Алтантуяагийн талаарх шүүх хуралд Засгийн газраас 16680 ам.доллар гаргана

Гэвч энэ хэргийг шүүн таслах хурал болохгүй удаа дараа хойшлогдож ирсэн билээ.

Харин энэ удаа Малайз улсын Куала Лумпур хотод 2007 оны зургадугаар сарын 3-30-нд болох Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүн таслах ажиллагаанд Монголын талын оролцогчийг оролцуулах нь зүйтэй гэж үзэж, шаардагдах зардалд зориулан 16680 ам.доллартай тэнцэх хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах нь зүйтэй гэж үзжээ.

2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчээр цагдаагийн ажилтан Азила Хадри, Сирул Азхар Умар нарыг, захиалагчаар улс төр судлаач Абдул Разак Багиндаг Малайзын цагдаагийн газар баривчлан шалгаж байгаа билээ.

Шүүн таслах ажиллагаа хуулийн дагуу шударгаар явж байгаа эсэхэд хяналт тавих, иргэнийхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор ГХЯ, ХЗДХЯ-ны албан тушаалтнууд, англи хэлтэй, нийтлэг эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгчийг оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд мөн малай-англи хэлний орчуулагч, орчуулагчийн хянагч ажиллуулах шаардлагатай байгааг үндэслэн дээрх хөрөнгийг гаргахаар тогтсон байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button