Б.Батбаяр Тавантолгой-н 70-80 хувийг төрд өгөх ёстой гэж бодож байна. Сү.Батболд ч ийм саналтай байгаа

УИХ-ын гишүүн Б.Батбаяр өчигдөр нэг их том биш хурлын танхимд Тавантолгой-н 70-80 хувийг төрд өгөх боломжтой. Сү.Батболд ч ийм саналтай байгаа гэсэн гоё үгийг унагав. Хэдийгээр тэрээр УИХ-ын гишүүн ч өөрийнх нь тэртээ 1988 онд байгуулж, хаалга үүдийг нь нээж байсан компани нь Энержи ресурс-ийн арван хувийг эзэмшдэг гэдгийг мэдээлсэн юм. Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн давхар ажил эрхлэх боломжгүй ч өөрийнхөө босгосон бүхнийг хамгаалах үүднээс ажил үйлсийг нь үргэлжүүлж буй үр хүүхдэдээ зааж зааварлах зүйл байдаг. Иймд би байгуулж байсан компанийнхаа байр суурийг энд илэрхийлж байгаа юм шүү. Үүнийг УИХ-ын гишүүний эрх үүргээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэж тайлбарласан юм. Харин УИХ-ын гишүүн юуны учир ард түмэнд чихэр болон хүрэх ийм үгийг хэлснийг уншигч танд тайлбарлая. Өчигдөр Ашигт малтмалаас ард түмэн хувьцаа хүртэх эрхтэй гэсэн уулзалт ярилцлага болж, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийнхөн урилгыг нь хүлээж авсан гишүүдийг хэсэг зуур хүлээх хэрэгтэй болсон юм. Урилгыг хүлээж аваад ирсэн гишүүн нь Б.Батбаяр, Л.Гүндалай нар байсан бол Эрдэнэс МГЛ төрийн өмчит компанийн захирал Д.Зоригт ч хүрэлцэн ирсэн байлаа. Дээр нь мэдээж иргэний хөдөлгөөнийхөн дутаагүй нь ойлгомжтой. Иргэний хөдөлгөөнийхний хувьд Тавантолгой, Цагаан суварга, Асгат, Төмөртэйн цайрын орд, Оюутолгой зэрэг орд газрын талаар бодит мэдээлэл өгөх хүмүүстэй нэг ширээний ард сууж ил тодоор ярилцах хүсэлтэй байж.

Мөн Сүхбаатар аймгийн Төмөртэйн ордоос олборлолт хийж буй Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай Цайрт минераль компанийн удирдлага саяхан Ж.Батзандан болон түүний тэргүүлдэг хөдөлгөөнийхөнд Хэрэв Монголын төр хуулиндаа шинэчлэл хийгээд манай орд газрын 30 хувийг Монголын ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгохоор болбол бид зөвшөөрнө гэж хэлснийг мэдээлэв. Түүнчлэн улсын хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий ордын ногдол ашгийг Монголын ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгохыг дэмжсэн 380 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулснаа дуулгаад авсан. Дээр нь, өдгөө байгуулаад байгаа Тогтвортой байдлын гэрээнүүдийг хүчингүй болгож, стратегийн орд газрын ихэнх хувийг төрийн мэдэлд шилжүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй гэж байлаа. Ийнхүү Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийнхөн хэлэх үгээ хэлсний дараагаар доорх ярилцлага өрнөсөн юм.

Ж.Батзандан-Норвеги улс 4,5 сая хүн амтай. Тэд жилд 6-7 мянган еврогийн ногдол ашиг хүртдэг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь гэхэд ойролцоогоор 36 мянган ам.доллар байдаг. Мөн Канад байна. Нэг хүнд жилд уул уурхайн салбараас олсон ашгаасаа төр нь нэг мянган канад долларыг олгодог. Монголд ийм нөхцөлийг бий болгож болохгүй юу, Б.Батбаяр гишүүн ээ.

Б.Батбаяр-Ард түмэн ашиг хүртэх ёстой. Монголын хүн амын 80 хувь ядуу байгаа нь үнэн. Саяхны нэг судалгаанаас монголчуудын 70 хувь нь санхүүгийн чадвараа дээшлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна билээ. Миний байгуулсан компани Энержи Ресурс-ын арван хувийг эзэмшдэг. Хэрэв анх Майн инфо ВНР биллитон-ы орхиж гарсан Тавантолгойн ашиглалтын лицензийг анх 1999 онд өөр дээрээ шилжүүлж аваагүй бол өнөөдөр Тавантолгой хэн нэгэн гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд очих байсан гэдгийг та бүхэн ойлгох ёстой. Ганц ч төгрөгийн ашиггүй ордын лицензийн төлбөрийг төлж, улсад татвараа төлж авч үлдэнэ гэдэг бол хүнд даваа байсан. Ер нь бол Майн инфо-гийн Тавантолгойг Монголдоо авч үлдсэн гавьяаг үнэлэх ёстой шүү. Сүүлдээ төлбөрийг нь төлөхөд бэрхшээлтэй болоод ирэхээр нь дотоодынхоо компаниудад санал тавьснаар 13 компани нийлж консерциум байгуулсан. Хамгийн их буюу 15 хувийн хувьцааг нь Алтай трейдинг компани эзэмшдэг. Бид ч үүнийхээ төлөө муу нэрийг их л дуулж байна даа.

Ж.Батзандан-Та тэгээд эх оронч сэтгэлгээгээр Тавантолгойн орд газрын 80-90 хувийг Монголын төрд өгөхөд бэлэн байна уу?

Б.Батбаяр-Би энд өөрийнхөө бодлыг хэлж байгаа шүү. Би хувьдаа Тавантолгойн 70-80 хувийг төрд өгөх ёстой гэж бодож байгаа. Гэхдээ төрийн өмч үнэхээр ард түмнийх байж чадах уу. Тэдэнд ашиг нь хүртэх үү гэдгийг сайн бодолцох хэрэгтэй. Гол нь хяналт хэрэгтэй байна. Сү.Батболд ч ийм санал бодолтой байгаа. Бид ярилцаж байсан. Бидэнд дангаар эзэмших сонирхол байхгүй. Мөн төр ч гэсэн орд газрын ашиглалтад давамгайлсан хэлбэрээр оролцох бус талууд эн тэнцүү эрх үүрэгтэй, гурвалсан талын хэлэлцээрийг хийх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдад ч боломж олгох ёстой. Уг нь компани ашгаасаа ард түмэнд хувь хүртээдэг байх нь илүү зөв хувилбар байж болох юм. Учир нь төр нэг дарга тавьдаг тэр дарга нь өөрийн дарга болоход тусалсан хүндээ үйлчлээд эхэлбэл яана.

(Ардын эрх 103/634)

Г.Жаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button