Цаазын ялтай хоригдлууд амиа хорлохыг хүсдэг

Гэхдээ гэмгүй хүнийг барьж аваад буудаад хороочихдоггүйн адил гэмт хэрэг үйлдээгүй бол төрийн цээрлэл хүртэх нь үгүй. Ямар ч улс оронд гэмт хэрэгтнийг шийтгэдэг ёстой. Мөн гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой бол шийтгэлийг хатуу оногдуулахыг ч хэн хүнгүй хүсдэг. Гэхдээ хэн нэгнийг түлхэж унагаж, бусдын эд зүйлсийг дээрэмдсэн гэмт хэрэгтэнд тохирох хариуцлагыг нь үүрүүлэхээс буудан алах ялыг оногдуулах нь үгүй. Тиймээс ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг мэдээж дээд зэргийн хүнд гэмт хэрэгтэнд оногдуулдаг биз. Монгол Улсад цаазаар авах ялын гүйцэтгэлийг буудан алах хэмээн заасан. Харин буудан алах ялыг гүйцэтгэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг бөгөөд төрийн нууцад хамруулдаг юм байна. Тиймээс цаазаар авах ялыг ямар байгууллага, хэрхэн гүйцэтгэдэг болон цогцсыг хаана оршуулж, нас барсныг нь иргэнийн бүртгэлд хэрхэн тэмдэглэдэг нь мөн л тодорхой бус байдаг ажээ. 2007 оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь цаазаар авах ялыг хуулиндаа болон практикт халсан байдаг ажээ. Үүнээс 89 улс оронд бүх төрлийн гэмт хэргүүдэд цаазаар авах ялыг оноохыг зогсоосон бол 10 улсад дайны үеийн гэмт хэргээс бусад тохиолдолд цаазаар авах ялыг оноохыг хориглосон байдаг аж. Түүнчлэн 30 оронд уг ялыг хуулиндаа байлгадаг ч практикт халсан байна. Тэгэхлээр дэдхийн хэмжээнд 129 оронд цаазаар авах ялыг халсан байх юм. Харин 68 оронд уг ялыг өнөөдрийг хүртэл хэрэглэдэг бөгөөд тэдний нэг нь манай улс юм. Манай улсад онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд уг ялыг оногдуулдаг. Мэдээж цаазаар авах ялаар шийтгүүлж байгаа этгээд жирийн гэмт хэрэгтнээс өөр. Гэхдээ үйлдсэн хэрэг, нийгэмд учруулсан хор хөнөөлийг нь тооцсоноор тэр шүү дээ. Нөгөө талаар хамгийн хатуу нь цаазаар авах ялаар шийтгүүлнэ гэдэг тухайн гэмт хэрэгтнээс гадна гэр бүлийнхэн нь их бага хэмжээгээр дарамтад ордог болохыг нэгэн төрийн бус байгууллагаас хийсэн судалгаа харуулсан байна. Хамгийн наад зах нь л гэхэд ялтан этгээдийн гэр бүл хүүгээ, эцгээ, дүүгийнхээ цогцсыг дахин хэзээ ч хардаггүй. Мөн талийгаачийн цогцсыг хаана, хэрхэн оршуулсныг ч мэдэхгүй. Харин ялыг гүйцэтгэснээс хэзээ хойно төрийн нэрийн өмнөөс гэсэн цаас л ирдэг талаар нэгэн эх ярьж байсан билээ. Тэрбээр одоо 63 настай бөгөөд цаазаар авахуулсан хүү нь гал голомтыг нь сахих отгон хүү нь байсан гэсэн бөгөөд нэгэнт үйлдсэн хэрэг нь үнэн. Төрийн хууль хатуу хойно хэлэх үг байхгүй ч тэр л бичгийг иртэл сүүлийн найдвар, итгэлийн галаа алдаагүй хүлээж байсан хэмээн ярихыг нь сонссон хэний ч сэтгэл өвдөхгүй байхын аргагүй.

