Шүүгчид Халзан Ганболдын хүүхдийг танилгүй арван жилийн ял өгчихжээ
Гэвч өмгөөлөгчид нь тэднийг бараг л тал дээр ургадаг нэг муу өвсийг сонирхоод татсаны төлөө ингэж шийтгэлээ хэмээн хаацайлж хамгаалаад сүйд болж байсан. Хэрвээ тэдний өөрсдийнх нь үр хүүхэд хар тамхинд мансууран шүлсээ савируулаад хэвтэж байсан бол нэг муу хаа сайгүй ургадаг өвс гэж хэлэхгүй байсан биз ээ. Энэ шүүх хурлаар 10 жил нэг хоногийн ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Г.Энхтөрийн өмгөөлөгч Яринпил Т.Энхтөр бол юу ч мэдэхгүй хүүхэд. Яахав та бүхний хар тамхи гээд байгаа каннабисыг хоёр гуравхан удаа л сонирхож хэрэглэсэн юм байна лээ. Гэхдээ Г.Энхтөрийн хэрэглэсэн каннабис түүнд ямар ч үйлчилгээ үзүүлээгүй гэхээр мансууруулах бодис мөн эсэх нь тодорхойгүй. Нөгөө талаар Энхтөрийн хувьд каннабисыг хэрэглэснээр нийгэмд ямар ч хор хөнөөл учруулаагүй шүү дээ. Ийм байхад түүнийг Эрүүгийн хуулийн 92-ийн дөрвөөр яллах санал тавьсан улсын яллагчийн саналыг эсэргүүцэж байна. Г.Энхтөрийн үйлдсэн гэмт хэрэгт нь заавал эрүүгийн ял оногдуулах ёстой гэж үзэж байгаа бол хорих ялыг нь торгууль болгож өөрчлөх санал оруулж байна гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өмгөөлөгч нь ийнхүү арван жилийн хорих ялыг нь мөнгөн торгууль болгож өөрчлөхөөр тэнхээ мэдэн дайраад байсан энэ хүүхэд хэний хүүхэд вэ гэдэг их сонин. Хүмүүс Нарантуул-ын босс Сайхансамбуугийн хүү Наранбат хар тамхины хэрэгт холбогдсон болохоор зургаан сарын ял нь мөнгөн торгууль болж тэнсрэх нь гарцаагүй. Энэ жил ч эцэг хүү хоёр барцадтай л байна даа. Аав нь хэдхэн сарын өмнө Ганц худаг-т заларч хэд хоноод л суллагдсан гэх мэтээр шуугилдаж байснаас биш бас нэг том хүний хүүхэд эдний дунд бүр арван жилийн ял авчихсан толгойгоо унжуулаад зогсч байгааг мэдээгүй юмсанж. Тэр нь сая дурдсан арван жилийн ял сонссон Г.Энхтөр бөгөөд тэрбээр Ардчиллын алтан хараацайнуудын нэг, цагтаа засгийн газрын шадар сайд хийж явсан, өдгөө Төмөр замыг удирдах газрын даргын өндөр сэнтийд заларч яваа Халзан хэмээх Да.Ганболдын хүүхэд юмсанжээ. Одоо харин Сайхансамбуугийн хүүхдийн дуулианаар Да.Ганболдын хүүхдийг анзааралгүй өнгөрсөн хүмүүс Нээрээ тийм үү. Цаад шүүгчид нь Ганболд даргын хүүхэд гэдгийг нь мэдсэн л байгаа даа. Аягүй бол мэдэлгүй арван жилийн ял сонсгож факталсан байх аа хэмээн амаа билүүдэцгээж явна. Магадгүй миний хүүхэд гэж мэдвэл бүр ч их шуугиан дэгдэнэ гэж бодсондоо Да.Ганболд таг дуугүй, нам чимээгүй яваад байгаа байж ч болох л юм. Мөн магадгүй удахгүй арван жилийн ял авсан Г.Энхтөр том дарга аавынхаа мотороор торгуулийн ял аваад гарч ирэх ч юм бил үү. Тэгвэл нөгөө хоёрт нь ч гэсэн морьтын хишиг явганд гэдэг шиг нөлөө нь тусч ял нь хөнгөрөх магадлалтай юм. Томчуудын хүүхдийг даганаа гэж
Ноцтой мэдээ