Цэрэг, цагдаагийн албан хаагчийг сувилах журам батлав
Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр-т, 2005 оноос Косово дахь НАТО-гийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд тус тус илгээж, 2006 оноос Сьерра Леонд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байна.
Эдгээрт оролцож байгаа монгол цэргийн албан хаагчид нь эрсдэлтэй, амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах магадлалтай нөхцөлд, цаг агаарын эрс өөрчлөлт дор, сэтгэл зүй, бие бялдрын хүнд ачаалалтай ажиллаж байгаагаас тэдгээрийн эрүүл мэндэд өөрчлөлт орж, өвчлөх явдал тохиолдож байна. Иймээс хилийн чанадад үүрэг гүйцэтгээд ирсэн цэрэг, цагдаагийн албан хаагчийн сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Журам гаргах нь зүйтэй гэж үзэв.
Журамд сувилгааны зардлыг төсвөөс гаргах, зардлын хэмжээг цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор тусгажээ.
Зардал нь
– сэтгэл заслын сувилгаа
– бие бялдрыг нөхөн сэргээх гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд нэг албан хаагчид зарцуулах зардлын хэмжээ нь тухайн албан хаагчийн сүүлийн албан тушаалын 3 сарын дундаж цалингаас хэтрэхгүй байх ажээ.
/Оллоо.МН/