Хамтын ажиллагааны хөтөлбөр батлав
Монгол, Хятадын харилцаа 1960-аад оны эхнээс түүхийн тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд орсноос хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа 1964 оны наймдугаар сараас үндсэндээ хаагдсан гэж үздэг бөгөөд 1980-аад оноос хоёр талын хүчин чармайлтын үр дүнд харилцаанд зарим нааштай эхлэлүүд гарсан юм.
Улмаар БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээрийг Засгийн газар хооронд 1989.03.30-ны өдөр, Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Гэрээг 1994.04.29-ний өдөр байгуулсан байна.
Тодруулга Монгол, Хятадын гадаад худалдааны нийт эргэлт 1990 онд 33.6 сая ам. доллар байсан бол 2006 онд 1.450.3 сая ам.доллар болж, 43.2 дахин, үүний дотор экспорт 92.6 дахин, импорт 18.1 дахин өссөн байна. БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын хэмжээ болон хөрөнгө оруулалттай компанийн тоогоор тэргүүлж, 1990-2006 онд 841.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүртгүүлсэн байна. Монгол Улсад оруулж буй гадаад шууд хөрөнгө оруулалтын бараг 50 хувийг Хятадын хөрөнгө оруулалт эзэлж байгаа юм.
/Оллоо.МН/