Улс төрийн намуудад битүү морьд өрсөлдүүлж мөнгө саах санаа төрөв үү

МАХН, Ардчилсан намынхны урьд нь сэм ярилцсанаар бол пропорциональ буюу намуудын

нэрээр хураасан саналаар авсан хувь нь нийт саналын наймаас арван хувийн босго давж чадаагүй намд парламентад суух хувь дутах ажээ.

УИХ-ын дараагийн сонгуулиас өмнө тоглоомын дүрмээ цэгцэлж авах гэсэн улс төрийн намуудын оролдлогод засгийн эрхэнд гарч амташсан гол хоёр намын ашиг сонирхол хөндөлсөж байна. Парламентын сонгуулийн хуульдаа эртхэн өөрчлөлт оруулж, шударга өрсөлдөхийн жишээг үзүүлнэ гэж УИХ дахь гол хоёр намынхан амлаж байсан ч өнгөрсөн жил ши-нэчлэн найруулж, үндсэнд нь баталсан Сонгуулийн хуулийн амин чухал заалтуудыг задгай орхисон нь дээрхийг гэрчилж буй. Хууль эрх зүйн шударга орчин бүрдүүлэхийн төлөө мэтгэлцээний талбар байх ёстой парламент эрх мэдэл, менгө хөрөнгийн эх булаг болж харагдах болсноос намууд засгийн эрхийн төлөө үхэлдэн өрсөлдөх болжээ. Задгай заалтуудаас ирэх сонгуулийн бэлтгэлд ямар төвөг учирч байгааг авч үзье.

Жижиг намуудын занга буюу наймаас арван хувийн босго

Сонгуулийг томсгосон олон мандаттай тойргоор, дан мажоритар системээр явуулахаар анхлан тохиролцож байсан боловч МАХН, Ардчилсан намын эрх мэдэлтнүүд энt оны эхнээс холимог хувилбарт талтgй хандах болов. Ардчилсан намынхны Их тэнгэрт хийсэн семинарын үеэр мажоритар, пропорциональ системийг хослуулан хэрэглэж, УИХ-ын 76 гишүүний 50-ийг хувь тэнцүүлсэн, үлдсэн 26-г тө-лөөллийн журмаар тодруулах нь зүйтэй гэж ярилцжээ. МАХН, Ардчилсан намынхны урьд нь сэм ярилцсанаар бол пропорциональ буюу намуудын нэрээр хураасан саналаар авсан хувь нь нийт саналын наймаас арван хувийн босго давж чадаагүй нам парламентад суух хувь дутах ажээ. Энэ нь парламентад суудалгүй жижиг намуудад тавьсан занга бөгөөд гайгүй хүний нэр дэвшүүлж, мажоритар хувилбараар ганц нэг суудал авахаас биш намынхаа нэрээр босго давах нь бүтэшгүй хэрэг болж байна. УИХ дәхь ИЗН-ын төлөөлөл дээрх босгыг таван хувь хүртэл бууруулах санал гаргажээ. Үүнийг УИХ-д олон суудалтай хоёр нам тийм ч их таашаахгүй нь лав. Намын нэрээр сонгогдох гишүудийн тоо олон байгаа нь МАХН, Ардчилсан намын дархлагдсан лидерүүдэд бие амар сууж байгаад төр түшихийн үүдийг нээлээ гэж ажиглагчид үзэх болов. Харин төлөөллөөр сонгогдох 26 суудал дээр бэнчин сайтай битүү морьд уралдуулж хандив нэрээр мөнгө саах санаа намуудад төрсөн бололтой.

Нэгэнт сонгуульд зориулж хандивласан мөнгийг нэр дэвшсэн , дэвшээгүй ч эзэнд нь буцааж өгөхгүй болзлыг намууд тулгаж байгаа юм.

