Улсын Их хурал дахь МАХН-ын бүлгийн хурлаар Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ

Улсын Их хурах дахь МАХН-ын бүлгийн хурлаар Үйлдвэр, худалдааны яамнаас боловсруулсан Аж үйлдвэрийн хөгжлийн бодлого, шийдвэрлэх асуудал, Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр-ийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт Үйлдвэр, худалааны сайд Ц.Даваадорж, дэд сайд Я.Содбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн болон яамны холбогдох ажилтнууд ороцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд үйлдвэрийн салбар хумигдаж нийт эдийн засаг нь зөвхөн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хамраалтай болсон тул өөрт байгаа суурь боломжийг ашиглан үйлдвэрлэлийн салбарыг цаг хугацаа алдалгүйгээр төрөлжүүлж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээсэн өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, өндөр технологи бүхий тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг экспортод чиглүүлэх, мөн шинэ санаачилга, инновацийг хөгжүүлэх, хөгжлийн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар тодорхой үндэслэлийг танилцууллаа.

Энэ хүрээнд нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Уул уурхай, хүнд үйлдвэр болон Хөнгөн үйлдвэр хөгжүүлэх төслийг боловсруулсан байна. Энэхүү төслөөр макро эдийн засгийн бодлого, бүсчилсан хөгжлийн үзэл баримтлал, байгалийн баялаг, түүхий эдийн төрөл, нөөц, дэд бүтцийн хөгжлийн түвшин, үйлдвэрлэлийн бий болсон бүтэц болон эдийн засгийн салбаруудын хөгжлийн хэтийн төлөвийг харгалзан орон нутагт Үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай үйлдвэрлэл технологийн паркийн хэрхэн уялдуулах, төрөлжүулэх, тодорхой салбарыг дэмжиж түүнд хөрөнгө оруулалт хийх замаар үйлдвэрлэл технологийн парк байгуулах, төрөөс дэд бүтцийг байгуулах боломж, хөдөө аж ахуйтай хэрхэн хослох, уул уурхайн бүтээгдэхуүнийг хөгжүүлэх бодлого мэргэжилтэй боловсон хүчний хангамж, бэлтгэх бодлого болон хөнгөлөлт авсан аж ахуйн нэгжүүдийг тогтвортой ажиллуулах арга замын талаар асуулт тавьж хариулт авлаа.

УИХ-ын гишүүд Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль нь ажлын байр нэмэгдүүлэхээс илүү техиологийн дэвшил авчрах салбарыг дэмжихэд чиглэгдэх ёстой. Энэ дагуу үзэл бәримтлалыг боловсруулах шаардлагатай гэж үзэв.

Үүнийг зэрэгцээ Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар терөөс баримтлах бодлогын баримт бичиг, Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлсэн байна.

Энэхүү бодлогын баримт бичгийн зорилго нь Монгол орны нутаг дэвсгэрийн геологийн

тогтоцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлснээр, уул уурхай, хүнд үйлдвэрийн Монгол Улсын эдийн заегийн чадавхийг дээшлуүлж Үндэсний язгуур эрх ашгийг хангах, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад оршино гэж тодорхойлжээ.

Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөес баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахдаа, геологи, эрдэс баялгийн салбарын бүтэц, удирдлага, зохицуулалт, хүний нөөцийг хөгжүүлэх гэсэн бүтэцтэйгээр цогц байдлаар хандсан байна.

Гишүүдийн зүгээс эрдэс баялгийи бодлогыг байгаль орчныг хамгаалах асуудалтай нягт холбон авч үзэх, олборлох, боловсруулах үйлдвэрийг зохиоётой хөгжүүлэх талаар үзэл бодлоо илэрхийлж байв.

Ийнхүү Улсын Их хурал дахь МАХН-ын бүлгийн хурлаар Үйлдвэр, худалдааны яамны боловсруулсан Аж үйлдвэрийн хөгжлийн бодлого, шийдвэрлэх асуудал, Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг-ийн төслийг хэлэлцэн сайшааж, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль болон Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр-ийг Улсын Их хурлаар хэлэлцүүлэн батлуулах талаар ажиллах нь зуйтэй гэж үзэв.

(Ардын эрх 103/635)

М.БАТМӨНХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button