Амралтын газрын цэвэрлэгчээс эхлээд дарга нь хүртэл ширээн доороо шагийн архи нуучихсан байдаг
Хонхны баяр ёслол төгөлдөр эхэлдэг ч эцэстээ лонхны баяраар төгсдөг. Лонхны гэдгийн учир нь манайхан баяр ёслолыг архигүйгээр өнгөрөөж чаддаггүй улс. Баяр ёслол гэлтгүй өдрийн амьдралдаа архийг шүтэж архичин нэр зүүсэн хүмүүс ч цөөнгүй. Хонхны баярыг лонхтой баатар тойрсонгүй. Таван сараас эхлээд л хонхны баяр ар араасаа цуварч эхэлдэг. Арванжилийндөрөвдүгээр ангиас эхлээд оюутны дөрөвдүгээр курс хүртэл энэ баярыг тэмдэглэнэ. Оюутны хавараа үдэж байгаа залуус амралтын газар руу ёс мэт явдаг. Амралтын гэх тодотголтой өнөөх газартаа очоод архи ууж, хэдэн өдөр ямараа мэдэхгүй хэвтэж байгаад л ирдэг. Юун нөгөө хамт олноороо байгалийн сайхныг үзэж, алжаалаа тайлах. Амралтын газрын цэвэрлэгчээс эхлээд дарга нь хүртэл ширээн доороо шагийн архи нуучихсан байдаг. Арга ч үгүй биз. Амралтанд амарч байгаа оюутанууд архийг од болгож орхидог хойно. Амралтын газрынхан нь болсон болоогүй хоногийг нь гүйцээчихээд дараагийн хүмүүсийг хүлээж авч хэдэн төгрөгийг нь гашуун усаар солиод авахыг бодно. Архинаас юугаа ч өгөхөөс буцдаггүй тэднийг амралтынхан хүртэл ийнхүү.андахаа больсон байх аж. Амралтанд дор хаяж хоёр хононо. Хоёр хоног ёстой согтох нь согтож, шогтох нь шогтдог. Архитай газар гэмт хэрэг гарах нь дамжиггүй. Согтуугаар агсамнаж, нэгнийхээ тархи толгойг хагалах, тэр ч бүү хэл хүчингийн хэрэгт хүртэл холбогдоод авдаг. Одоо цагийн залуус хонхны баярыг хонхны баяр, дараа нь лонхны баяр, эцэс сүүлдээ хонгоны баяр хэмээн хоорондоо хошигнон ярина. Нэг бодлын энэ нь үнэн ч юм шиг. Хонхны баяр хонхны цангинасан дуугаар эхэлдэг ч амралтанд очоод лонхны баяр болж, эцэс сүүлдээ хонгоны баяраар төгсдөг аж. Хонхны баярын дараа эцэггүй хүүхэдтэй үлдсэн эмэгтэйчүүд ч нийгэмд байдаг. Хонхны баяртай холбоотой хэл ам таталсан асуудал үүгээр зогсохгүй ээ. Үүний дээр бас эрүүлжүүлэх. Өнгөрсөн жил л гэхэд 600 гаруй хонхны баяр тэмдэглэгч залуус эрүүлжүүлэгдсэн байх юм. Энэ жилийн тоо хараахан гараагүй байгаа аж. Хонхны баяраа хэзээ нэг лонхгүй, эрүүлжүүлэхгүй, гэмт хэрэггүй тэмдэглэдэг болох юм бол.
Өнөөгийн төрх