20 саяын хандивын ялгаа

Шинэчилсэн хуульд сонгуульд нэр дэвшигчид хандив бүрдүүлж намынхаа санхуүд туслах тухай заалт бий. Үүгээр далимдуулж МАХН, Ардчилсан нам нэр дэвшигчдэдээ 20 сая төгрөгийн хандивын болзол тулгасан нь бэл муутай ч төр түших чадалтай гишүүддээ хавх зүүсэн хэрэг болжээ. МАХН-аас төрсөн Шинэ эргэлт хөдөлгөөний тэргүүн Ч.Жаргалсайхан үүнийг эсэргүүцэж нэр дэвших магадлалтай ч мөнгө хөрөнгөнөөсөө болж сонгуульд өрсөлдөх аргагүй болсон МАХН-ын гишүүдээс бие даагчдын бүлэг байгуулж болох талаар мэдэгдээд байна. Бие дааж сонгуульд өрсөлдсөн гишүүдээ адалж намаас хөөдөг үйлдлийг тэрээр бүдүүлэг алдаа хэмээн үзэж буй аж. МАХН-аас нэр дэвших хүсэлтэй гишүүд хандиваа босгох гэж авдигын хэрэгт орооцолдож, хадгаламж, зээлийн хоршоодын мөнгийг зувчуулж, бур байчихаад төрийн өмчид байсан Хадгаламж банкнаас 14 тэрбум гаруй төгрөг дутааж үйлээ үзэн зарим нь дээлээ нөмрөөд байгаа. Харин Ардчилсан намынхан сонгогч, дэмжигчдээсээ ганц зуугаас арван мянган төгрөгийн бадар барин хандивын мөнгөө бүрдүүлэх өвөрмөц санал дэвшүүлцгээгээд байна. Хадгаламж, зээлийн хоршоод болон уул уурхайн компаниас бохир мөнгө орж ирж магадгүй тул тэр зүгээс хандив авч болохгүйг гишүүддээ сануулжээ. Гэхдээ л цэвэр мөнгө цуглуулж байна гэж бадар бариад 20 сая төгрөг гүйцээх нь үлгэрийн далай биз. Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж төлбөртэй лекц уншаад хандиваа олох юм гэсэн. Гэвч унших лекцгүй, зарах номгүй нь 20 сая төгрөг гүйцээх гэж зүдрэх л байх. Харин ИЗН мөнгийг гол үзүүлэлт болгохгүй гэдгээ зарлаад байгаа билээ.

Хүн биш эмэгтэй нэр дэвшигч байна Дээр үед гадаа нохой хуцахад

хорьж өгөхөөр гарсан хүү ээждээ Хун биш цэрэг л байна гэсэн юм гэнэ билээ. Үүнтэй төстэй явдал эмэгтэй нэр дэвшигчдэд тохиолдох гэж байна. Уг нь УИХ-ын сонгуулийн шинэчлэн найруулсан хуульд улс төрийн намаас нэр дэвших нийт хүний 30 хувь нь эмэгтэй байна гэсэн заалт оруулсан. Үүнийг С.Оюун нарын гишүүд эрэгтэй гишүүдийн анхаарал түр сарнисан үед самбаа гарган товчлуур даруулж батлуулсан гэх яриа ч сонсогддог. Улстөрч эрчүүд одоо энэ заалтад туйлаас дургүй байгаа. Хэрдээ лоббидож, Энэ бол хүний эрх зөрчсөн заалт байна гэсэн утгатай гомдлыг иргэдээр гаргуулан Үндсэн хуулийн Цэцэд хандуулж үзсэн боловч Цэцээс хууль зөрчөө-гүй гэсэн дүгнэлт гаргачихсан. Одоо гарын дор байдаг таван бүсгүй гишүүнээ дарамтлан эмэгтэй нэр дэвшигчийн квотыг 12-15 хувь хүртэл бууруулахаар ятгах болжээ. Бүр байчихаад нам намын эмэгтэй нэр, дэвшигчдэд цөөн тойрог гаргаж өгч хооронд нь өрсөлдүүлээд одоогийн байгаагаас илүүгүй тооны хатан түшээд сонгуулах арга сүвэгчилж суух болсон. Сонгогчдод хүн биш эмэгтэй нэр дэвшигч очно шүү, наана чинь гэсэн дохиог одооноос өгөөд эхэлжээ, улстөрч эрчүүд.

Сурталчилгааны хоногийг цөөлж сунгаж хаяахын цондон

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа гэж cap хагас сунжирсан залхмаар ажил болдог байв. Одоо бол ганц cap пижигнүүлээд л өнгөрнө. Тойрог томсчихсон, уулзах хүнийг олон, очих газрыг алс болгосон шинэчилсэн хуулийн аяыг том намуудын бэлтэй гишүүд л даана. Жижиг намын хөрөнгө нимгэн нэр дэвшигчдэд цөөн хоногт тойргоо тойрч баралгүй сунаж унахын цондон нүүрлэсэн гэж хэлж болохоор. Иймэрхүү эрээн бараан зулай нь битүүрч амжаагүй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тойрон хөглөрч байна.

(Ардын эрх 103/635)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button