Алтан дал модны навч хэнийх болох вэ
60 жилийн ойн хөтөлбөрт Америкийн алдарт най-руулагч Мартин Скорзезигийн (1976 онд домогт Таксины жолооч киногоороо Алтан дал модны навч шагналыг авч, 1998 онд кино наад-мын ерөнхий шүүгчээр ажилласан билээ кино хичээл, Ирландийи рок хамтлаг 112-ийн концерт, Английн нәйруулагч, жүжигчин Лоурэнч Оливиегийн Шекспирийн зохиолуудаас сэдэалэсэн кинонуудын үзлэг мэтийн тусгай арга хэмжээнүүд багтсан бөгөөд ялангуяа 33 алдартай найруулагчийн зүгээс кино танхимын тухай хийхээр захиалагдсан тус бүр нь гурван минутаас бүрдэх Хүн бүрийн өөрсдийн кино нэртэй бүтээл одооноос олны сонирхлыг татаж эхлээд байна.
Гэвч наадмын хамгийн их сонирхол татсан агшин бол мэдээжийн хэрэг албан ёсны уралдааны хэсэг билээ. Сүүлийн жилүүдэд албан ёсны уралдаанд оролцогч кинонуудын чанарын түвшин огцом буурсантай холбоотой шүүмжлэлүүд олширч байсан ч энэ удаад наадамд оролцогч найруулагчдын нэрс кино шүүмжлэгчдийг гомдоллох бус баярлуулах төлөвтэй байна. Учир нь урьд өмнөх наадмуудад оролцох төдийгүй шагнал авч байсан найруулагчдын тоо энэ жил эрс ахисан явдал юм.
Дэлхийн кино урлагийн амьд мастеруудтай цуг шинэ авъяаслаг найруулагчдын хамгийн сүүлийн кинонууд Алтан дал модны навч шагналын төлөө уралдах ба оролцогчдын нэрс кино сонирхогч хэн бүхний сэтгэлийг татах нь ойлгомжтой. Тарковскийгээс хойшхи Оросын хамгийн томоохон найруулагч Александр Сокуров, кино урлагийн метафизикч гэгдэх Унгарийн найруулагч Бела Тарр, Балканы Феллини, аль эсвэл цыган Феллини цолтой Сербийн найруулагч Эмир Кустурица, (Тазар доор киногоороо урьд өмнө Алтан дал модны навч шагналыг хүртэж байсан), Бэккетийн кино урлаг дахь хувилбар болох Америкийн найруулагч Гус Ван Сант (Заан кино-гоороо Алтан дал модны навч -ын сацуу шилдэг найруулагчийн шагналыг бас хүртэж байсан, Оросын шинэ үеийн найруу-лагчдаас хамгийн авъяаслаг нь болох Андрей Звягинцев, хос соёлын төлөөлөгч гэгдэх Турк гаралтаи Герман найруулагч Фатих Акин (хоёр жилийн өмнө Каннийн шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан), бичсэн кино зохиолуудаараа сайн найруулагчаас гадна сайн зохиолчид гэдгээ нотолсон Америкийн ах дүү Коэн /Амар цус, Бартон Финк, Тэнд байгаагүй хүн кинонуудаараа удаа дараа шагнагдаж байсан/ -ны кино.
Мөн 90-ээд онд дэлхийн кино урлагч хүч түрэн орж ирсэн Хятадын найруулагч Вон Кар Вай, хүчирхийллийг шоглохдоо гарамгай Америкийн постмодерн найруулагч Куэнтин Тарантино, (Адгийн ноход, Нүцгэн адал явдал кинонуудаараа шагнал авч байсан), Өмнөд Солонгосын кино урлагийн ажилсаг ёс зүйч Ким Ки Дук, сексийн анатомийг судлахаасаа огтхон ч татгалздаггүй Францын эмэгтэй найруулагч Катерин Бреа, Америкийн детектив киноны авъяаслаг найруулагч Дэвид Фин-чер, тавгүй кинонуудаараа үзэгчдийг цочирдуулахын хажуугаар гайхашруулагч Мексикийн залуу авъяаслаг найруулагч Карлос Рей-гадас /Жапон киногоороо анхны шилдэг киноны шагналыг хүртэж байсан)-, Баян Бүрд киногоороо шүүмжлэгчдийн нүдэнд өртсөн Өмнөд Солонгосын шинэ авъяаслаг найруулагч Ли Чан Дун нарын шинэ кинонууд энэ жилийн наадамд өрсөлдөхөөр болсон билээ.
Кинонууд нээлтээ хараахан хийгээгүйн энэ олон хүчтэй найруулагчдын ямар кино бусдаасаа онцгойрох бол гэсэн таамаг одооноос шүүмжлэгчдийн дунд хөндөгдөж эхлэв. Жишээ нь, Бела Тарр, Фатих Акин нарын шинэ кино ямар нэгэн шагнал заавал авна гэсэн хов жив хэдийнээ яригдаад эхэлсэн сурагтай. Үзэгч, шүүмжлэгч, мэргэжилтнүүд юу ч гэж цуурсан бай хамаагүй, эцэстээ сүүлчийн үгийг хэлэх эрх гарцаагүй шүүгчдэд бий.
Энә жилийн ерөнхий шүүгчээр Английн найруулагч Стивен Фрирс томилогдсон ба түүнээс гадна энэ жилийн Нобелийн шагналт, Турк зохиолч Орхан Памук, Хятадын жүжигчин Мэгги Чэн (Жан Имоу, Вон Кар Вай, Оливер Асей нарын киноны дүрээрээ бидэнд танил), Америкийн жүжигчин Тони Колет, Канадын найруулагч, жүжигчин Сара Полли, Италийн найруулагч Марко Беллочио, Францын жүжигчин Мишель Пиколи, жүжигчин Мариа Де Медуа, найруулагч Абдурахман Сисако нараас бүрдсэн юм.
Уламжлалт арга барилтай ерөнхий шүүгч өөрөөсөө эрс тэс өөр арга барилтай найруулагчдын кинонуудад хэрхэн хандах, ямар дүгнэлт өгөх эсэх нь одооноос шүүмжлэгчдийн маргааны сэдэв болоод эхэлчихэв. Америкийн кинонуудын олшрол, уралдаанд оролцогчид болоод шүүгчдийн бүрэлдэхүүний холимог, эрс тэс байдал энэ жилийн наадмыг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгох таамагтай байна. Энэ сарын 27-ний үдэш наадмын хаалтын дараагаар шагнал авсан кинонууд, найруулагчдын тухай болон наадмын ерөнхий тойм дүгнэлтийг бид уншигч та бүхэнд дэлгэрэнгүйгээр хүргэхийг хичээх болно.
Хэдийгээр шагналын эзэд тодроогүй ч гэлээ, өөрийнхөө хайрладаг, хүндэлдэг найруулагчид болох Сокуров, Тарр, Рейгадас, Гус Ван Сант, Звягинцев, Акин, Ким Ки Дук, ах дүү Коэн нараас хэн нэг нь шагналыг авах болтугай гэсэн ерөөлөөр энэхүү нийтлэлээ өндөрлөе.
(Ардын эрх 103/634)
Анкарагийн Их Сургуулийн Урлагийн түүх
мэргэжлийн оюутан Ж.Бодьбаатар