2004 оны сонгогч 2008 оны сонгогч өдөр шөнө шиг ялгаатай

Хувьсгалт нам жигүүртэй болоод удаж байгаа. Эврээ ургахаар эхийгээ мөргөсөн эдгээр олон жигүүр нь сүүлдээ 80 жилийн түүхтэй намыг нисч чадахгүй болгохоор заналхийлж байна. 2008 оны зун ойртохын хэрээр жигүүр, хөдөлгөөн, холбоодын дайралт улам ширүүсч байна. Мөн дор бүрдээ л хөдөлж эхэлжээ. МАХН-ыг шинэчлэх Шинэ эргэлт хөдөлгөөнийхөн л гэхэд санаачлага гаргаж бусад хөдөлгөөнүүдтэй хамтран Бие даан нэр дэвшигчдийн холбоо байгуулж байгаа аж. Тус холбооны тэргүүн Ч.Жаргалсайхан энэ тухайгаа

-МАХН ямар ч өөрчлөлтгүйгээр энэ сонгуульд орж байгаа нь жирийн гишүүдийн анхаарлыг их татаж байна. УИХ-д нэр дэвших санаатай аймаг, хот, дүүргийн намын дарга нарыг ажлаа өгөх, сонгуульд нэр дэвших хүн бүр 20 сая төгрөг намд өргөх, бие даан нэр дэвшихгүй гэсэн амлалт өгч гарын үсэг зурах шийдвэрийг намын удирдах зөвлөлөөс тавдугаар сарын долоонд гаргасан нь намын хэлэлцүүлгийг удаа дараа шат шаттай явуулж байж намын шилдэг боловсон хүчнүүдийг гаргаж ирнэ гэсэн өнгөрсөн жилийн удирдах зөвлөлийнхөө шийдвэрт харшилж байна. Луйвартай, булхайтай болсон тэр хэлэлцүүлгийнхээ үндсэн дээр УИХ-д гишүүд сонгох ийм үйл ажиллагааг манай нам ерөнхийдөө эхэлчихлээ. Шинэчлэлийнхээ асуудлыг, намын доторхи зөрөлдөөнтэй үзэл бодлыг ярихгүйгээр, шийдэхгүйгээр сонгуульд орно гэдэг бол гар хөлөө хүлүүлчихээд ус руу харайж орж байгаатай агаар нэг. Үлдсэн бага ч гэсэн хугацаанд их хурлаа зарлаж энэ бүх асуудлыг хэлэлцээсэй гэсэн горьдлого бидэнд байна. Хийхгүйгээр сонгуульд энэ чигээрээ орвол бид сонгуульд өөрсдийн хүмүүсийг бие даалган дэвшүүлнэ. Манай хөдөлгөөн санаачлан Бие даан нэр дэвшигчдийн холбоог байгуулж байна.

-Танай Шинэ эргэлт хөдөлгөөн байгуулагдсанаасаа хойш бусдын л адил уриалга гаргаж, хэвлэлийн хурал хийлгэжээ. Гэсэн ч үл тоомсорлосон бахь байдгаараа байна. Эсвэл та бүгдийн ярьж шүүмжлээд байдаг зүйл тийм ач холбогдолгүй байдаг юм уу?

– Бидний ярьж байгаа бүх зүйл баримттай нотолгоотой. Намын удирдлагаас ч та нар үнэн юм ярьж байна гэж хэлдэг. Гэхдээ л үүнийг хэрэгжүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Сонгуульд энэ чигээрээ чимээгүй сэмхэн ороод явчих юм шиг тогтоол шийдвэр намын удирдах зөвлөлөөс гаргасан нь туйлын харамсалтай байна.

-Танай хөдөлгөөн яг ямар зорилго тавьж байна. Жишээлбэл, Та сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?

-Үгүй. Бид сайн боловсон хүчин сайн залуучуудыг удирдлагад гаргахын төлөө бусад хөдөлгөөн холбоодтой хүчээ нийлүүлэн ажиллана.

Ер нь байдлыг үнэн бодитойгоор нь үнэлдэг дүгнэдэг ийм цаг болсон юм байна. 2004 оны сонгогч 2008 оны сонгогчид өдөр шөнө шиг ялгаатай болсон. Энд манай хөдөлгөөн бас зохих хувь нэмрээ оруулсан гэж бодож байна.

-Янз бүрийн асуудалд нэр нь холбогдсон 100 өндөр албан тушаалтнуудын нэрсийг танай хөдөлгөөнөөс удахгүй гаргаж олон нийтэд түгээж эдгээр хүмүүсийг дахиж сонгохгүй байхыг уриална гэж байна. Энэ жагсаалтад жишээ нь хэний нэр орсон байх бол?

-Нэг аймгийн намын хорооны хөрөнгийг үгүй хийсэн хүн УИХ-ын гишүүн болоод явж байна. Аймгийн засаг дарга хувьдаа гурван давхар байшин бариулчихаад тэр байшин руугаа тусгайлан зам тавиулсан байна гэх мэтийн олон фактыг бид нэр ус, баримт нотолгоотойгоор цаг нь болохоор дэлгэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button