Монгол хөвгүүдийн цөс нь хөөрч, тоглолтын дараа Ду Хан-дав

Монголчууд бид Солонгосын кино жүжигчидтэй бараг л ахан дүүс болчихсон. Ажилгүй гэрийн эзэгтэй нарт ганц хань болдог зүйл нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн савангийн дууриуд. Уйлаан майлаантай, өвчин зовлонтой тэр сериалуудгүйгээр монголын эмэгтэйчүүд уйдаж үхэх байх даа. Гэхдээ тэд бүгд уйдмаар биш л дээ. Уйлаан майлаанаас эсрэгээрээ улаан шороо бужигнасан гудамжны зодоонтой нэг кино бий. Тэр бол Ким Ду Хан гэдэг хүнд гарын тухай гардан Зоригт эрийн түүх кино. Монголын хэдэн телевизийн сувгаар гарч цөөн хэдэн иргэдийн маань цөсийг хөөргөсөн энэ киноны гол дүрийн эрийг амьдаар нь харах юмсан гэсэн охид бүсгүйчүүд, балчир хүүхдүүдийн хүсэл хоёр жилийн өмнө анх биелсэн юм. Гэтэл кинон дээрээ гардаг шиг булиа эр бйш эгэл жирийн дуучин байсан гэдэг. Манайхаар бол дуугаа ч дуулчихдаг, кинондоо ч тоглочихдог Гайз-666″, Мөнхийн рэп-рхүү юм уу даа. Мань эр энэ жил ч манайд ирэв. Солонгостоо нэр хүндтэй охидын Baby үox хамтлагийг дагуулж ирэн монголын шоу ертөнцийн хүрээлэн болох УБ Палас-т бут авах юм болов. Нэг ирсэнийх нилээд хэдэн ажил амжуулахаар ирсэн шиг байгаа юм. Түүнийг нь Солонгос, Монголын соёлын хамтын ажиллагааны нэгхэлбэр гэж нэрлэжээ. Зөвхөн тэд ч биш монголын урлагийн акулуудаас гадна дөнгөж жигүүр нь ургаж байгаа хамтлаг дуучид тэднийг хүндэтгэсэн гэх үү дээ. Манайхныг баярлуулсан хамгийн гоё юм нь үнэгүй гэсэнд л байлаа. Ингээд тоглолт эхлэв. Монголын хамтлаг дуучид сүүлийн үед дунд сургуулийн хүүхдүүдийн аманд тооны хүрднээс нь илүү уншигдах болсон хит дуунуудаа дуулсан. Санаснаас цөөн хүнирсэнхарагданабилээ. Голдуу дунд сургуулийн сурагчид. Гэхдээ тэднээс дутахааргүй олон солонгосчууд байсан шүү. Хангүүгтээ алдаршсан сайхан залуу нь монголд ирээд үнэгүй дуулж байгаад баахан гайхсан янзтай. Нөгөө талаас нь харахад хандивийн тоглолторхуу юм уу даа. Монголын хамтлаг дуучид гарч ирээд л дуулаад л. Хүмүүс уухайлаад л. Тоглолтын төгсгөл рүү тэр оройн гол баатруудын нэг Baby үox хамтлаг солонгосоор баахан орилоод л. Хөөрхий монголын хөгжмийн чадал тийммууюмуу.солонгосын урдаа барьдаг хамтлаг нь сөөнгө хоолойтой юм уу нэг л сонин сонстоод. Хувцаслалт, тайзан дээр зохион байгуулалт нь монголынхоос нэг их ялгараад байхааргүй юм. Тэгэхээр нь монголын урлаг гайгүй сайн хөгжиж байгаа юм байна гэж бодоод сэтгэл их л өөг байлаа. Тэдний дуулж буй дууны үгнээс үнэндээ хүүхдүүдийн толгойд буусан нь ховор байх гэж бодогдсон. Baby үox-ын дөрвөл