Шинэ Орос-ын дарга С.Миронов Дундговь аймагт нууц амрагаа уйлуулан орхиод буцлаа

Нэг харахад Барон Унгернтэй ч төстэй гэмээр эсвэл хээ шаагүй архинд дуртай Хрущевийг ч санагдуулахаар энэ эрхэмийн биеэ авч яваа байдал, ярьж хөөрч буй ааш авир нь бүхэл бүтэн нэг улсад ирсэн зочин шүү гэсэн сэтгэгдэл огт төрүүлэхгүй харин ч Москвагийн ойролцоох Псков, Тула муждаа явж байгаа амбан мэт мэт дүр төрхийг санагдуулж байлаа. Тэрбээр яриандаа үе үе Би монголчууд та нарыг сайн мэднэ гэсэн өнгө аяс цухалзуулж байсан нь дээрэнгүй түрэмгий аашлах гээд байгаа мэт санагдаж байв. Тэрбээр хоёр орны ерөнхийлөгчийн айлчлал, уулзалтын үеэр нууцаар хийгдсэн Асгатын мөнгөний ордын талаарх гэрээг танай засгийн газар яагаад хүчингүй болгож орхив хэмээн ял асуухаар ирсэн нь анхнаасаа тодорхой байлаа.

Ерөөсөө В.Путин засгийн газрын гишүүдээ нэлээн сайн шүүж байж Монгол улсад олон жил ажилласан, монголчуудын эвийг олж чадах хүнийг сонгосон нь С.Миронов байсан бололтой. Ноён Миронов арван жлийн өмнөх ядарсан Монгол улс хэвээр буй мэт санасан уу яасан үг болгоноо сүртэй жинтэй дайвар утгаар хачирлан дуусгаж байлаа. Жишээ нь тэрбээр ‘Монросцветмет-тэй байгуулсан Асгатын мөнгөний ордын гэрээгээр тогтохгүй уул уурхай ашигт малтмалын олон салбарт оросууд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа дурдаад ялангуяа Таван толгойн асуудлыг ч бас хөндөөд орхисон. Мөн ураны ордыг шинээр нээж эсвэл хуучин ордуудыг сэргээн ашиглах талаар ч дурдаад авна лээ. Хамтран ажиллах санал тавьж буй асуудлууд нь дандаа ашигт малтмалын орд газар, уурхайн тухай л яриад байсан нь Монголын газар нутгаас ах нар-т их мөнгө үнэртсэний гэрч биз.

Түүнчлэн С.Миронов нутаг буцахаасаа өмнөхөн Дундговь аймаг руу хувийн ажлаар зорьж аймгийн төвөөс урагшаа 130 км газарт яах гэж юу хийх гэж очсон нь тодорхойгүй хэсэг алга болоод буцсан нь янз бүрийн таамаг яриа гаргаад байна. Дийлэнх нь Монголд олон жил болсон энэ геологич эр эрэл хайгуул хийхэд тохиромжтой, нөөц баялаг ихтэй газрыг очиж тэмдэглээд буцсан хэмээн хардаж байхад зарим нь түүнийг дээр үед Дундговьд явж байхдаа ховор үнэт эрдэнэс бүхий ачаа тээшээ авч гарч чадахгүй газар булчихаад энэ завшааныг ашиглан нөгөөхөө ухаж гарган аваад явсан байж магадгүй хэмээн адал явдалт зохиолын баатар маягаар хардаад эхэлжээ.

Харин гурав дахь таамаг нь С.Миронов дарга олон жилийн өмнө нэгэн монгол бүсгүйтэй амрагийн харьцаатай болсон байх гэх яриа юм. Тэрбээр уг монгол бүсгүйтэйгээ одоо хүртэл харилцдаг учраас ийнхүү албан ажлын зав чөлөөг ашиглан сиймхий гаргаж ухасхийсэн нь тэр юм байх. Түүгээр тогтохгүй ганцхан хоноод буцлаа гэж нөгөө монгол бүсгүй нь уйлж унжин дагаж гүйсээр хоцорсон ч гэх шиг. Хоёр орны хоорондын амин чухал албан ажлаар ирсэн атлаа бүхэл бүтэн өдрийг өөртөө гаргаж цэвэр хувийн асуудлаар хөдөөг зорьсон нь дээрх яриа ортой ч байж болох сэтгэгдэл төрүүлнэ.

Том дарга хүнд хаа байсан Дундговийн төвөөс урагш 130 км газар нууцаар очих ямар хэрэг байх билээ. Хувь болоод хувьсгалын ажлаа нэгэн зэрэг амжуулаад буцсан энэ хүнд Монголын засгийн газар хатуу байр сууриа илэрхийлж Асгатын ордын цуцалсан гэрээг сэргээхгүй гэж мэдэгдсэн ч Таван толгойн уурхайд харин талбай өгч болох талаар зөвшөөрсөн гэх сураг ч байна. Юутай ч Оросын хэвлэлүүдэд олигархи бизнесийн бүлэглэлүүдтэй хэт орооцолдсон, хувийн эрх ашгийн сонирхолтой хүн хэмээн бичигддэг С.Миронов Асгатын ордын талаар монголчуудын байр суурийг би ерөнхийд нь ойлголоо гэж хүйтнээр мэдэгдээд нутаг буцсан бөгөөд одоо бид ОХУ-ын зүгээс улстөр эдийн засгийн ямар дарамт шахалт ирэхийгхарж суух л үлдлээ.

Ноцтой мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button