлсэн. Үнэхээр ч хяналт тавих эрхтэй гэж хуулинд заасан байдаг гэхэд, Ц.Нямдорж дарга Би нэгэнт үзэж, засварласан хуулиа дахиж огт хардаггүй. Эргэлзээтэй байгааг нь дахиж хянадаг. УИХ-ын Тамгын газрыг би хуулийн төслүүд дээр ажиллахаас өөр зүйл хийдэггүй гэж ойлгож байгаа. Тэдэнтэй ярина. Би энэ хуралдааны өмнө Энэ бол Монгол төрийн чадавхийн асуудал болно гэж хэлсэн байх аа гэж хариулав.

Татварын багц хуулийн төслийг Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед санаачилсан. Хурдан хэлэлцэхгүй бол хугацаа алдаад татварын шинэтгэл хлйж чадахгүйд хүрч байсан юм. Ашигт малтмалын тухай таван ч хуулийн төсөл өргөн барьсныг нэгтгээд нэг төсөл болгож байлаа. Хугацаа хожихгүй бол төрийн ажил явахгүй байх байсан. Үүнийг монголчууд эрхбиш ойлгох биз. Надад хэр заах эрхтэйг чинь би мэдэхгүй. Заах нэг өөр, барьж аваад шийдэх нэг өөр юм шүү. Би хууль, дэгээр яс удирдуулж буй хүн хэмээн иргэн Б.Ламжавын Та хуулиар удирдуулдаг хүн үү гэсэн асуултад хариулахдаа хэлсэн юм. Иргэн Б.Ламжав Ямар хуулинд засвар хийх зөвшөөрлийг УИХ-ын гишүүдээс авсан бэ гэж түүнээс дахин асуухад спикер Би тайлбарласан гээд хариулахгүй орхив. Үүнийг иргэн Б.Ламжав Хариултыг булзаарууллаа хэмээн үзсэн юм.

Цэцийн их суудлын хуралдаанаар Цэцийн гишүүдээс ч тэр, өргөдөл гаргагчдийн зүгээс ч тэр хуулийн хувийн хэрэг, эх нооргийн тухай байн байн хөндөж байлаа. Тэд Яахаараа танд хуулийн эх хувь байдаг юм бэ гэж зэрэг шахам асуухад Ц.Нямдорж дарга УИХ-ын гишүүд хууль тогтоох үүрэгтэй. Би хууль тогтоох дээд байгууллагад ажилласан 14-15 жилийн хугацаандаа өөрийн ажиллаж байсан бүх хуулийн эх хувийг өөртөө хадгалсан. Угаасаа хуулийн эх хувийг Тамгын газарт өгнө гэсэн жу рам байдаггүй юм. Нарийн яривал Тамгын газарт өгөх хууль байх ч үгүй. Ер нь би өөр дээрээ хуулийнхаа эх хувийг авч үлдэх эсэхээ мэдэж болно оо доо. Та нар эрхэм гишүүдийн бүрэн эрхэд хэтэрхий халдаж байгаа юм биш үү, халдах ч ёсгүй хүмүүс байж хэмээн дуугаа өндөрегөлөө. Ингэж хэлснийх нь дараа Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцан Монгол Улсын Архивын тухай хууль байгаа биз дээ. Наад асуудал чинь энд хамаардаггүй хэрэг үү гэж асуухад УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.На-рантуяа Хамаарна гэв. Н.Жанцан дарга Тэгээд яагаад хууль байхгүй гээд байгаа юм гэхэд Ж.Нарантуяа Архивын тухай хуульд хувийн хэрэг гэсэн үг байхгүй. Албан бичиг гэсэн үг л байдаг гэж тайлбарлалаа.

Иргэн Б.Ламжав УИХ-ын дарга байнгын хорооны хуралдаан дээр долоон удаа үг хэлснийг нь нотолж, спикер түүнийг нь санахгүй байна гэхчилэн маргаан дахиад л өрнөсөн юм. УИХ-ын дарга тэднийг Нэг их мундаг нууц үйл ажиллагаа явуулаад, муу муухайг илрүүлсэн мэтээр ярилаа хэмээн буруутгаж, хаанаас материал олоод байгааг нь асуухад зарим өргөдөл гаргагч Интернэтээс гэж нэгэн дуугаар хариулав. Ц.Нямдорж дарга энэ үеэр өөрийгөө Ашигт малтмалын тухай болон Татварын тухай хуулийг хэлэлцэхэд огт оролцоогүй гэж байв. Иргэд түүнээс ажлынхаа арга барилыг өөрчлөхийг шаардаж, иргэн Б.Ламжав түүнд философи ярьж өгч буйгаа ч учирлаадахав. Иргэн Р.Бурмаа спикерт Бид өргөдөлдөө таныг Оройлон манлайлсан гэж дурдсан байгаа гэхэд УИХ-ын дарга инээд алдаж За больё доо. Энэ нэг сонин яриа болох гээд байх шиг байна гэснээр асуулт, хариулт дуусгавар боллоо. Иргэдийг тэрээр Гомдогчид хэмээн нэрлэсэн нь их суудлын хуралдааны уур амьсгалыг ширүүсгэх магадлалтай байсан юм.

Төд удалгүй Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан шийдвэр гаргах шатандаа ирж, Үдшийн 20 цагт эцсийн шийдвэрийг гаргая. Болохгүй бол дараагийн хуралдааны товыг жич зарлая гэж Ж.Бямбадорж даргын мэдэгдсэнээр хуралдаан өндөрлөсөн. Гэвч Цэц удтал хуралдаж, 21 цаг 50 минутад эцсийн шийдвэрээ гаргаж, 22 цагт хуралдааны танхимд уншиж сонсголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын дарга Ц.Нямдорж нь Үндсэн хууль зөрчсөн тул огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Цэц шийдвэрээ унших үед Ц.Нямдорж дарга хүрэлцэн ирсэнгүй ээ.

(Ардын эрх 103/635)

С.БАТТУЛГА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button