Эмнести интернэшнл олон улсын байгууллагаас энэ сарын 18-нд Цаазаар авах ял ба Хүний эрх сэдэвт нээлттэй семинар болсон юм. Уг семинарт төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, иргэд оролцсон. Семинарийн үеэр олон асуудал яригдаж байсны нэг нь Монголд цаазаар авах ял байх хэрэгтэй юу гэсэн сэдэв байсан. Манай улсад сүүлийн жилүүдэд цаазаар авах ялаар шийтгүүлсэн ялтнууд амиа хорлох нь нэлээд газэр авах хандлагатай болсон гэнэ. Учир нь цаазаар авах ялаар шийтгүүлсэн ялтнуудын ар гэрийнхэндээ цогцсоо өгөх ганц л боломж нь амиа хорлох байдаг аж. Тухайлбал 2005 онд нэг камерт хоригдож байсан хоёр ялтан хамтдаа, нэг ялтан тусдаа амиа хорлосон хэрэг гарсан байна. Тэдний амиа алдах болсон гол шалтгаан нь ердөө л цогцсоо ар гэрийнхэндээ өгч хүн ёсоор оршуулуулах байсан аж. Түүнээс гадна шоронд хоригдож байгаа хоригдлууд, гэмт хэрэгт сэжиглэгдсэн сэжигтнүүд, яллагдагчид өлсгөлөн зарлах нь олонтаа байдаг гэнэ. Энэ нь хамгийн түрүүнд одоо мөрдөгдөж байгаа цагдан хорих хуулийн хугацаатай холбоотой байдаг аж. Учир нь гэмт хэрэгт холбогдсон, сэжиглэгдсэн этгээдийг манай улсад 24-30 cap хорихыг хуулиар зөвшөөрсөн байдаг аж. 24-30 cap гэдэг нь 2-3 жил гэсэн үг. Гэтэл гэмт хэрэгтэнд бүү хэл хэрэгт сэжиглэгдсэн болон хийгээгүй хэрэгт хилсээр хардагдсан хүнд энэ бол маш урт хугацаа. Нөгөө талаар цагдаан хоригдож байгаа болон прокурорын хяналтаар хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүс орон нутгийн цагдан хорих байгууллагад ял эдэлж байгаа хүнээс эрүүл ахуй, нөхцөл байдлын хувьд нэн доогуур байдаг гэсэн. Учир нь эдгээр цагдан хорих байруудын ихэнх нь газар дор, цонх нь газар дор байрлалтай, хүйтэн, харанхуй, чийглэг орчинтой байдаг ажээ. 1990 оноос хойш дэлхийн 45 оронд бүх төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг халсан байна. Үүнд Африкийн Либери болон Зааны ясан эрэг, Америк, Канад, Мехико, Парагвай, Ази Номхон далайн орнууд болох Бутан, Самоли, Филиппин болон Европ, Өмнөд Кавказын орнуудыг нэрлэж болно. Харин нэг зүйлийг хэлэхэд цаазын ялыг халсан орнуудаас дөрвөн орон уг ялыг сэргээн хэрэглэсэн байдаг бөгөөд эдгээр нь Непал, Филиппин, Гамби, Шинэ Гвинейн Папуа зэрэг улс юм. Өнгөрсөн онд хамгийн багаар бодоход 25 оронд 1591 хүнийг цаазаар авахыг ялыг гүйцэтгэж 55 оронд 3861 хүнд уг ялыг оногдуулсан байх юм. Энэ бол зөвхөн Эмнести Интернэшнл байгууллагаас олж илрүүлсэн тоо бөгөөд цаана нь мэдэгдээгүй тоо өчнөөн байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Түүнчлэн 2006 онд мэдэгдсэн ялын гүйцэтгэлийн 91 хувийг Хятад, Иран, Пакистан, Ирак, Судан, АНУ-д гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн хятадад 1.010 хүнд цаазаар авах ялыг оногдуулан гүйцэтгэсэн байх юм. Харин зам эх сурвалжийн өгүүлснээр бол албан ёсны статистикийн мэдээгээр 7500-8000 бөгөөд уг тоог ихэд нууцалж байгаа ажээ.

Х.Цагаанаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button