хэдэн дуу дуулаад тайзны араар алга болчихов. Дараахан нь монголын багачуудын дунд домог болсон Ким Ду Хан /жинхэнэ нэр нь Ан Жэ Мун/ маань гараад ирэх нь тэр. Хоёр жилийн өмнө ирснээсээ нэг их өөрчлөгдсөн шинжгүй юм. Мэдээж Ким Ду Ханаас тэс өөр л дөө. Түүнийг гарахтай нь зэрэщээд гэрэл ч тас хөгжим нь паг. Хүмүүс орилоод л. Мань хүн харанхуй тайзан дээр зогсоод л. Тайзны ард хөгжим зохицуулагч-ыг нь нэг солонгос нөхөр шүлсээ үсчүүлэн загнаад л. Бодвол хөгжмөө явуулахгүй яагаад байгаа юм бэ гэж байгаа бололтой юм. Өнөө монгол залуу утсаар л баахан ярих юм зайлуул. Түргэн ууртай хүн бол шанаа өгөөд унагачихмаар. Зоригт эр /киноных нь нэр шүү дээ/ маань харанхуй тайзан дээр зогсоод л, хүмүүсийн дуу далайн түрлэг шиг шуугиад л. Наана нь өнөөх солонгос эр омогдоод л. Олон монголчуудын өмнө солонгосын нэртэй жүжигчний нүүрийг ёстой л түлж байгаа бололтой. Аргаа бараад Б төлөвлөгөөндөө оров бололтой. УБ Палас-ийн тайзны хоёр талын том дэлгэцээр зодоонч залуугийн хэдэн нөхдийг болгож тавьж байгаа бичлэгийг үзүүлэв. Миний хувьд кино үзээд солиорох нь уу гэлтэй шуугиж байгаа хүмүүсийг өмнө нь хараагүй. Дэлхийн том оддыг дуулж байхад шүтэн бишрэгчид нь галзуу юм шиг л аашилдагтай агаар нэг зүйл болов. Тэр кино хувь хүнээс нь илүү таалагдаж байгаа бололтой. Бараг л тэр олон ангит сериалын бүх ангиас зодоонтой хэсгийг нь гаргачихад л монгол хүүхдүүдэд сайхан байх юм шиг ээ. Удаж удаж нэг юм хөгжим эгшиглэж Ан Жэ Мун дуулж эхлэв. Хүмүүс хашгираад л. Урагшаа түрж гаргасан тайзных нь хоёр талаар бөөн гар утас өргөөстэй. өгөх гээд байгаа юм уу гэхээр биш юм шиг. Сайн харвал зургийг нь татаж байгаа нь тэр аж. Монголын Чан By гэгддэг Гантулга нутаг нэгтнээсээ юм асуух юм болов. Орчуулагчаар нь дамжуулж, байцааж эхэллээ. Найз бүсгүйгүй гэсэн чинь л голдуу бүсгүй хүний дуу гараад шуугиад эхлэв. Бодвол хүүхнүүд түүнийг найз хүүхэнгүй гэсэнд баярлаж байгаа бололтой. Дуучин залуудахин ирэх болно энэ тэр гэж баахан юм ярьж байгаад хэдэн дуугаа дуулаад бушуухан алга болсон. Тоглолт тартал гадаа бөөн зодоон. Солонгосын нэг зодоонтой киноны гол дүр монголд ирээд мөрөөрөө байсан монгол хөвгүүдийн өвчинг хөдөлгөж, хооронд нь зодолдуулав. Тэдний хувьд хар багаасаа үлгэр дууриал авч байсан эр нутагт нь ирээд өөрсөдтэй нь уулзсанд сэтгэл санааны бэлтгэлгүй байсан хүүхдүүдийг гүн хямралд оруулж нэг нэгэнтэйгээ нударга зөрөхөд хүргэж л дээ. Зодоонч эрийн тоглолт зодоон нүдээнтэй төгсөв.

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button