Богдхан уулаас 837.1 га-г орон сууцанд зориулна

хилийн заагийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаар үзжээ.

Барилгын төлөвлөлт хийгдэж буй газар нь Яармагийн товчооноос Хүүшийн зоорь хүртэлх уулын ар бэлийн хэсэг бөгөөд энд Яармаг нэртэй орчин үеийн шинэлэг, орон сууцны загвар хотхон бий болгохоор зорьж байна.

Төлөвлөлтөөр ногоон байгууламжийг Богд хан уулаас тусгаарласан 30 метрийн өргөнтэй 4 км, 60 метрийн урттай 3 км хамгаалалтын ногоон зурвас байгуулж, шинэ хотхоныг бүхэлд нь цэцэрлэг, ногоон байгууламжаар холбон 100 метр урттай цэцэрлэгт зурвас, гудамж талбай болон төв замын хажуугаар 20 метрийн өргөнтэй ногоон бүс, гуу жалгыг ашиглан Туул гол руу цутгах 2 хиймэл нуур, гол зэргийг тус тус байгуулахаар тусгасан байна.

Тус суурьшлын бүсэд өндөр, дунд, бага нягтралтай сууцуудыг төлөвлөн 31680 өрхийн 126 мянга гаруй хүн оршин суух юм байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button