Эрос хатагтай Т.Ариунаагийн мөс чанар одоо л танигдана

Эхнэрийнхээ Дурлал шиг асна тоглолтыг яаруу сандруу хийлгэж хамаг орлогыг нь халаасалж аваад гэр бүлийнхээ хамт Сингапурыг зорьж одсоноос хойш сураг тасарсан Ноёд группийн захиралыг удахгүй харийн орноос хүч хэрэглэж албадан авчрахаар тусгай хүчний хэсэг нөхөр саяхан Сингапур луу ниссэн байна. Тэгэхээр удахгүй Эрос хатагтайн дүр төрхийг ч гэсэн фенүүд нь харж дуу хоолойг нь сонсох боломжтой болох нь ээ. Харин Цэн трейд компаний захирал Эрдэнэбатаас 200 сая төгрөг луйвардсан, солонгосчуудыг хулхидсан хэргээр 450 сая төгрөгөөр торгуулсанаа төлөөгүй, нэмүү өртөгийн албан татвараас бултаж хоёр тэрбум орчим төгрөгийн өрөнд унасан, Дарханы цагдаагийн ажилтануудад 10 сая төгрөгийн хахууль өгсөн зэрэг дөрөв таван үйлдэлдээ 10 орчим жилийн ял сонсох нь тодорхой байгаа эр нөхөртөө Эрос хатагтай маань яаж хандах нь тодорхойгүй байна. Ямар ч байсан өнөөдрийн байдлаар хүмүүсийн ам түүнд тийм ч муугүй байгаа бөгөөд хэрвээ Ариунаагаас өөр хүүхэн байсан бол Буяндоржийг элдвийн хэл аманд өртөөд эхлүүт л хүүхдээ авч гэр бүлийн баталгаагаа салгуулаад Түүний юу хийж явдаг нь надад хамаагүй . Би зөвхөн уран бүтээлдээ л хамаг анхаарлаа хандуулдаг хүн хэмээн зайгаа барих байсан байх. Гэтэл өдий хүртэл нөхөртэйгээ хамт байгааг бодоход ханилсан хань, амласан тангарагтаа үнэнч журамтай нэгэн бололтой хэмээн магтаж байгаа аж. Нэг удаа дуучин бүсгүй маань Би өөрийнхөө гэр бүлийн аз жаргалтай амьдралын төлөө урлагийн нэр төрөөсөө ч татгалзахад бэлэн байна хэмээн бардам мэдэгдэж байсан билээ. Тэгвэл одоо л түүнийг нөхөртэйгээ Монголд хамт ирэх нь үү үгүй юу гэдгийг харж байя. Эсвэл олны магтаж байсан явдал талаар болж дуучин бүсгүй маань Сингапурт аль нэг газартай гэрээ хийсэн нэрээр үлдэж, өчүүхэн бааранд ганц нэг орой дуулсан шиг Монголд од байснаа хааяахан дурссаар нэг насаа өнгөрөөж мэдэх л юм. Ямар ч байсан түүний мөс чанар нь эр нөхрийгөө хэрэгт холбогдсон ийм үед л тов тодхон зурайж харагдах байх даа.
Ноцтой мэдээ