Д.Туяа сайд ЭМЯ-ыг ангийнхаа хүүхдүүдээр дүүргэж байна
Ер нь манай улсын эрүүл мэндийн байгууллага чадах чадахгүй янз бүрийн хүний гар дамжиж хамгийн их тоглуулж байгаа салбар гэхэд хилсдэхгүй. Сонины тоймч хийдэг байсан Т.Ганди гишүүн л гэхэд нэг хэсэг энэ албан байгууллагыг толгойлж байгаа нь тэр гээд баахан эмч нарын баг бүрдүүлж зоргоороо аашилсан бол архи үйлдвэрлэдэг жижиг гарын бизнесмэн Л.Гүндалай нэг хэсэг хувийнхаа Лаки төв шиг санаж баахан машин хувьдаа аваад өмчилчихсөн тухай хэл ам тасраагүй л байна. Гүндалай гишүүн ощрохдоо Ганди гишүүний хацрыг атгаж базлаад бараг л сайдад баяр хүргэе гэх нь холгүй байсан. Гэвч мань хүн буруу хүн дээр очоод сэтгэлээ илэрхийлчихсэн байна лээ. Уг нь Туяа гишүүний rap хөлийг сайтар базаж чимхлэн ерөөл айлдсан бол эзнээ олох байсан юм гэж хүмүүс егөөддөг. За энэ ч яахав. Эм зүйчийн мэргэжилтэй Туяа гишүүн маань сайд болсоноосоо хойш өөрийнхөө багийг л нэлээд сайн бүрдүүлж байгаа бололтой. Ер нь сайдын сэнтийд очсон хүмүүс хамтран ажиллах багаа бүрдүүлсээр яваад л дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгөх хугацаа нь болчихдог юмуу гэмээр. Туяа сайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төслийн удирдагч Жаргалсайханыг ямар ч шалтгаангүйгээр ажлаас нь халж оронд нь Эрхүүд хамт сурч байсан, ЭМЯ-ыг нэгэн цагт толгойлж явсан С.Сонинг томилсоноор баг бүрдүүлэх ажлаа эхэлсэн бөгөөд энэ нь томоохон дуулиан шуугиан дэгдээж шүүх цагдаадаа тулжээ. Үүнийг учир мэдэх хүмүүс Ямар ч байсан Туяа гишүүн эд хөрөнгөөр дутагдана гэх юм биш. Эмнэлэгийн салбараас мөнгө төгрөг идэж уухын төлөө баг бүрдүүлээгүй байх. Харин энэ том байгууллагыг авч явахад тархиных нь багтаамж хүрэлцэхгүй гэдгийг мэдрээд экс сайд Сонин гэх мэт туршлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж яваа болов уу. Нэг жижигхэн эмийн санчийн боловсролтой хүн ч бүхэл бүтэн салбар авч явна гэдэг тийм ч амар ажил биш дээ хэмээн өрөвдөж суугаа юм билээ. Арай л ангийнхаа хүүхдүүдээр ЭМЯ-ыг дүүргэлээ гэж халаглах нь холгүй байх шиг. Гэтэл энэ бүх хэл амны хажуугаар түүнтэй холбоотой бас нэг асуудал дэгдсэн нь эмнэлэгийн тарилгын шингэн, дуслын тухай асуудал юмсанж. Уг нь эмнэлэг болгон өөрийн хэрэгцээгээ хангах тарилгын шингэнийг өөртөө найруулдаг байсныг Туяа ахайтан сайд болмогцоо тэр дор нь хүчингүй болгуулж зөвхөн өөрийнхөө IҮCO гэдэг хувийн үйлдвэрт үйлдвэрлэсэн тарилгын шингэнийг авч хэрэглэж байхаар болсоноос эмнэлэгүүд тарилгын шингэний дутагдалд орж хэл ам тасрахаа больжээ. Эмч нарын ярианаас үзэхэд уг үйлдвэр нь мэдээж Туяа сайдын биш өөр хүний нэр дээр байгаа бөгөөд тарилгын шингэн үйлдвэрлэх эрхийг ганцаараа монопольчилж авах гэсэндээ ингэсэн хэрэг юм байх. Гэхдээ эмнэлэгүүд өөрсдөө янз бүрийн нөхцөлд тарилгын шингэн, дусал найруулсанаас хүмүүс харшил авч амь насаа алдах ч тохиолдол гарч байсан тул ингэж эмх цэщтэй болгосон нь зөв гэж нөгөө өнцөгөөс нь өмөөрөх хүмүүс ч цөөнгүй байна. Ямар ч байсан энэ бүхнээс үзэхэд Туяа сайд өөрийнхөө найз нөхдөөр улайм цайм өөрийгөө хүрээлүүлж, эм тарилга үйлдвэрлэх эрхийг хүртэл өөрийнхөө үйлдвэрт авч өгөх зэргээр сайдын үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа нь илэрхий байна. Ийм арга барилтай хүн эрүүл мэндийн салбарыг өөд нь татна гэж горьдоод санасны гарз биз ээ.
Ноцтой мэдээ