Хуулийн булан
– Өнөөгийн төрх сонины хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Надад хуулийн зөвлөгөө өгч тус болохгүй юу? Би гадаадад хэдэн жил амьдарч байгаад ирсэн юм л даа. Эндээс явахдаа холын хамаатандаа байраа хөлсөлчихөөд явсан. Гэтэл гадаадаас ирсэн чинь манай байранд өөр айл орчихсон байна. Хамаатан маань шилжүүлгийг нь хүртэл хийсэн байх юм. Би байраа эргүүлж авахын тулд хаана хандах ёстой вэ? БЗД-ийн иргэн Л.Цэрэнжигмэд
-Бидэнд хандсан танд баярлалаа. Энэ тухай хуулинд заахдаа Иргэнд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж орон байранд нь хууль бусаар нэвтрэх, дур мэдэн орж суух, орон байрнаас гаргах, зэргээр орон байрны халдашгүй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-3 cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. Мөн энэ хуулинд албан тушаалаа буюу эрх мэдлээ ашиглан бусдын эрхэнд халдсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 71-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсвэл 3-6 cap хүртэл хугацаагаар баривчлах ял эдлүүлнэ. Байраа алдана гэж айх хэрэггүй. Даруйхан хөөцөлдөх хэрэгтэй.
Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
-Хүний зохиосон шүлэг, өгүүллэг бичгийн ажлыг зохиогчийн зввшөөрөлгүйгээр өөрийн нэрээр сонин хэвлэлд гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ? ЧД-ийн иргэн Б. Ганбат
-Зохиогчийн бүтээлийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрийн нэрээр гаргасан хууль бусаар хуулбарласан, нийтлүүлсэн, тараасан, борлуулсан, хамтран зохиогч болохоор албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурваас зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Та ажлаасаа эмчилгээний зардал гаргуулах ёстой
-Надад та бүхнээс тодруулах зүйл байна. Манай охин нэгэн хувийн дэлгүүрт ажилладаг. Заримдаа өөр хүний оронд ээлжинд гардаг. Гаралтынхаа тоогоор цалин авдаг болохоор боломжийн л байдаг. Гэхдээ тэр дэлгүүр нь их хүйтэн. Сүүлийн үед охины маань бие нь өвдөх болсон. Өмнө нь өвчин эргүүлж байгаагүй болохоор ажилтай нь л холбоотой байх гэж бодож байна. Бидэнд эмчилгээний зардалыг ажлаас нь гаргуулах эрх байгаа юу? БГД-ийн иргэн Г.Наранбаатар
-Энэ тал дээр та санаа зоволтгүй. Хөдөлмөрийн хуулинд ажилчдын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хоёр зүйл анги болгон заасан байдаг. Нэгдүгээрт Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хамгаалуулах үүрэг бүхий иргэн, байгууллага энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлана гэж заасан байдаг.
Хоёрдугаарт, Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол, мөн бусад хүнд хор уршиг учирсан бол, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял эдлүүлнэ гэсэн байдаг. Дээрх заалтаас харахад та хуулийн байгууллагад хандан эмчилгээний зардлаа гаргуулж авах эрхтэй.
Эрхэм уншигч та манай сонинд хандаж, хуулийн зөвлөгөө авахыг хүсвэл бидэнд захиа бичээрэй. Бид таны асуултын дагуу мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч сониндоо нийтлэх болно. Та бүхний ажил үргэлж бүтэмжтэй байх болтугай.
Өнөөгийн төрх